667 74 42
                                    

Өнгөрснийг мартаж шинээр эхлэх мөч.

Хэцүү ч гэсэн сөрөөд гаръя.

Энэ хатуу орчлонд ингэж зориглоно гэдэг юутай их тэвчээр.


Жон захирагч эцсийн удаа ордонд ирээд, эцсийн удаа цэргүүдээ сургуулилахыг нь харж, эцсийн удаа хаантанд бараалхаад, эцсийн бөгөөд анх удаа гүнжийн өргөөнд морилон, найрсгаар ярилцаж, ургамлын цай уугаад, эцсийн удаа албан өргөөгөө эргэж тойрсны дараа эцсийн удаа тэнгэрээс заяат хааныхаа их өргөөний өмнө газар сөгдөн мөргөж, эцсийн удаа ордны гаднаас эргэж нэг хараад явлаа. Хэн ч түүнийг эцсийн удаа энэ бүхнийг хийсэн гэдгийг мэдсэнгүй.

Жин Уг ч мөн эцсийн удаа өргөөгөө тольдож, эцсийн удаа хүрээлэнгийнхэнтэйгээ зоог бариад, эцсийн удаа ятга дарж, эцсийн удаа зочдоо дайлж цайлав. Түүнийг мөн эднийг эцсийн удаа хийснийг хүрээлэнгийн зарц туслах нар нь таасангүй.

Шөнө дөл болох үед тэд хүрээлэнгийн арын гудманд болзсон газартаа учирлаа. Хэн хэн нь эгэл жирийн хувцаслаад, гартаа нэг нэг баадантай зүйл барьжээ. Тэдний авч яваа зүйлс нь өнгөрсөн хугацаанд хураасан бүхий л хөрөнгө мөнгө, цалин пүнлүү нь ажээ. Эцсийн ганц торгоо хүртэл Жин Уг зоосон мөнгөөр солин арилжиж, одоо түүнд үлдсэн гоёл гэвэл Вон Үгийн хайрласан үсний хатгуур билээ.

Вон Ү харин өөрт үлдсэн ганц эд болох илд сэлмээ юугаар ч сольсонгүй. Заналхийлэх хэрэглүүр бус бие хамгаалах хэрэгсэл болгон үлдээжээ.


"Бүх зүйл тань жин тан болов уу?"

"Тэглээ. Явцгаая."


Тэд бүхнээ ардаа үлдээгээд урагшлан явна. Зөвхөн хоёулаа. Дагалдаж явах зарц, шивэгчин гээд хэн ч байсангүй. Зөвхөн тэд.

Тэд явсаар голын гарам дээр ирж, шөнө байсан ч арвин зоосоор шагнан завинд суугаад холын холыг зорилоо. Олон уулыг давж, олон горхийг гатлан явсаар улсын өмнөд захын нэгэн жижигхэн тосгонд ирснээр тэдний аялал дууссан юм.


Энэ хооронд тэднийг үзэгдэж харагдахгүй байгааг хаа хаанаа анзаарч эхлээд байлаа. Хамгийн эхлээд Жин Сон өргөөнийхөн эзэгтэй нь олон хоног харагдахгүй, өргөөнд нь түүний гэсэн юу ч байхгүй болсныг үзээд мэл гайхаж цэл хөхрөв. Урьд хэд хоногийн өмнө өөрийн бүх ажлаа нэгэн даамалдаа даатгаж орхиод, хамгийн сайн шавьдаа ятгаа дурсгасан байсан явдал түүнийг эндээс явжээ гэх мэдээг ойлгуулжээ.

Kisaeng(Completed) Where stories live. Discover now