01.

2.2K 144 3
                                    

  Инээмсэглэх шалтгаан нь дуусан, уй гашууд автахдаа би үхэх талаар огтоос бодоогүй юм. Ээж надад тэр их итгэлийг үлдээн одсон байхад хэрхэн зүрхлэх билээ.

"Дараагийн захиалга. Сул байгаа ажилчид хэн хэн байна?"

   "Надаас бусад нь бүгд ажлаа олчихсон байгаа захирлаа."

   "Чамаас болж дахиж үйлчлүүлэгчээс гомдол ирэх юм бол шууд хална шүү!"

   "Ойлголоо. Энэ удаа хичээх болноо."

   Ачаа бараагаа багласаар захирлын зааж өгсөн айл руу нь аль болох хурдан очихын тулд таксигаар явлаа.

Тэд ч мэдэхгүй лдээ. Гэрийн үйлчлэгч хийж, айл гэрийн хамаг юмийг цэвэрлэх ямар байдгийг...

   "Сайн байна уу? Шинэ үйлчлэгч мөн үү? Ор ор."

   "Тийм ээ."

Би түүний хэлснээр орон зочны өрөөний буйдан дээр суув.

   "Намайг зүгээр л Ён эгч гэж дуудахад болно. "

   "Ойлголоо."

   "Манайх 2 хүүтэй. Кан Тэхён 17 настай. Кан Тэжон 11 настай. Өглөөнөөс орой хүртэл ажилтай байдаг. Асуух зүйл байвал хэлээрэй."

   "За. Одоо шууд ажлаа эхлэх үү?"

   "Маргаашнаас эхэл дээ. Эхлээд өрөөндөө ор. Бас хэдэн настай вэ?"

   "20 настай."

   "Аан за. Би 39 настай. Тиймээс хөгшин хүн шиг харьцах хэрэггүй дээ."

   "За."

   "Чамайг хэн гэдэг вэ?" гэж асуухдаа тэр хөлөө ачлаа.

   "Хэсү...Жу Хэсү."



Би ч өөрийн шинэ өрөөндөө орж ирэн юмнуудаа байрлуулж дуусчхаад тэдний гэрийн хаана юу байдгийг мэдэхээр өрөөнөөсөө гарав.

Аль хэдийн дадал болжээ. Өмнө нь хэзээ харж байгаагүй, мэдэх ч үгүй айлдаа ирэн сул өрөөг нь бараадан хоноглох...

   Яг миний өрөөний хажууд цэнхэр хаалгатай өрөө байх ба хаалган дээр нь "Хаалга тогшиж бай гуйя!" гэж бичсэн байлаа.

Магадгүй энэ том хүүгийх нь өрөө байх.

Би гал тогоо руу орон энд тэндэхийн хоол хийж болох багаж хэрэглүүдтэй танилцаад явж байтал ардхан талд юм унах чимээ сонстлоо.

   "Кан Тэжон ээжийг дууд!!! Хурдан. Энд хулгайч байна." гэж орилоход нь 10-аад насны жоохон хүү гарч ирээд гэрээр дүүрэн орилов.

   "Ээж гарчихсан шдээ. Хоёулаа яахын бэ?" гэж өнөөх хүү орилон ах руугаа харлаа.

   Гэтэл ах нь бололтой нэг хүү "Чи хэн юм?" гэж асуухад нь би сандарч байв.

   "Юулдаа. Та 2 буруу ойлгоод байнаа. Б...би энд шинээр ажилд орж байгаа үйлчлэгч юмлдаа."

   "Үйлчлэгч гэнэ ээ? Кан Тэжон харж байна уу? Чамаас өөр гэр буулгадаг хүн байхгүй. Тэгээд ээж чамаас болоод бас нэг хүүхэн гэрт авч ирээд цэвэрлэгээ хийлгэх гэж байна. Яршигтай юм..."

   Өсвөр насны жоохон хүүхэд юм байж ямар хүндэтгэлгүй юм бэ? Биений юм нь ирчихсэн эмэгтэй шиг юм...

Тэхён гэх хүү өрөө рүүгээ хүнд хүнд алхалсаар ороод хаалгаа саван хаалаа.

   "Заваан ааштай амьтан. Сая муухай орилсонд уучлаарай. Манай ах угаасаа яг охин шиг зантай. Манай ээж ахыг өсвөр насны хэцүү үедээ явж байгаан гэсээн." гээд дүү нь над руу инээмсэглэлээ.

   "Зүгээр дээ."

   "Таныг хэн гэдэг юм? Бас нас чинь?"

   "Хэсү гэдэг. Эмэгтэй хүний насыг асууж болдог юм уу?"

   "Сүртэй юм. Гэхдээ та 15-тай юм шиг л харагдаж байна." гээд инээд алдав.

   "Хөөе би чамаас 9 насаар эгч шүү!"

   "20 уу?"

   "Мхн."

Яаж тэснэ дээ...

За шинэ өгүүллэг😍😱💎Цаашдаа хамт байгаарай. Үйл явдлууд гоё өрнөх болно😂💜🙏

𝘏𝘦'𝘴 𝘯𝘰𝘵 𝘢 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘣𝘰𝘺° | ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ kth.Where stories live. Discover now