4

1.7K 139 1
                                    

"ЖОНГҮГ"  Сүри сандран түүнийг чангаар дуудвал Жонгүг харанхуйд тэмтэчсээр түүн дээр яаран очиж энгэртээ тэврэн авлаа.

"Битгий айгаарай, би энд байна"

Тэр Сүригийн үсэн дээр үнссээр шивнэх аж.

                      ***
Тэд нимгэн гудсан дээр зүү орох зайгүй тэврэлдэн хэвтжээ. Сүри Жонгүгийн хүзүүнд нүүрээ шигтгэсээр жигд амьсгалан хэвтэх бол Жонгүг хоёр гараараа Сүриг тас тэвэрч, хоёр хөлөөрөө  түүнийг ороохоо ч бас мартсангүй.

учлаарай"

Жонгүг тэврэлтээ чангалсаар толгойгоо бөхийлгөж Сүригийн хүзүүн дээр нь үнсэнгээ шивнэлээ.

"Яагаад уучлалт гуйгаад байгаа юм"

"Би цахилгааны төлбөрөө төлөөгүйгээс бол-"

Жонгүгийн үгийг тасалж Сүри уруул дээр нь үнсээд үсээр нь гараа гүйлгэлээ.
Сүриг уруулаа салгах гэхэд Жонгүгийн хүзүү урагш сунасаар доод уруулыг нь зөөлөн сорж хэлээ гулсуулаад амжив.

"Сайхан биш байна гэж үү"

"Бидэнд гэрэл бас халаалт алга. Гэсэн ч ингэж хэлж байгаад чинь итгэнэ гэж бодож байна уу"

Жонгүгийн санаа алдалт болон урам хугарсан хариултанд Сүри нүдээ томруулах нь тэр.

"Бурхан минь Күүкий, чи л хажууд минь байвал би агуйд амьдарч байсан ч яг одоогийнх шиг бүх зүйл сайхан хэвээрээ л байх болно. Гэтэл чамд тийм биш юм байна тийм үү"

Жонгүг Сүригийн унжуулсан хошуун дээр ахин нэг удаа сайн үнсэж аваад томоор мишээлээ.

"Чи намайг мэднэ ш дээ"

Тэр тэсч чадсангүй ахин нэг удаа уруулан дээр чангаар үнсчихэв.

"Зүгээр л чамайгаа тухгүй байлгаж байгаа өөртөө -яа өвдөж байна ш дээ"

Энэ удаад Сүри Жонгүгийн хөхний товчноос чимхээд авах нь тэр.

"Ахиж ийм зүйл ярих юм бол яах тухайгаа би сануулсан биздээ Жон ухаан муут минь"

Жонгүг нэг гараараа цээжээ илж байсан ч инээмсэглэсэн хэвээр л байсан юм.

                      ***
Жонгүг нойрмоглон нүдээ нээж Сүригийн өврөөс салж ядан уруул дээр нь зөөлөн үнсээд нүдээ нухлан орноосоо өндийлөө. Өглөөний таван цагийн сэрүүлэг дуугарч түүнийг сэрээсэн нь энэ байлаа. Тэр Сүриг сэрээхгүй гэсэндээ өлмий дээрээ гишгэлсээр угаалгын өрөө орчихоод гарч ирэхэд Сүри хэдийн сэрчихсэн сууж байх нь тэр.

Sense and Sensibilty "JJK" [Completed]Where stories live. Discover now