Ep05. Хачин болзоо

3.5K 279 7
                                    

~•°•~

Шувууд жиргэж хүмүүсийг сэрээдэг байсан бол машины сигналдах дуу хадсаар сэрээдэг болж. Онгорхой цонхоор хүмүүсийн чанга чанга ярьж инээлдэх чимээ болоод машины сигнал хадах дуунаар энэ долоо хоногийн сүүлийн өдрөө өнгөрөөхөөр мань гурав орноосоо босцгоов.
Өнөөдөр бусад өдрөөсөө арай л өөр байх бөгөөд Жэхваг юманд хүрэх бүрт нь Сэүн Бэкхён хоёр "би, би" гэцгээсээр урдуур нь орж байлаа.
Өглөөний цайгаа ууж байтал гадаа бороо шаагих нь сонстож, уйтгар гуниг аваад ирчихсэн үү гэлтэй бүгд л дуугаа хураан чимээгүй сууцгаана.

"Хөөе, ингэхгүй штээ. Түр зуурын л бороо гэсэн. Ер нь гэртээ бүгж суухын оронд гадагшаа гарч төрөөгүй баярын өдрөө тэмдэглэнгээ болзвол яаж байна?" Гэсээр Бэкхён нам гүм байдлыг эвдэн уриалахад Сэүн Жэхва хоёр гайхаж байсан ч гурван хүний болзоо гэхээр сонирхолтой санагдсан тул санал нэгтэйгээр зөвшөөрөв.
Жэхва цонх руу заагаад
"Гэхдээ бороо ширүүн ороод байгаа юм биш үү? Намдахаар нь гарцгаая"

Б

экхён толгой сэгсэрсээр
"Үгүй ээ. Гурвуулангийнх нь болзоо бороонд шалба норохоос эхлэх болно" гээд нүдээ алга болтол өнөөх сэтгэл татам дөрвөлжин инээмсэглэлээ тодруулж байв.
Тэрээр нэг юм ярилцаж тохиролцсоор өрөө өрөө рүүгээ яваад орлоо.
Хэсэг хугацааны дараа гурвуулаа бараг өмсдөггүй хувцсаа буруу харуулж өмсцгөөсөөр өрөөнөөсөө зэрэг шахуу гарч ирээд бие биеэ шоолсоор чанга чанга инээлдэж гарлаа.

Жэхва нэг том пүүз гаргаж ирээд
"Энэ угаасаа надад томддог байсан юм. Өмсөх боломж гарлаа" хэмээн ярзайтлаа инээсээр баруун, зүүн хөлийнхийгөө сольж өмсөхөд нөгөө хоёр ч бэлэн болсон байв.
Тэрээр бороонд шалба норох төлөвлөгөөтэй байгаа учир ямар ч шүхэр авалгүй гарч ирцгээсэн юм. Байрныхаа гадаа гараа алдлан, тэнгэр лүү харж, дороо эргэн инээлдэж буй хувцасныхаа оёдлыг гадагш нь гаргаж өмссөн энэ гурван тэнэгийг хэн ч харсан галзуу хүмүүс гэж бодохоор байв.
Хүн бүр л бороонд норохгүй гэсэндээ шүхэр дэлгэн явж байхад энэ гурав шалба норчхоод гараа хаялсаар жаргалтай нь аргагүй инээмсэглэн хотын төвөөр алхана.
Тэдний хийх дараагийн болзоо бол WINDOW SHOPPING!!!
Сөүлийн хамгийн үнэтэй, дээд зэрэглэлийн хувцасны дэлгүүр лүү орж ирэхэд хамраа сөхсөн баячууд нүдээ томруулан бодвол гайхсаар тэднийг цоолох мэт ширтэж байв. Гэвч мань гурав аль хэдийн дасчихсан учир хэнд, ямар харагдах нь ямар ч хамаагүй мэт санагдаж байлаа.
Тэрээр хамгийн үнэтэй гэсэн өөрт таалагдсан хувцаснуудаа өмсөж гарав. Мэдээж худалдаж авахгүй.

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now