Ep06. Дуудлага

3K 251 5
                                    

~•°•~

Модны навчис шар өнгөөр будагдаж, зарим нь дэлхийн татах хүчээр салхины аянд найгасаар газарт унахад мод үнэхээр сийрэг, нүцгэн харагдах ажээ. Нүүдлийн шувууд сүрэг, сүргээрээ хязгааргүй уудам тэнгэрээр хаашаа ч юм яаран нисэлдэхэд хоцорч үлдсэн нэг нь нүцгэн модны туяхан мөчир дээр гуниглан сууна. Сөүлийн төвөөр алхах хүмүүс ч хувцсаа зузаалж эхэлсэн байв. Арван сар хаяанд иржээ. Гадаа сэрүүхэн хэрнээ сэтгэлд нэг л дулаахан мэдрэмжийг төрүүлнэ. Мөн бага зэрэг хөнгөн гунигт автуулахаа ч үл мартна.

Жэхвагийн сургууль сэрүү орохоос өмнө намрын зугаалга хийхээр болсон бөгөөд тэр ихэд баяртайгаар авч явах хувцсаа бэлдээд Бэкхён Сэүн хоёр ахыгаа гэрт нь хаяад явчихсан юм.
Түүнийг гарснаас хойш гэр нэг л эзгүй, нам гүм, чимээгүй болоход мань хоёр ч дуугаа хураасан байх аж.

"Жэхва жаргахаар явчихлаа"

Сэүн зүгээр л толгой дохино.

"Ингэж уйтгарлаж суугаад яах юм? Хоёулаа угаасаа тийм төрлийн хүмүүс биш шүү дээ. Кайг дуудъя. Салхинд гарцгаая"

  Цэцэрлэгт хүрээлэнд ирээд, аль болох нам гүм, олон модтой хэсэг рүү нь орж, сандал байсан хэдий ч газраар хөглөрөх шаргал, улаан навчис дээр завилан сууцгаав.
Цаанаа л нэг тайвширч ухаан саруулжих шиг. Хөгжилтэй ч юм шиг бас гунигтай ч юм шиг энэ агшинд мань гурав лаазтай шар айрагнуудаа тулгасаар ганц удаа ч болов галзуу солиотой зүйлүүд биш харин амьдрал ярилцан сууна. Насанд хүрсэн том хүмүүс шиг.
Нэг их ууж, согтохыг ч хүсээгүй тэрээр жаргаж буй нарны улаан туяа цэнхэр тэнгэрийн хаяатай уусан холбогдохыг харчхаад гэр гэртээ харихаар Сэүн Бэкхён хоёр машиндаа, Кай ч өөрийнхөө машинд суун хоёр тийш салцгаав.
Замын хажуугаас цагдаа дохиур өргөн зогсоож, жолоо барих Сэүнийг өнөөх алдарт төхөөрөмж рүүгээ үлээлгэхэд спирт илэрчихсэн юм. Тэрээр сая л бага зэрэг ууснаа санаж цагдаад бичиг баримтаа шалгуулчхаад Сэүн Бэкхён хоёрыг гасалсаар түр саатуулахад ирэхэд мань Кай ч бас аль хэдийн торны цаана сууж байсан юм. Салаад удаагүй ч бие биенээ харсандаа цөс нь хөөрч, ёжтой нь аргагүй инээлдэхэд цагдаа мэдүүлэг авч дуусаад тэднийг Кайн суух тор луу хийгээд түгжиж орхив.
Саатуулахад орчхоод юун толгойгоо гудайлгаж, стресстэж суух харин ч ханьтай байгаадаа баярлан янз бүрийн юм ярьж инээлдсээр суухад хэлтсийн цагдаа нарт ч төвөгтэй санагдаж хааяа хааяа чанга дугарч, төмөр торыг нь нүдэж байв.

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now