426 54 14
                                        

Нүдээ нээхийг, сэрэхийг машид хүссэн ч, зүүд нойрондоо тэлчлэн байсан ч ямарваа нэгэн далдын увдис цээжин тушаа дараад, зовхийг нь тэвнэдэн оёх шиг санагдан, хичээвч үл болох, яасан ч гэрлээс холдсоор. Эцэст нь энэ бүхэнтэй тэмцэн тулалдсаар арайхийн ертөнцөд эргэн буулаа. Энэ тэмцэл ингэж удаан үргэлжилнэ гэж санасангүй.

Оточ түүнийг дахин нэг хоног хэвтэж амартугай гэж айлдсан боловч Жон ахлагч зүгээр хэвтээд байж тэссэнгүй. Өөрт нь зориулж шинээр оёж шидсэн дүрэмт хувцсаа өмсөн, хаанд бараалхахаар явлаа. 


"Мөхөс би үүргээ биелүүлж ирээд хаан эзэнд бараалхалгүй удсандаа хүлцэл өчиж байна." хэмээн дээдэстэй учрав уу үгүй юу мэхийж гарлаа.

"Бос, үнэнч албат минь. Үүргээ ёс төртэй биелүүлж, амьд мэнд ирсэнд хаан миний зүгээс талархалтай байна. Эрүүл саруул босож ирсэн чинь хамгийн том үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг. Үнэнч албат чамайг хааны сан хөмрөгөөс хүндэтгэлтэйгээр шагнах болно." хэмээн хаан хишгээ хүртээлээ.

"Эцэг минь, ингээд л болоо юм гэж үү? Хайрт охины тань амийг аварсан агуу ачтан шүү дээ. Та хэтэрхий харам загнаж байна." хэмээн их гүнж хажуунаас нь хошуу нэмэн тунилаа.

Хаан хөхөрч, гүнжийнхээ гарыг илбэн,

"Чинийнээр болог, охин минь. Би яахин охиныг минь аварсан ачтанаас гар татах билээ." хэмээвэл,

"Үгүй дээ, эрхэм дээдэс минь. Ёс алдаж буйг минь өршөөгөөрэй. Гэвч энэ хүндлэл тань надад хэтийднэм. Шагнал зоос, алт мөнгө горилсонгүй билээ би. Таны хийгээд эрхэм гүнжтэний сэтгэл гарган илгээж буй хүндлэл байхад болно, эзэнтэн минь. Харин зүрх алдан хүсэх зүйл нэгийг тээв. Болгоох ажаамуу." хэмээн илтэд даруу загнав.

"Юу хүсч байна, бүгдийг нь хэл." хэмээн хаан айлдлаа.

"Гүнжтэний амь насанд халдах гэсэн энэ гутамшигт хэргийг би мөшгин шалгахыг ихэд чухалчилнам. Эрхэм дээдэс болгоовол энэ хэргийн талаар их хуралдайгаар хэлэлцүүлмээр байна." хэмээн өчлөө.

Хаантан, гүнжтэн хоёр бие биен рүүгээ гайхасхийн харлаа. Хаан шадар боолынхоо үгийг ойлгоод ёсоор гүйцэлдүүлнэ хэмээн ам гарав.


Ингээд даруй их хуралдайг зарлан, бүх сайд ноёдыг цуглуулав. Их хуралдай бол хаан төрийн хамгийн том хуралдай бөгөөд эрхэм том шийдвэр хэлэлцэх гэх мэт шалтгаанаар л зарладаг билээ. Энд бүх хүн оролцоно. Хааны зөвлөхөөс эхлүүлээд хамгийн доод шатны түшмэл хүртэл оролцдог ажээ.

Kisaeng(Completed) Where stories live. Discover now