Ep15. Сонбэним нарын туршлага ба Хурим

2.8K 257 9
                                    

~•°•~

"Ганцхан өнөөдөр л хоёулаа ганц бие. Тэглээ гээд янз бүрийн эрчүүдтэй орооцолдохгүй шүү! Ялангуяа эмэгтэйчүүд хуримын өмнөх ганц биеийн үдэшлэг дээрээ эр тайч…"

"Амаа тат Сэүн. Өнөөдөр юу хийх нь миний дур. Бас утсаа салгачих болохоор залгаад нэмэргүй байх шүү"
Жэхва өдөж байгаа мэт хэт задгай хувцсалсан байх ба үүдний өрөө рүү очиж, гадуурх хүрмээ өмсөнгөө ийн хэлээд
"Аа бас өнөөдөр ирж хонохгүй гэдгээ хэлэхээ мартчихаж" гэсээр ёжтой инээмсэглэл тодруулан Сэүн рүү даллачихаад гараад явахад Сэүн амандаа үглэсээр хоцров.

Өнөөдөр хуримын өмнөх өдөр. Хурим болох газар, хуримын бэлтгэлүүдээ хангачихсан мөн Жэхва ч шалгалтуудаа аятайхан өгчихсөн тул тэдэнд санаа зовох асуудал одоохондоо байхгүй ажээ. Иймд амьдралынхаа сүүлчийн ганц бие байх өдрөө тэмдэглэхээр баахан догдолсоор гарсан юм. Харин Сэүнд бол энэ тийм ч сайхан санаа биш мэт санагдна.

Тэд хоёулаа тус тусдаа найзуудтайгаа ганц биеийн үдэшлэгээ тэмдэглэх агаад Сэүн даруухан тэмдэглэх бол Жэхва ёстой назгай авч байв.  Эрэгтэй тайчигчийн газар хүртэл орсон юм. Гэхдээ энэ нь түүний найзуудын шахалт байсныг хэлэх нь зүйтэй биз.
Мартагдахааргүй өнгөрөөсөн энэ өдрийг шөнийн клубээр дуусгахаар шийджээ.

JOYKING - Night Club

Цаг хэдий орой болсон ч клубт хар мянган хүмүүс доргиж буй нь юуны тулд шөнийн клуб хэмээн нэрлэснийг нь тодотгоно. Орж ирэх төдийд л аймшигтай чанга ая угтан авах агаад хөгжмийн хэмнэл тэднийг удирдаад байна уу гэлтэй шууд л бүжиглэж эхлэсэн юм. Жэхвагийн найзууд алхоколыг гулгуулж өгч байхад Жэхва санаа алдан тасартлаа уудаг байсан омголон үеэ санагалзана. Одоо тэр ууж болохгүй. Жирэмсэн учраас хүүхдээ бодох хэрэгтэй гэдгээ сайн мэдэж байгаа. Найзууд нь ийш тийш тарж, хэсэг бүлэг залуучуудтай нийлсэнд нь Жэхва хутгалдахыг хүссэнгүй холхон байх аж.
Хэтэрхий олон хүнтэй байсан тул халууцсандаа бүжгийн талбайгаас гарч юм олж уухаар текн дээр очив.

"Жүүс"

Бармен залуугийн өгсөн зүйлийг аван нэг балгатал гашуун зүйл хоолойгоор нь давчих шиг болов. Жэхва нүдээ томруулан
"Юу өгчихвөө!"

Бармен хариуд нь тоосон ч шинжгүй мөрөө хавчаад
"Tequila"

"Хүнд олигтойхон үйлчилж чадахгүй байж энд юу хийж байгаа юм! Жүүс гэж байхад. Дүлий юм уу!"

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now