Ep08. Return of Jaehwa!

2.4K 244 11
                                    

~•°•~

Өвлийн жавар хайр найргүй хацар алгадах хотын бүүдгэр өглөө итгэл муутайхан алхлах энэ хоёр танил залуугийн хөлийн чимээнд цас гунигтай чихрах нь чихэнд чийртэй ч юм шиг. Хамаг бие нь царцчихсан юм шиг л хүйт дааж, сормуус нь цантан, нүдэнд нь юу ч харагдахгүй байгаа мэт санагдана. Хаашаа л харна цас. Хажуугаар өнгөрөх хүмүүсийн харц хүртэл нуруу хүйт оргим хүйтэн байх шиг санагдаж, тэсвэрлэхийн аргагүй энэ байдлаас хурдан ангижрахсан гэхдээ байж ядна. Гадаа хүйтэн жавартай, цас мөсөөр хайрч байгаа юм шиг хүйтэн, хүмүүс хүртэл бие биенээ хайр найргүйгээр дайрчих шахан зөрөх нь өвлийн уур амьсгалыг улам ч хүйтэн болгох шиг. 12 сар.
Өнөөдөр ажлын тав хоногийн дундах өдөр буюу лхагва гариг. Сэүн Бэкхён хоёр ажлын зүг алхаж байна. Зүгээр л цасыг мэдрэх гэсэндээ хүйтэн жаврыг үл ажран алхаж яваа нь энэ. Нэг л уйтгартай. Нэг л гунигтай. Ажлын үр бүтээмж муу. Өнгөрсөн 2 сарыг тэд иймэрхүү байдалтай л өнгөрөөсөн юм. Хөл хөдөлгөөн ихтэй, тэр чигтэй цагаан цасанд дарагдсан Сөүлийн гудамж. Хөмсгөө зангидаж, хаа нэг тийш яарсан хүмүүсээр дүүрэн байх аж.

"Ж-Жэхва!"

Саяыг хүртэл халаасандаа гараа шигтгэн, газар ширтэж явсан Сэүнийг амандаа ийнхүү бувтнаад хэн нэгэн рүү заахад Бэкхён ч нойрноосоо сэрсэн үү гэлтэй нүд нь сэргэж түүний заах зүг рүү харав. Бэкхёныг буруу харсан байна хэмээн хэлэхийн хооронд Сэүн аль хэдийн өнөөх эмэгтэйн гараас татан өөр лүүгээ харуулж байв. Урт бор биш тайрмал хар үсийг нь эс тооцвол Жэхватай усны дусал мэт адилхан байсан юм.

"Уучлаарай та хүн андуурсан бололтой" гэсээр Сэүний гарыг тавиулахад Бэкхён хүрч ирэн "Галзуураа юу. Наадах чинь Жэхва биш хөгшөөн" хэмээгээд өнөөх эмэгтэйгээс уучлал эрэн ардаа үлдээгээд, Сэүнийг чирсээр түрүүлээд явлаа. Өнгөрсөн хугацаанд тэдэнд Жэхваг бодохгүй, санахгүй, ярихгүй өдөр гэж байгаагүй.
Бэкхёныг үглэсээр явж байтал араас нь "Хөөе тэнэгүүдээ" гэх этгээд танил хоолой сонстоход мань хоёр ч эргэж харлаа.

"Танихгүй байна гэж үү? Үнэхээр гомдмоор золигнууд ч бол доо" гэсээр нөгөө хоёр луу ойртон очиж, урд нь зогсоход тэнэгдүү гэмээр гайхсан харцаар толгойгоо гэлжийлгэн, нүдээ томруулан ширтнэ.

"Хөөе, Жэхва байна" гээд гараа урдуур нь савчуулахад л Сэүн ухаан орсон бололтой Бэкхёныг түлхэн гоншигонон уйлагнаж, дороо дэвхцэн
"Би андуураагүй л байгаа биз дээ! Жэхва мөн гэж байна!" Гэсээр шууд л тэврээд авав. Яг л удаан хугацааны дараа ээжтэйгээ уулзаж буй бяцхан жаал шиг. Удалгүй Бэкхён ч тэврэлтэнд нь нэгдлээ. Хоёр том залуу хоёр талаас нь зай завсар ч гаргалгүй тэвэрч байсанд Жэхвад амьсгаа авахад ч хэцүү болж арай хийн голоос нь гарахад Бэкхён Сэүн хоёр галзуу юм шиг инээн бие биенээ тэвэрсээр үлдсэн юм.
Ажлын цаг дөхөж байсан ч уйтгартай оффисоос илүү Жэхватай ярилцах нь чухал байсан тул ойролцоох кафе руу орон сууцгаажээ.
Тэрээр ам уралдан хэзээ, яагаад ирсэн тухай нь асууцгааж байв.

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now