353 46 21
                                    

"Шөнийн тэнгэрт түгсэн одод нь хө

Гялталзан анивчих нь түүх хүүрнэх шиг ээ

Навчин дээр буусан шүүдрийн дусал мэт

Орь ганцаардал тэнгэрээс буун газардлаа

Оддыг хайхаар намайг орхин одсон

Омголон тэр нэгнийг би дууданхан хүлээнэ

Хуучны дурсамжаа эргэн санахад хө

Бүр түрхэн хоногшоод мартагдсангүй ээ хө

Санаанд үлдсэн бүдэгхэн ганц төрх нь ээ

Өнгөрсөнд үлдсэн миний дүр байлаа

Нисээрэй, нисээрэй

Цаг хугацаа минь нисэн одоорой

Тэр цагт би юу болох вэ?

Энэхэн уудам хорвоог

Төгсгөлгүй үргэлжлэх замыг би

Орь ганцаараа туулах ёстой юм гэж үү

Цэцэг болон хувирах юм уу би?

Маргааш бас нөгөөдөр

Үргэлжилсээр байх уу?"

Их гүнжтэний өргөөний урд талбайд үдшийн бүрийгээр цөөнгүй хүн цуглажээ. Хэн цуглаа вэ. Эд хөгжимчид, гинёо нар. Ордныхон бус гадны хөгжимчид. Тусгайлан залсан болтой. Жин Сон өргөөний дууч эмс. Эзэгтэй өөрөө дуулж байна.

"Гайхалтай. Чи үнэхээр хөгжим дуунд бядтай хүн байна. Хаврын урь орсон энэ дулаахан шөнө чи үнэхээр оддыг асгаруулж чадлаа." хэмээн гүнжтэн эзэгтэйг ихэд магтлаа.

"Өчүүхэн надад хэтийдсэн магтаал байна. Гялайлаа, эрхэм дээдэс ээ." хэмээн Жин Уг уран сайхан ёсоллоо.

Түрүүхэн дууны сайханд уярч асан гүнжтэн төрөлж арилжив уу гэмээр хүйтэн харц шидэллээ. Гүнжийн өргөөнд бас нэгэн хүн саатсан нь хааны харуулын захирагч Жон байсан юм. Жин Сон хүрээлэнгийн эзэгтэйн дуунд түүний харц хэрхэн зөөлөрч буйг харсан гүнж тавгүйрхсэн ч ил гаргалгүй дууг үргэлжлүүлэн, дуусгасан аж.

Гүнжтэн дууг таалсныхаа дараа хажууд байсан шивэгчнээ дуудаж, барьсан царнаас нь алтан зоос атган эзэгтэйн өмнө шидэллээ. Алтан зоос бороо мэт асгаран, газар бүрхэнэ.

"Одод шиг л асгарна уу? Сайхан байна уу? Би чамд хишиг хүртээж байна. Түүгээд ав, ав." хэмээн гүнжтэн илт дорд үзсэн маягтай хэллээ.

Kisaeng(Completed) Where stories live. Discover now