The Last Episode

3.3K 288 6
                                    

~•°•~


- 22 / 25th birthday -


Өглөөний нар мандадгаараа мандлаа. Дөрвөн сарын дунд, хаврын улирал эхэлсэндээ ч тэр үү гадуур хөл хөдөлгөөн ихтэй. Ааш аягаа нэг дор хэдэн янз өөрчилдөг хаврын тэнгэр өнөөдөр харин сайхан ааштай байгаа бололтой намуухан өглөөгөөр залуусыг угтлаа.

"Хайрт минь, цагийн дараа гэхэд гэрээсээ гарчихсан байхын тулд чамд яг хэдэн цаг хэрэгтэй юм бэ гэж би чамайг бэлдэж эхэлснээс хойш цаг тутамд асууж байна!"

"Хонгор минь, би чинь эмэгтэй хүн тэнэг ээ"

Дөрвөн сарын арван хоёрны энэ өдөр. У Сэүн гэх бидний бас Жэхвагийн хайртай залуугийн төрсөн өдөр. Хоёулахнаа хамт гадуур гарж төрсөн өдрөө тэмдэглэхээр шийдсэн ч У Жэхва гэх чулуун эмэгтэй нөхрөө жилдээ ганц болдог баяраар нь тэнэг гэж дуудаад сууж байна. Сэүн сэрснээсээ хойш үнэхээр настртай байсан ба аль хэдийн өөрийгөө бэлдчхээд, 3 цаг хагас эхнэрээ хүлээж, толгойтой үсээ зулгаан суусаар настр нь унахад ганц хуруу дутуу болчхоод байна.

  Өөрийн төрсөн өдөр мэт л өөрийгөө гоёж гойдсон Жэхва одоо л нэг юм дуусч тэд гэрээсээ гарцгаав. Эрэгтэй хүн ч амар юм. Үсээ гелдэж, цэвэрхэн хувцаслаад л догь харагдана. Харин эмэгтэй хүн… Үүний талаар яриад хэрэггүй, уншиж байгаа эмэгтэй та өөрийгөө мэдэх биз.

Залуу хосууд инээлдэн сугадалцсаар нэгэн тансаг ресторанд ирж захиалсан ширээндээ сууцгаахад төд удалгүй тогоочтой нь урьдчилан ярьж хийлгүүлсэн Сэүний дуртай төрөл бүрийн  хоолнууд ч ар араасаа ирлээ.

"Түр хүлээгээрэй хайрт минь"

Жэхва босоод хаашаа ч юм яваад өгөв. Сэүн гайхан хүлээж суутал Жэхва бялуу барьчихсан ирлээ.
Тийм шүү дээ. Төрсөн өдрийг бялуугүйгээр яаж төсөөлөх билээ.

Гэтэл!

Нэг юм буруу байв. Бялуун дээрх лаа! 22 гэсэн лаа!

Худалч Сэүн саяыг хүртэл амар тайван бас жаргалтай байсан. Анх танилцахдаа Жэхвад 21тэй гэж хэлж байсан. 21 настай гэж итгүүлчхээд аваад суучихсан.

"Юу вэ наад царай чинь Сэүн?"

Сэүний айсан царайны хувирлыг хараад Жэхва мэдээж гайхах нь ойлгомжтой.
Одоо гэнэт хамаг үнэнээ хэлвэл төрсөн өдөр биш таалал төгсөх өдөр болно гэдгийг Сэүн ойлгож байсан тул дуугүй өнгөрөхөөр шийдэж, яахав 22 насныхаа төрсөн өдрийг дахиад л тэмдэглэчихье гэж бодоод
"Юу ч биш дээ" гэсээр толгой сэгсрээд, инээмсэглэв.

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now