Ep17. Улаан Бенз

2.3K 241 20
                                    

~•°•~

"Аав аа, ээж ээ, Сэүн аа~ Энд байна"

Шуугилдсан олон хүн дундаас хадам аав ээж болон Сэүнийг олж хараад Жэхва ийн дуудлаа.
Өнөөдөр Жэхвагийн ахлах сургуулиа төгсөж буй гунигтай хэдий ч бас жаргалтай өдөр. Зарим нэг сурагчид уйлж ч байгаа нь үзэгднэ. Аргагүй шүү дээ. Нөхөрлөл хийгээд магад анхны хайраа ч олж авсан дэндүү гэмээр олон сайхан дурсамж бүтээсэн газраа орхин, нэг л мэдэхэд жигүүрээ дэлгэн нисэх цаг нь болж. Гэхдээ энэ төгсгөл биш. Харин ч дөнгөж эхлэл байх болно.

Тэрээр Жэхваг дуудахад түүнийг хайж зогссон У гэр бүлийнхэн дулаан инээмсэглэл тодруулсаар очив. Сэүн Жэхва руу барьж ирсэн гоёмсог баглаатай цэцгээ сунгаад
"Аааххх. Ингэж нэг юм ахлах сургуулийн охинтой гэрлэсэн залуу гэдэг үгийг сонсохгүй боллоо"

"Чи ийм юманд л баярлаж байна уу" хэмээн Жэхва шогшроод, цэцгийг аван үнэрлэнэ.

"Ирсэнд баярлалаа ааваа, ээжээ"

У эзэгтэй Сэүнтэй дэндүү гэмээр адилхан инээмсэглэн
"Ирэлгүй яахав дээ. Хөөрхөн бэр минь сургуулиа төгсөж байхад" гэхэд У эзэнтэн ч мөн инээмсэглэн толгой дохиж байв.

У эзэгтэй энэ тэрийг харан зогсож байснаа
"Жэхва, сургуульд чинь ийм олон царайлаг хөвгүүд байхад яагаад манай Сэүнийг сонгосон юм?" хэмээн дэггүйтэн бас их сониучирхан асуухад Жэхва нүдээ онийлгон Сэүнийг хэсэг ажлаа.

"Сэүн эгдүүтэй"

"Юу вэ? Би эгдүүтэй гэж хэлүүлэх дургүй. Би халуухан!"

Үүнийг нь сонссон Сэүний аав хоолойгоо засан доош харж инээгээд
"Аргагүй л аавыгаа дуурайжээ" хэмээн амандаа бувтнана.

"Жэхва, одоо юу хиймээр байна? Хаачмаар байна? Хүссэн зүйлийг чинь хийж өгөөд, өнөөдрийг хамт өнгөрүүлцгээе"

Сэүнийг ихэд догдолсон өнгө аяс тээсэн хоолойгоор ийн хэлэхэд Жэхвагийн царай харин бага багаар барайх нь тэр.

"Юу л даа. Хайрт минь, бүх төгсөгчид өнөөдөр 5 хоногийн зугаалгаар явах юм л даа. Ирээд хамтдаа тэмдэглэхэд оройтохгүй биз дээ?"

Энэ нь мэдээж Сэүнд таалагдаагүй. Өдөр нь түүний хүссэн зүйлийг хийж өгөөд, орой нь юу хийхээ ч төлөвлөчихсөн байсан юм. Гэвч зугаалга гэдэг үг бүх зүйлийг нураагаад хаячихлаа.

Явах хүртэл хагас цаг гарангийн хугацаа байсан тул зугаалганд авч явах зүйлсээ бэлдэхээр гэрийн зүг явна. Замд Сэүн "явахгүй байж болохгүй юм уу, 5 хоног би ганцаараа юу хийх юм бэ, чамайг санана" гэх мэт үгсийг минут, секунд тутамд урсгах авч Жэхва цаашдаа үргэлж хамт байж, залхатлаа царайг нь харах эр нөхөр Сэүнийг биш, ахиж уулзахгүй сургуулийнхантайгаа хэд хоног ч болтугай хамт байхыг энэ удаад илүүд үзжээ.

「Cmpltd」Эхнэр Уурлана S2 || OSHWhere stories live. Discover now