Ep04. Харшилтай

3.3K 311 4
                                    

~•°•~

Жэхва Сэүн, Бэкхён хоёрынд нүүж ирснээс хойш аль хэдийн 7 хоног өнгөрчээ. Энэ хэдхэн хоногт мань гурав яг л эртний танилууд шиг, сайн найзууд шиг харилцаатай болж чадсан юм. Энэ нь магадгүй Жэхвагийн нийтэч зан болоод СэБэкийн хөгжилтэй зантай холбоотой байх.
Өнөөдөр ажлын долоо хоногийн сүүлчийн өдөр гэсэн шиг хүн бүр л эрч хүчтэй байх аж.
Хамгийн эрт сэрдэг нь Бэкхён бөгөөд гэрээр дүүрэн чарлаж нөгөө хоёрыгоо сэрээдэг. Энэ удаад өмнөхтэйгөө адил чарлаж байтал Сэүн л зөвхөн өрөөнөөсөө гарч ирэв.

"Яасан, Жэхва сэрээгүй байна уу?" Гэсээр өрөөнийх нь хаалгыг болгоомжтой нээгээд шагайтал хэн ч байхгүй байлаа. Бэкхён Сэүн хоёр гайхсаар бие биерүүгээ харах агаад удалгүй хэн нэгнийх нь утас гэрээр дүүрэн хангинаж эхлэв.

"Хөөе, чи хаана байна?" Хэмээн Сэүн санаа зовсоор асуухад Жэхва тоосон ч шинжгүй, утасны цаанаас эвшээх нь сонсогдож
"Түрүүлээд явчихсан юм. Сургууль дээр байна. Та хоёрыг хүлээвэл бүтэхгүй санагдаад. Тэгээд хөөе. Би цүнхээ мартчихаж. Аваад ирээч"

"Ямар эргүү амьтан гэхээрээ цүнхээ мартаад сургуульдаа явдаг байна. Чи ер нь зүүдэндээ босоод явчихсан юм биш биз"

"Олон юм донгосоод байлгүй хурдан аваад ир. Хичээл эхлэх гээд байна"

Сэүний царай гэнэт хувирах бөгөөд хоолойгоо засаад
"Б-би чадахгүй ээ"

"Хөөе! Яахаараа!"

"Харшилтай!" гэчхээд шууд утсаа тасалчхав. Түүний хувьд сургууль руу орно гэдэг ширэнгэн ой руу орохтой адил санагддаг. Өнөөх л өсвөр насны хүүхдүүдэд доромжлуулахаас айх өвчинтэй нь холбоотой биз.

"За хөгшөөн, харшил ч гэх шиг. Юу солиороод байгаа юм. Аваачиж өгчихөөд ир. Ажлын цаг болоогүй юм чинь, тэр хооронд би өглөөний цайгаа бэлдээд байж байя" гэсээр Бэкхёныг гал тогоо руу яваад ороход нь Сэүн тэрнийг аваачиж өгөхийг ятгасан ч нэмэргүй байсан тул мөн Жэхвагийн хичээл эхлэх гээд байсан учраас цайгаа ч ууж чадалгүй, хоёулаа хамтдаа сургууль руу нь явчихаад, цаашаа ажил руугаа явахаар тохиролцлоо.
Сургуулийнх нь гадаа, нилээн хол машинаа зогсоогоод Сэүн
"За май, чи оруулаад өгчих" гэсээр ард талын суудал дээр хэвтэх Жэхвагийн цүнхийг өнгийж аваад Бэкхён руу сарвайв.

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now