22

3.1K 178 26
                                    

"Ааваа та гараа яачихсан юм бэ"

Жонгүг хадаас хадах гэж байгаад гараа цохичихсон бололтой гар нь энд тэндээ шалбарчихсан харагдана. Бяцхан Жүни аль хэдийн анзаарчихсан бололтой. Жонгүг бүлтгэнэсээр шүлсээ залгин Сүри рүү харвал өөр лүү нь муухай харж байх нь тэр.

"Жүни миний гүнжээ, аав нь санамсаргүй машиныхаа хаалганд хавчуулчихсан юм аа."

Жүни итгэсэн бололтой толгойгоо дохих бол Сүри муухай харсан хэвээр. Жонгүг эхнэрийнхээ гараас атгаад хошуугаа унжуулвал Сүри түргэхэн гэгч нь гараа татаж авлаа.

"Жүни миний охин өглөө цэцэрлэгтээ явна шүү эрт унтаарай за"

Жонгүг охиноо үнсээд толгойг нь илэнгээ эрүүгээрээ өөрсдийн унтлагын өрөө рүү заагаад
" Ээж нь ууртай байгаа болохоор аав нь аяга тавгаа угаачихаад үлгэр уншиж өгье, өрөөндөө ороод хүлээж байгаарай гүнжээ"

Эгдүүтэй Жүни инээмсэглэсээр өрөө рүүгээ гүйх бол Жонгүг санаа алдсаар аяга тавгаа угааж эхэллээ. Сүри өрөөнөөсөө цухуйсан ч үгүй. Удах тусам аргадахад хэцүү болохыг мэдэх Жонгүг хурдхан гал тогоогоо цэвэрлэж охиноо унтуулчихаад хайртай эхнэр лүүгээ яарж байсан юм.

Бүлтгэнэсээр өрөө рүүгээ орвол Сүри гоо сайхны ширээнийхээ урд нүүрний арчилгаагаа хийгээд сууж байв. Жонгүг хошуугаа унжуулан зогсоод Сүриг аргадангуй тэвэрлээ.

"Ханиа, Сүри, баяр баясал, гэрэл гэгээ минь-"

Сүри гарыг нь түлхээд эргэж харахад Жонгүг цочих шиг болж ухрах нь тэр.

Сүри гараа элгэндээ тэвэрч муухай харсан хэвээр " битгий худлаа тал засаад бай"

"Үнэн гэдгийг нь мэдсээр байж"

Жонгүг амандаа бувтнаад  өрөвдөлтэй царай гарган ширтсэн ч Сүри зөөлөрсөнгүй.

" Яаа чи намайг боддоггүй юм аа гэхэд охин чинь бодогдохгүй байна уу. Хаагуур юу хийгээд яваад байгаагаа ч хэлэхгүй. Гараа хүртэл шалбалчихаад юу тохиолдсоноо ч хэлэхгүй. Өдөр бүр оройтоод"

"Эсвэл надад хайр-гүй болчихсон юм уу"

Сүүлчийн өгүүлбэрээ хэлэхэд Сүригийн нүдэнд нулимс цийлэгнэж хоолой нь зангираад ирэв. Гэсэн ч Жонгүг юу гэж зүгээр зогсхов аль хэдийн Сүригийн хоёр нүдэн дээр ээлжлэн үнсээд энгэртээ тэвэрсэн байлаа.

"Мангар эмэгтэйг дээ. Яаж ийм юм бодож чаддаг байна аа."

Сүригийн уруул дээр удаан үнсээд гарнаас нь хөтлөн орон дээр суулгаад өмнө нь өвдөглөн суулаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 04, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Sense and Sensibilty "JJK" [Completed]Where stories live. Discover now