Ep03. Архидалт

3.4K 314 7
                                    

~•°•~

"Хөөе! Миний дотуур хувцсанд битгий хүр! Би өөрөө!"

Энэ байранд хувцаснуудаас нь өөр Жэхвагийн гэсэн зүйл үгүй. Тэрээр орон дээрээ таван том чемодан дэлгээд шүүгээн дэх хувцаснуудаа эвхэж хийх агаад Сэүн түүнд туслахаар өөр нэг шүүгээг нээтэл дотуур хувцасны шүүгээ байсныг яаж мэдэх билээ.
Маргааш шинэ долоо хоногийн эхний өдөр учраас өнөөдөр л юмнуудаа зөөж цэгцлээд, байрнаас гарахгүй бол маргааш тэд ажил болоод хичээлтэй.

"Миний хэрэг байхгүй юм шив. Зочны өрөөнд хүлээж байя" гэсээр Сэүн Жэхвагийн өрөөнөөс гарлаа.
Буйдан дээр тухлан суугаад утсаа гаргаж ирэн Бэкхён хэмээн хадгалсан дугаар луу залгав.

"Хөгшөөн, гэрээ цэвэрлэсэн үү?"

"Үгүй. Яасан?"

"Хурдан цэвэрлээд хүргэлтийн хоол захиалчих. Би одоо охин аваад очих гэж байна!" Гэж хэлчихээд шууд утсаа таслахад унтаж байсан Бэкхён годхийн босоод гайхаж сандарсандаа хий дэмий ийш тийш холхих аж.

"Болчихлоо. Зөөлцөхөд туслаач"

Хэн ч хариулсангүй.
Жэхваг хүлээж байгаад Сэүн буйдан дээр унтаад өгчээ. Тэрээр нүдээ эргэлдүүлэн очоод хацар луу нь ганц хүчтэй алгадаад л сэрээж орхилоо.

Ачаагаа зөөсөөр хамгийн сүүлийн хоёр чемоданаа нэг нэгээр нь чирээд гарч явтал байрны эзэнтэй таарав.
Цахилгаан шат ирэхэд мань хоёр ороод B1 давхарын товчлуурыг даран, хаалга хаагдах үед Жэхва
"Царай муутай, ганц бие, хөгшин эгч гуай, сайн сууж байгаарай" хэмээгээд ёжтой нь аргагүй инээн, гар далласаар салах ёс хийхэд авгай үг ч хэлж амьжаагүй байтал хаалга хаагдлаа.
Сэүн тас тас хийтэл инээгээд
"Янзтай байлаа"

  Хонх дугарах чимээнээр Бэкхён сандран, үүдний өрөөний толинд цамц болон үсээ хальт янзалчихаад хаалгаа тайлахад үнэхээр л Сэүн үл таних нэгэн эмэгтэйтэй хамт зогсож байсан юм.
Бэкхёныг хараад гайхсан Жэхва өлмийгөө өргөн аль болох Сэүний чихэнд ойртохыг хичээн
"Өөр эрэгтэй хүн байгаа гэж хэлээгүй шүү дээ" хэмээн шивнэхэд Сэүн
"Чи өөрөө надаас өөр хүн амьдардаг тухай асуугаагүй"

Гурвуулаа хамт Сэүний машинаас ачаануудыг зөөж дуусаад Бэкхёны захиалсан хятад хоолыг идэхээр ширээ тойрон сууцгаав.

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now