Ep16. Өөр эмэгтэй

2.7K 275 19
                                    

~•°•~

"Баяртай Бэкхёнаа. Хүссэн үедээ ирж байгаарай"

"Тэр нь байнга гэсэн үг биш шүү"

Сэүн Жэхва хоёр одоо үерхэж буй хосууд биш гэрлэсэн хосууд болсон учир тусдаа амьдралаа зохиох хэрэгтэй болсон гэсэн үг. Ер нь бол илүү дутуу хөндлөнгийн хүнгүйгээр хоёулахнаа амьдрах болсон. Random-оор нэг улс сонгоод, бал сарынхаа 7 хоногийн аялалыг тэндээ өнгөрөөж ирээд шууд л Бэкхёныг аав ээжийнх рүү нь нүүлгэх ажилдаа орцгоосон нь энэ юм.

"Хэдхэн хонох юм байж ийм их юм авч явж яах юм бэ?"

Хэдхэн долоо хоногийн дараа Жэхва ахлах сургуулиа төгсөх учир хийх хичээл бараг л байхгүй, үеийнхэн нь ч гэгэлзэж гоголзсон хүмүүс явцгааж байна. Сэүн мөн ажлаасаа гарч, завтай байгаагийн дээр боломжит нөхцлийг ашиглан байрандаа засвар хийхээр төлөвлөөд, энэ хугацаанд Сэүний гэрт байхаар тохиролцжээ.

Гэрийн үүдэнд ирээд машинаас буухад жолооч хүрч ирэн машиныг аваад грашны зүг хөдлөв.

"Ааваа, ээжээ. Бид ирлээ"

"Өө ирчхэв үү. Кан эгчээ, ачааг нь Сэүний өрөө рүү оруулчхаарай" хэмээн захиад, У эзэгтэй инээмсэглэл тодруулсаар төрсөн хүүгээ ч тоолгүй Жэхваг сугадан гал тогоо руу зүглэхэд Сэүн
"Намайг ер нь хүүгээ гэж боддог юм уу" гээд толгой сэгсрэн шогширсоор араас нь явав.

Оройн хоолоо идэж дуусаад зочны өрөөнд ширээ тойрон сууцгаахад У эзэнтэн
"Сэүн, өргөдөлөө өгсөн үү?"

"Тийм ээ, ааваа"

"Одоо өөрийгөө хангалттай бэлэн болсон гэж бодож байна уу?" гэхэд Сэүн толгой дохилоо.

"Сайн байна. Хэд хоног сайхан амарч ав даа. Тэртээ тэргүй цаашдаа их л ядарна"

Сэүн дадлага хийх зорилгоор жил гаран Кайн компанид ажилласан. Харин одоо аавынх нь ч нас явж байгаагийн дээр ажиллах туршлага суусан Сэүнд компаниа албан ёсоор өвлүүлэх цаг нь ирсэн бололтой. Одоо ч ажил ар араасаа хөвөрч өгнө дөө Сэүн минь. Захирал найзынхаа ширээний урд хов жив базан суудаг байсан омголон үе нэгэнт ард хоцорчдээ яая гэхэв.

Цаг орой болсонд бүгд унтахаар ор орондоо орцгоожээ. Жэхва нүүрээ цэвэрлэж дуусаад, өөрийг нь хүлээн, гараа тулаад хажуулдан хэвтэх Сэүний хажуугаар орон тухаллаа.

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now