Би бидний амьдралыг ингэж хувирна чинээ санасангүй явж. Үргэлж түүнийхээ бяцхан охин нь байж энгэрт нь эрхлээд насыг барна л гэж боддог байлаа. Дэндүү инээдтэй юм.
Хайр гэдэг үгээ ч гүйцэд ойлгоогүй үеийн үер шиг асгарсан догдлол бас дотночирхол тэр минь байсан юм. Байсан юм бишээ одоо ч хэвээрээ.
Харин би чиний амьдралд учирсан хамгийн гунигт нэгэн байснаа ойлгосон юм. Саяхнаас... бишээ бүр эртнээс.
Чи минь өнгөрснөөсөө залхаад энд ирсэн байхад би чамд бага насыг чинь л санагдуулж байсан хэвээр.
Чи гунигаасаа зугтаад жаргах гэж ирсэн байхад миний хайр чамд хариуцлага хөнгөн хөнгөн бодролыг л дагуулдаг байж.
Чи минь тайтгарал эрж надад ирсэн байхад би чиний зүүдийг чинь хүртэл ээрч сэтгэлээс чинь зүүгдчихээд ер салахгүй өрөвдөлтэй нэгэн.
Чи инээдэнд минь дурлаад ирсэн байхад би амьдралд нугарчихаад энгэрт чинь уйлъя гээд гүйгээд очих...Би чамд надаас хүлээсэн юуг ч өгч байгаагүй шүү дээ.Ухаад ухаад надад чамд сэтгэлээс минь өөр амлах зүйл даанч алга Жонгүг минь.
Тэр сэтгэл минь дэндүү гүн болохоор ёроолдоо чамайг живүүлчихээд дааруулаад байж гэдгийг дэндүү хожуу ч гэсэн ухаарсандаа баярлаж байна.Тэр сэтгэл минь хэтэрхий замбараагүй болохоор чамайг минь хөглөрсөн их мэдрэмжин дундаа гарч чадахааргүй болтол төөрүүлчих вий гэж айж байна.
Хамаг амьдралаа ориход дагаад явчихмаар тийм харц, тийм нэг хайрыг чамаасаа би мэдэрдэг байсан юм шүү. Харамсах юм алга аа надад.
Би мэднэ ээ. Чи минь одоо ч надад хайртай хэвээр гэдгийг. Хайрласан хэвээр байх тусмаа улам ихээр гундана гэдгийг ч мэдэж байна. Чи минь жаргах эрхтэй. Сайхан амьдарч сайхан хувцаслаж, сайхан хоол идэж, үргэлж инээмсэглэж явах учиртай. Гэхдээ хэзээ ч надгүйгээр.
Сүүлд чи минь ямар өрөвдөлтэй харагдсанаа мэдээгүй л байх даа. Арга ч үгүй биз дээ. Сэтгэлээс чинь зүүгдчихээд ер салж өгдөггүй нэгэн болсон би байсаар байхад чи минь яаж инээмсэглэж чадна гэж. Харин битгий өөрийгөө буруутгаасай. Гэмшиж л болохгүй шүү хайрт минь. Хангалттай хайрлуулсан болохоор хорогдох зүйл алга.
Чи минь над руу тийм өрөвдөлтэй харцаар харсаар "надад хэцүү байна" гэж хэлэхэд л би өөрийнхөө шийдвэрт бат зогсож чадсан. Үгүй гээд яалтай билээ чамайгаа зовоосоор, хэмлэсээр дэргэд чинь зуураад үлдэх гэж үү. Даанч чадахгүй биз.
