3

2K 148 1
                                    

"Сайн байна уу, та намайг дуудуулсан уу"

Жонгүг тэнхимийн эрхлэгч хатагтай Пак-ийн өрөөнд орох явцдаа ийн асуулаа.

"Өө, Жонгүг ийшээ суугаач"

Эрхлэгч хар савхин буйдан руугаа заасаар бичиг цаасаа ширээний нэг тал руу шилжүүллээ.

"Тэгэхээр Жонгүг, чиний тэтгэлэгтэй холбоотой асуудал гарсан учраас чамайг дуудуулсан юм л даа."

Жонгүүк тээнэгэлзсэн байртай хөмсгөө өргөн Пак эрхлэгч рүү харах нь тэр.
Асуудал гэнэ ээ? Үнэхээр Сөүлийн их сургуулийн хамгийн асуудалгүй оюутан гэвэл энэ залууг л хэлэх болов уу. Хичээл, дадлага ажлын гүйцэтгэл дээр ч тэрнийг давж гарах тууштай, мэдлэгтэй, тэвчээртэй нэгэн цөөхөн. Тиймдээ ч их сургуулийн 2-р дамжаа хүртэл тэтгэлэгээр суралцсаар ирсэн юм. Хэдий түүнд хууль ёсны асран хамгаалагч байхгүй ч гэсэн тэр өөрийнхөө төлөө бас Сүриний төлөө хичээсээр л ирсэн. Сургууль ч үүнийг нь үнэлж тэр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсаар ирсэн.
Тэр Сүринийг ч бас боловсроосой гэж хүссэндээ их сургуульд элсэх шалгалтанд нь хамтдаа бэлдэж түүнийг ч мөн адил Сөүлийн их сургуулийг босгыг давуулахад нь тусалсан юм.
Жонгүг түүнээс нэг насаар ах учир түрүүлж амьдралд хөл тавьсан юм. Тиймдээ ч асрамжийн газраас түрүүлж гарчихаад Сүринийг 18 нас хүртэл нь цагийн ажил хийж мөнгө хурааж, байр хөлсөлж, их сургуульд ч элсэж, түүнийг тухтай байлгах бүх нөхцөлийг хангахын тулд хичээсээр ирсэн.

Гэсэн ч амьдралын хэрэгцээ зөвхөн идэж, унтахаар хязгаарлагдахгүй учраас тэр өдийг хүртэл хичээлийнхээ хажуугаар олдсон бүх цагийн ажлыг хийж Сүриний бас өөрийнхөө их сургуулийн оюутны амьдралын зардлыг болгосоор л ирсэн.

Хэдий Хан Сүри далан хувийн тэтгэлгээр суралцаж, үлдэгдэл төлбөрийг Жонгүг олсон ч гэсэн цаашдаа төлбөрийн тухайд асуудал гарсаар л ирнэ.

Сөүлийн их сургуулийн төлбөр тийм ч бага биш шүү дээ. Ялангуяа цагийн ажлаар амьдралаа болгодог түүний хувьд бол нэлээн их мөнгө.

Одоо Жонгүгийн тэтгэлэгт хүртэл асуудал гарна гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Бодох төдийд л хөмсөг нь зангирч, яах вэ гэсэн асуулт толгойд нь эргэлдэнэ.

Эрхлэгч санаа алдсаар ширээн дээр тавьсан хоёр гараа хооронд нийлүүлж атгасан байв.

"Чиний хичээлийн дүн, идэвхи чармайлтыг бид үнэлдэг ч гэсэн нийгмийн идэвхийг чинь тодорхойлох зүйл огтхон ч алга. Энэнээс болоод чамайг тэтгэлэгт хөтөлбөрөөс хасахаар болсон байна."

"Ю-Юу гэсэн үг вэ? Санхүүгийн албатай асуудалгүй гэж бодсон юмсан"

"Жонгүг, чи ойлгох хэрэгтэй. Сөүлийн их сургууль бол жирийн нэг их сургууль биш шүү дээ. Бид 200,000 гаруй гадаад оюутнуудыг боловсруулж байна. Энд зөвхөн өндөр голч дүн байгаад хэрэггүй. Нийгмийн сайн сайхны төлөө бэлтгэгдэж буй боловсон хүчинд л тэтгэлэгт хөтөлбөр үйлчилдэг юм."

Мэдээж Жонгүгт нийгмийн идэвхи байлаа ч сайн дурын ажил хийгээд яваад байх зав байхгүй шүү дээ. Тэр ганц цаг ч болов илүү ажиллаж цалин авах хэрэгтэй.

Жонгүг Пак эрхлэгчийн өрөөнөөс толгойгоо гудайлгасаар гарч ирлээ. Сургуулийн завсарлага болж буй учир оюутнууд энд тэндгүй ганц хоёроороо явж байгаа харагдана.

Жонгүг эргэн тойронд нь яваа оюутнуудыг харвал ямар ч санаа зовох асуудалгүйгээр хэлхэлдэн яваа залуус үзэгдэнэ.

Байрны төлбөр, сургалтын төлбөр, амжиргааны зардал, цагийн ажилд нухлагдсан Жон Жонгүгээс тэс ондоо ертөнцийн хүмүүс шиг л.

Гэсэн хэдийн ч түүнд Хан Сүри байгаа шүү дээ. Сүри түүнд хичнээн үнэтэй гэдгийг бурхан л хэлж мэдэх байх.

Тэр нэлээн хуучны үеийн хагарсан дэлгэцтэй гар утас гаргаж ирээд
"Миний Сү" гэж хадгалсан дугаар луу залгалаа.

Яг л энэ мөчид тэр өөрийн бүсгүйнхээ хоолойг сонсохыг туйлын ихээр хүсэх нь тэр. Тэрний л хоолойг сонсчихвол сэтгэл нь хөнгөрч бүх ачааг нь нуруунаас нь авчих юм шиг.

Яг л бодсончлон өөрийн бүсгүйн "Байна уу" гэх дууг соссон тэрээр байдгаараа мишээх нь тэр.

"Хан Сүри ямар азаар би чамтай учирсан юм бэ"

Үнэхээр л бодогдож байгаа ганц зүйл нь энэ учраас ингэж хэлэхээс өөр яахав.

Жон Жонгүгийн амьдралд Хан Сүри гэх бүсгүй гарч ирээгүй бол тэр энэ дэлхийн хамгийн утгагүй амьдралаар амьдарч байх байсан биз.

"Ээе Күүкий юу болоо вэ? хоолой чинь нэг л гунигтай сонсогдоод байх чинь"

Сүригээс өөр Жонгүгийг сайн мэдэх хүн өөр хаана ч байхгүй. Магад өөрөөс нь илүү өөрийг нь мэддэг байх гэж Жонгүг боддог юм.

"Үгүй дээ, зүгээр л чамайг санаад байсан юм, бас яг одоо амьсгалж чадахгүй болтол чинь үнсмээр байна"

Сүри чанга инээх нь утасны цаанаас сонстоно.

"Чи эдийн засгийн хөгшин халимын хажууд арай л эрэлхэг зүйл яриад байх шиг ээ"

"Хонгор минь Сун халим чам руу зузаан шилнийхээ цаанаас удаан ширтээсэй гэж хүсэхгүй байна. Тийм болохоор анхаарлыг нь татахгүйхэн шиг утасны цаанаас намайг үнсээд хичээлдээ анхаар"

Жон Жонгүг одоо илүү их эрч хүчтэйгээр сандлаас өндийгөөд инээмсэглэсээр лекц орох тэнхим рүү гээ алхлаа.

Sense and Sensibilty "JJK" [Completed]Where stories live. Discover now