13

1.3K 106 3
                                    

"Юугаа хийгээд байгаа юм, хурдан өвдөг сөгд гэж хэлэхийг сонссонгүй юу"

"Хатагтай ганц удаа харж үзэж болохгүй юу. Саяхан шинээр ажилд орсон болохоор бид-"

"Хүсвэл чи ч бас хамтдаа урд минь сөгдөөд ажилчныхаа өмнөөс уучлалт гуйж болно шүү. Би тийм ч хатуу сэтгэлтэй хүн биш"
**

Чанга чимээ шуугианы хажуугаар багахан хэмжээний үймээн дэгдсэн бололтой хэсэг хүмүүс бөөгнөрөн зогсож байгаа харагдсан ч надад хамааралтай санагдаагүй учраас чиглэлээ өөрчлөхгүйгээр алхаж байсан ч сүүлд сонсогдсон зүйл намайг байрандаа зогсоход хүргэсэн юм.

"Сонссонгүй юу, Хан Сүри хурдан өвдөг сөгдөж уучлалт гуй"
Сөүл хотод хэдэн зуун Хан Сүри байдаг болоод энд хүртэл явж байдаг байна аа гэж бодсон. Гэсэн ч өөрийн эрхгүй баруун тийш толгойгоо эргүүлж харцаараа Хан Сүри гэх тэр эмэгтэйг хайсан юм.

Гэхдээ тэр мөн байсан. Миний Сүри мөн байсан. Хэн нь үл мэдэгдэх ууртай эмэгтэйн өмнө өвдөг сөгдөн уучлалт гуйж буй миний эмэгтэй.
Хараалгуулан доромжлуулж, чичлүүлэн дээрэлхүүлж буй миний эмэгтэй.
Тиймээ, миний эмэгтэй. Минийх байсныхаа төлөө ийм байдалтай нүүр тулж буй миний эмэгтэй.

Хамгаас илүү хайртай хэмээн бардамнадаг хэр нь ийм байдалтай байгааг нь харахад ... сэтгэл дотор шуурга дэгдэж гар салгалах шиг болж байсныг л санаж байна. Өөр бусад юу ч мэдрэгдээгүй.

Ширүүн ч харж чадалгүй харцных нь өмнө хайлан урсдаг байхад, зовоочих вий, ядраачих вий дээ гэсэндээ яс хавталзан байж тэмцдэг байхад...
Миний эмэгтэй рүү аймшиггүйгээр ширүүн харц шидлэн зогсоо тэр эмэгтэйг түлхээд унагачихмаар, цохичихмоор, газрын гаваар оруулчихмаар санагдаж байсныг нуухгүй ээ.

Гэхдээ хамгийн илүү өр өвдмөөр зүйл нь юу гээч.

Өөрийнх нь төлөө, зөвхөн өөрийнх нь төлөө тэмцэж байхад. Бусдаас ч биш өөрөөсөө хүртэл харамлан нандигнаж, хайрлан энхрийлж байхад, өөрсдийнхөө төлөө ингэж ихээр зүтгэсэн байхад, надад ямар энхрий нандин нэгэн гэдгээ мэдсээр байж өөрийгөө ийм байдалд оруулаад зогсож байгаа Сүрид би гомдож байсан юм.

**

Салж унах шахсан хаалгаа хүчтэйгээр саван орж ирэхдээ түүнээс асуух асуултууд дэс дараалалгүйгээр толгойд эргэлдсээр л байлаа.

"Чи ахиж тэр газар ажиллахгүй гэж надад амласан"

Дээврээс дуслах бороон дусал тог тог хийн дугарахаас өөр чимээ гарсангүй. Тэр хариулсангүй хэвээр л. Хэдэн минут өнгөрсөн ч хариулт авч чадсангүйдээ бухимдал минь улам ч ихээр эрчээ авсаар байлаа.

Sense and Sensibilty "JJK" [Completed]Where stories live. Discover now