Ep01. Хулгайч

8.3K 443 14
                                    

~•°•~

Бороо шивэрсэн бүрхэг өдөр.

Нэг гараараа рүүлээ барьж, нөгөө гараа цонхоороо гарган, гүн бодолд автан жолоо барих У Сэүн гэх 24 настай ганц бие залуу. Магадгүй найзууд нь айлд хүргэн ороод эхнэртэй болоод байхад би яагаад болохгүй байгаа юм бэ гэж бодож байгаа байх.

Өнөөдөр бямба гариг учраас Сэүн хүнсээ цуглуулахаар их дэлгүүр лүү явж байгаа хэрэг. Бэкхёнтай хамт 4н өрөө байранд амьдардаг бөгөөд өнөөдөр түүний 7 хоногийн хүнсээ цуглуулах ээлж нь юм.

Амралтын өдөр гэсэн шиг дэлгүүрээр дүүрэн хүмүүс худалдан авалт хийцгээж байлаа. Сэүн ч дунд нь орон том тэрэг түрсээр хэрэгтэй гэсэн зүйлсээ тэрэг рүүгээ чулуудаж байв.
Хүнсээ цуглуулж дууссан бололтой хамгийн бага хүнтэй кассыг бараадан оочирлон зогссоор нэг юм авсан зүйлсээ бичүүлж дуусаад гарах хаалганы зүг алхах үед хэн нэгэн түүнийг мөрлөөд

"Уучлаарай эрхэмээ"

гэчхээд том том алхсаар яваад өглөө. Харин Сэүн тэр урт шулуун бор үстэй, хөлийн шагай шүргэсэн ягаан даашинзтай бүсгүйн араас тайван гэгч нь алхсаар дэлгүүрээс гарч ирэв.
Утас нь дугарахад хоёр гартаа тортой зүйл бариад завгүй байсан тул цагаа олж залгасан тэр хүнийг хараасаар арай гэж утсаа авлаа.

"Хөгшөөн, хаана явж байна? Таксины мөнгөгүй болчихож, бэлэн мөнгө аваад хурдан хүрээд ир. Жолооч хён удаан хүлээж чадахгүй гээд байна"

Хэмээн Бэкхён дуржигнуулан хэлчихээд шууд л тасалчихав. Сэүн бухимдсаар бэлэн мөнгө байгаа эсэхээ үзэхээр хүрмээ тэмтрэн түрийвчээ хайгаад олсонгүй. Энэ үед дэлгүүрт шүргэлцсэн бүсгүй санаанд нь орсон бөгөөд тэрнээс өөр хулгайлах хүн байхгүй гэж бодоод нүдээ гүйлгэн эргэн тойрноо ажиж өнөөх бүсгүйг яг булан эргээд алга болохыг харж амжлаа.
Авсан зүйлсээ машиныхаа ард чулуудчихаад өнөөх хулгайчийн араас хурдан гэгч нь гүйв.

"Хөөе, чи! Наанаа зогс!"

Сэүнийг ийнхүү хуруугаараа чичилсээр зандрахад өнөөх эмэгтэй хурдаа нэмэн, даашинзныхаа хормойг хийсгэсээр өөрийнхөө хэмжээнд л хурдан гүйсэн ч баригдчихсан юм.
Сэүн түүний гарнаас татан өөр лүүгээ харуулаад гацаж орхисон юм. Давхраатай гүн бор нүд, дэрвэгэр сормуус, өндөр хамар, зузаан уруул. Дээр нь бороонд норж духан дээр нь наалдсан үс. Үнэхээр хэн ч хулгайч гэж хэлэхээргүй үзэсгэлэнтэй. Гэхдээ өсвөр насны охин шиг л харагдаж байв.

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now