10

1.4K 98 3
                                    

"Күүкий чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу"

Би  зуршил ёсоороо түүний аягатай будаан дээр хачир тавингаа зөөлөн толгой дохилоо.

Ойрд хэтэрхий их бодолд дарагдах болсон би өөрийнхөө охиныг ч анзаараагүй бололтой. Сүри минь их иддэг болчихож. Тиймдээ ч тэр юмуу хацар нь бас булцайчихсан ч юм шиг. Урьд нь би түүнд бараг л хүчээр хоол идүүлдэг байж билээ. Одоо харин загасны махтай тавгийг ганцаараа хоосолсон байгаагаа ч анзаарах сөхөөгүй өндөгний хуймаг руу дайрч байна гээч. Ашгүй дээ, чи минь л хоолоо сайн идэж байвал болох нь тэр.

"Күүкий би арай бүгдийг нь ганцаараа идчихсэн юм биш биз дээ"

Амандаа дүүрэн будаа чихчихсэн байгаагаа ч анзаарахгүй шахам хоосон таваг харан санаа алдаж байгаа Сүри дэндүү өхөөрдөм байсанд тайван хоолыг нь идүүлэх гэсэндээ арайхийн өөрийгөө тэвчлээ.

"Миний Сүри өглөөгүүр хүнд хоол иддэггүй юмсан тийм их өлсөө юу"

" Үүр цайх үед л өлсөөд сэрчихсэн"

Энэ удаад тэссэнгүй жижигхэн ширээнийхээ цаанаас  хошуугаа унжуулан эрхлэх өөрийн охин руугаа дайрч эхэллээ. Нэг л мэдэхэд бид байдгаараа амьсгаадсаар би түүний дээр гарчихсан уруул руу нь шунаглан дайрч байсан юм. Бараг л хувцсаа тайлахын даваан дээр Сүри хүчээр шахуу намайг өөрөөсөө холдууллаа.

"Күүкий одоо бүр өглөөгүүр гаж донтон шиг аашилдаг болох нь ээ"

Сүри үглэсээр аяга тавгаа хураах бол би гарын алгаараа нүүрээ дарсан чигтээ хэвтсээр л байлаа.
Тайвшрах гэсэндээ л тэр.

"Бос Күүкий, хэрвээ чи мэдэж байгаа бол хичээл амрах арай болоогүй байна"

"Чи намайг хэцүү байдалд оруулчихсан хэр нь дэргэд маань хувцсаа сольчихож байгаа юм уу"

Сүри багахан жуумалзаад миний дээр гарч хэвтээд цээжин дээр минь толгойгоо тавилаа. Би ч санаа алдсаар түүний  дотоожин дотуур гараа хийж өгзгөн дээр нь тойрог үүсгэн зөөлөн илж эхлэв. Бага зэрэг гаж санагдаж магадгүй ч бидний хэн хэн нь яг энэ байрлалд ингээд хэвтэхдээ тав тухыг хамгийн ихээр мэдэрцгээдэг юм.

"Би ядарсаар л байх юм"

Над дээр хэвтсэн чигтээ амандаа зөөлөн бувтнах хайрт минь үнэхээр л ядарсан сонсогдож байв. Харин би үргэлжлүүлэн түүний өгзгийг илсэн хэвээр мөн л амандаа зөөлхөн бувтналаа.

Sense and Sensibilty "JJK" [Completed]Where stories live. Discover now