Чиний анх сэтгэлээ илчилсэн мөч, анхны үнсэлт, анхны болзоон дээрээ идсэн амттангаа дараа, төө хойно, хэзээ ч юм эргээд саная гэхэд хэтэрхий хол санагдаж юуны магад. Саяхан чамд гомдож уйлсанаа, чамайг бодож нойргүй хоносноо, санаа зовсоноо, уурлаж үзэн ядаж байснаа аль хэдийн мартсан шиг л. Хэдий би итгэлгүй байгаа ч миний энэ амьдралаас хүлээх бас хүсэх зүйл бол бүхнийг марталгүй хадгалж явсаар чамтай хэзээ нэг өдөр уулзах биш ердөө л дараа "Нээрээ нэг тэглүү" гэж зурвасхан санах мөчүүд минь инээмсэглэл үлдээхээр байгаасай л гэдэг байна. Гэхдээ би хэзээ ч чадахгүй байх. Харин хичээх болно оо гэдгээ амлаж байна.
Нуухгүй ээ, шархалж бас гомдож байсан. Бүхнийг бүр эртнээс л гадарлаж байсан. Зүгээр л айж байсан хэрэг. Чи оройтож ирэх болсон, нүд рүү минь ширтэхээс ч эмээдэг болсоныг чинь анзаарсан. Гэсэн ч би зүгээр л инээмсэглэсэн. Инээмсэглэсээр ч байсан. Гэсэн ч энэ маань чамайг минь хүртэл тэсэхийн аргагүй байдалд оруулж байж.
"Сүри охин минь нүүх хэрэгтэй болох нь. Бидэнд энэнээс өөр сонголт үлдсэнгүй. Яаж ч чадахгүй байгааг минь уучлаарай"
Чи бид хоёрт үргэлж өөриймсүү хандаж нэрсийн минь ард охин минь, хүү минь гэж дотночилж дууддаг байрны эзэн эгч бидний дурсамжийн хөндий, бяцхан диваажин болсон бидний умгар байрыг нураах хэрэгтэй болсон гэж хэлсэн. Чи минь байсан бол яах байсан бол. Мэдээж асуудлыг тэр дор нь л зохицуулчих байсан биз. Эсвэл жижиг, давчуу гэж үргэлж голдог байсан газраасаа салах болсондоо баярлах байсан юм болов уу, мэдэхгүй юм.
Харин би чамаас хамааралтай юм болохоороо, бие дааж юуг ч шийдэж чадахгүй болохоороо, хамгийн арчаагүй нэгэн учраас бас л яах ёстойгоо бодсоор л суусан. Тэгээд л амьдралдаа анх удаа өөрийнхөө толгойгоор асуудалд хандаж үзсэн. Тэр нь чамайг орхих байсан ч би шийдвэрээсээ эргэж буцаж зүрхлээгүй. Надад цаашид хэрхэн амьдрах талаар төсөөлөл байгаагүй ч, айж байсан ч чи минь л сэтгэл амар амьдарч чадах юм бол надад өөр бусад юу ч хамаагүй байсан юм.Намайг хайрладаг Жонгүг, миний дурласан Жонгүг хамгийн агуу хэр нь эгэл даруу тэр л залуу. Хорвоогийн бүх зовлонг үүрж байсан ч инээгээд алхаж чадах тэвчээртэй нэгэн. Магадгүй нэг удаа, эсвэл хэдхэн хором хамт байсан ч тархинд биш зүрхэнд үлдчихээд тэр хүнийг л бодохоор амьдрал тэр чигтээ муу муухай болчихоогүй юм байна гэдгийг ухаарч итгэл найдвар урам зоригийг бусдад бэлэглэдэг тийм л агуу залуу. Үргэлж амнаас нь алт шиг сайхан үгс ундарч байдаг ийм агуу нэгнээр нэгэн цагт хайрлуулж байсан даа гэх тодотгол л надад хангалттай.
---------------------------------------
"Hicheel deeree bichiw kk"
![](https://img.wattpad.com/cover/193104811-288-k185564.jpg)
YOU ARE READING
Sense and Sensibilty "JJK" [Completed]
RomanceМаш их тэмцэж байж л Магадгүй хайр чинийх болно.