"Хөөе! Жу Хэсү!!! Миний юманд битгий дураараа хүр гэж хэлсэн биз дээ? Ойлгоогүй юу?"
"Би хийх ёстой ажлаа л хийсэн. Битгий надтай ингэж дураараа харьцаад бай! Чи өөрөө харин ойлгохгүй байх шиг байна."
Бурхан минь! Кан Тэхён бид хоёрын ээлжит хэрүүл эхэллээ.
"Өө за! Одоо бүр хамаг буруу нь надаас болчихсон уу? Бурхан минь. Бүгдийг чинь хараал идээсэй." гэж хашхиран хэлээд газар байсан Тэжоны удирдлагатай машиныг өчшиглөчхөөд өрөө лүүгээ орох нь тэр.
Би "Нээрээ л биений юм нь ирчихсэн хүүхэн шиг ааштай юмаа" гэж бодсоор аяга угааж эхэллээ.
Хаалганы код хийх чимээ сонстож гаднаас Ён эгч орж ирэх нь тэр.
Би түүнтэй эелдгээр мэндлэхэд тэр өөдөөс минь хариу хэлэлгүй шууд л дээш хүнд хүнд гишгэлсээр Тэхёны өрөө рүү орлоо.
Удалгүй Тэхёны "Ээжээ" гэж орилох сонсогдохтой зэрэгцэн тэд өрөөнөөс гарч ирэв.
"Алив хэлээч! Чамд үнэнээ хэлэх бодол алга уу? Би эсвэл бүх юмыг чинь ухаж үзэх үү? Эсвэл ахад чинь хэлэх үү? гэсээр түүний чихнээс татаж байлаа.
"Ээж!! Үнэхээр үгүй гээд байхад даа. Тавьчих тэгэх үү?"
"Итгэхгүй байна. Тэгвэл яг одоо өрөө рүү чинь ороод бүгдийг нь шалгачихад болох юм биш үү?"
Би тэдний энэ маргааныг ойлгож ядан сандарсаар дээш гартал Тэхён ээжийнхээ хажууд зогсчихсон харин Ён эгч галзуу юм шиг түүний цүнхийг онгичиж дэвтэр номыг нь шидэлж байлаа.
"Ээж!"
"Дуугүй бай! Танай найзууд бүгд тамхи татдаг. Чамайг ч бас татдаг гэдэгт итгэлтэй байна. Үгүй юм бол яагаад хашааны гаднах шуудангийн хайрцганд чиний бээлий өмсчхөөд тамхи бариад зогсож байгаа зураг байгаа юм бэ? Тайлбарлаадах!"
Ён эгч уурлан ингэж хашхирчхаад Тэхёны цүнхийг газар луу шидэхэд бохьны хайрцаг цүнхнээс нь унаж түүн дотроос нь тамхи гарч ирлээ.
Азаар Ён эгч үүнийг анзааралгүй өнөөх зургаа Тэхёнд үзүүлж үргэлжлүүлэн түүнээс асууж байх хооронд нь би ухасхийн тамхийг нь аван ардаа нуув.
Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч зүгээр л ингэмээр санагдсан.
Тэхён гүнзгий амьсгаа аван ээжийнхээ гарыг барьлаа.
"Тийм ээ. Энэ зургийг хэн явуулсныг мэдэхгүй ч...Би татдаг! Тэгээд болохгүй зүйл байна уу? Тамхийг минь хурааж ав лдаа. Ав! Май!" гэж орилох шахам хэлээд миний ардаа нуух гарыг татан тамхиа сугалан аваад ээждээ өгөх нь тэр.
Ён эгч шууд л Тэхёныг алгадаад над руу ширүүн харсаар гараад явчхав.
Тэхён над руу муухай харан "Миний асуудалд битгий оролцоод бай!"
"Юу гэнээ?"
"Дүлий юм уу? "
Би "Тийм ээ дүлийрчхэж." гэж хамаг чангаараа хэлээд хаалгыг нь хүчтэй саван гарлаа.
Тэд яагаад ойлгодоггүй юм? Би ганцаараа зүрх сэтгэлтэй юм уу? Хүмүүс яагаад бүгд ийм хувиа хичээсэн болчихсоныг ойлгохгүй нь.
Тэр үед чи надад "Хүйтэн сэтгэлтэй амьтан" гэж хэлээд цааш харахад чинь л би ойлгосон юм. Миний хайр огт хөрөөгүй байсныг...
YOU ARE READING
𝘏𝘦'𝘴 𝘯𝘰𝘵 𝘢 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘣𝘰𝘺° | ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ kth.
AçãoБи түүнийг зүгээр л дүүгээ гэж бодох болно...