Ep10. Цочирдсон нь

2.4K 235 12
                                    

~•°•~

Цаг нилээдгүй орой болжээ. Согтуу хүүхэн, залуус ч бассейн болоод гадуур дүүрэн байх аж. Амралтанд бараг л тэднээс өөр хүмүүс байгаагүйд өмчлөөд авчихсан юм шиг л хүссэн газраа дуртай зүйлээ хийж, тааваараа аашилцгааж байлаа. Хөл толгой нь олдохгүй согтуучууд дунд эрүүл ухаантай хэдхэн хүн байсан нь Кай, Шиён болоод Бэкхён л байв.

"…Анхааруулсан шүү! Сэүнд ойртож, өдөж хоргоох гэсний хэрэггүй! Тэр минийх!" хэмээсээр Жэхва хөмсгөө зангидаж, хуруугаа чичлэн Ина руу заана. Үнэхээр хэлэхийг хүссэн, хэлний үзүүр дээр гарч ирээд байдаг зүйлсээ шулуухан хэлмээр байвал алхокол хэрэглэх хэрэгтэй бололтой. Тэрээр хэрүүлч Ина яаж дуугүй байхав өөдөөс нь бас л хэд хэдэн юм хэлээд амжиж, эцэст нь үсдэлцэхдээ тулжээ. Энэ үед бассейнаар дүүрэн эрчүүдийн алга ташин, шүгэлдэх нь цуурайтаж Бэкхён л эрүүл ухаантайгаараа салгахаар өгзгөө чирэн босов. Кай, Шиён хоёр харьцангуй бага уусан ч согтуучуудаасаа ялгарах юмгүйгээр насны зөрүүтэй хоёр эмэгтэйг зодолдохыг дэмжин, дундаа орчихсон алга ташиж байсан юм.

"У мал! Сонсож байна уу!" гэсээр Бэкхён хөл дээрээ тогтож ядах Жэхваг хөтлөн сандал дээр эвхрэн унтах Сэүний зүг хөмсгөө зангидан, ихэд залхаж түүртсэн амьтан очлоо. Гэвч тэр нам унтжээ. Амьсгалахад нь ёс төдий цээж нь хөдлөх нь л мэдэгдэж байв.

Арай хийн Кай-аар согтуу Сэүнийг түшүүлээд, өөрөө хэдэн алхмын урд Жэхваг үүрэн бяцхан яриа өрнүүлсээр, байрлах байшингийнхаа зүг шар гэрлээр чимэглэсэн замын хажуугийн моддыг даган алхана.

"Чи үнэхээр Сэүнд сайн гэж үү?"

Жэхва зогьсуулсаар, толгой дохих нь тодоос тод мэдрэгдэж байлаа. Ноён Бён далимдуулахаар шийдсэн нь тодорхой болов…
Нүднийхээ булангаар хальт харах төдий толгойгоо бага зэрэг эргүүлэн
"Би чиний хувьд юу юм?"

Зовхио ч дийлэхгүй байгаа Жэхва
"Найз эсвэл зүгээр л ах" гэж хэл нь ээдэрсээр арай хийн хэлэв. Энэ үг нь Бэкхёны хөөрхий сэтгэл рүү цэв хүйтэн ус цацахтай адил санагдаж байлаа. Үнэхээр гомдох шиг л болов. Гэсэн ч тэр гунигтай хэдий ч сэтгэлд дулаанаар инээмсэглэж байсан юм.
Жэхва тасраад өгсөнд Бэкхён хойно алхах Кай, Сэүн хоёрын эрүүл, халамцуу нь мэдэгдэхгүй яриаг сонсон явсаар нэг мэдэхнээ байшингийнхаа гадна ирсэн байв.
Хоёр давхар луу чирч гарахаас төвөгшөөсөндөө Жэхваг нэг давхарын унтлагын өрөөнд, Сэүнийг буйдан дээр шидэж орхиод үлдсэн согтуу толгойнуудаа маллахаар мань хоёр буцаад гараад явав.

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now