08.

883 108 6
                                    

(3 жилийн өмнөх явдал үргэлжилж буйг сануулъя!)

"Чүэ Ёнжүн?"

Сүбин биднийг нэгнээ таньдаг гэдгийг мэдсэн бололтой над руу нэг харчхаад эмийн сан руугаа орлоо.

  Ёнжүн гараас минь татсаар хаа нэгтээ рүү алхах бол би түүний гарыг хурдхан шиг тавиулаад эгцлэн харав.

   Ёнжүны харц зөөлрөн юу ч хэлэлгүй намайг тэврэхэд нь би зөрүүлэн тэвэрсэнгүй.

   
   "Чамаар л тэгэж дуудуулахыг хүсээгүй юмсан. Ёнжүн ч биш бүр Чүэ Ёнжүн гэнэ ээ?"

  Би түүний өөдөөс дахиад л юу ч хэлье хэмээн бодсонгүй. Бүгдийг дуусгамаар байна!

  "Сү! Яагаад намайг тэврэхгүй, над руу харахгүй бас Жүн гэж дуудахгүй байгаа юм бэ?"

  Ёнжүн тэврэлтээ салган над руу ширтэх бол би дэмий л доош харан нулимс дуслуулахгүйг хичээнэ.

   "Над руу хар лдаа. Хэсү!"

   "Намайг уучлаарай."

   "Саяны залуугаас болсон уу? Тэр залуу чинь бидний 2 жилийн үерхлээс илүү үнэ цэнэтэй юм уу?"

   "Үгүй ээ! Ёнжүн. Чи буруу ойл-"

   "Хүйтэн сэтгэлтэй амьтан!"

Тэр үед чи надад "Хүйтэн сэтгэлтэй амьтан" гэж хэлээд цааш харахад чинь л би ойлгосон юм. Миний хайр огт хөрөөгүй байсныг...


_________

Өнөөдөр би их сургуульд орж байх ёстой байсан хэдий ч үүний оронд зүгээр л Сөүлийг зорихоор шийдсэн юм.

   "Сүбин! Би орой явна."

   "Мэдсээн."

   "Надад чамд бүхнээ ярих боломж олгож болгох уу?"

 
   "Дуртайяа!"

   "Надад 2 жил үерхсэн найз залуу байсан юм. Гэхдээ би энд ирснээсээ хойш тэрнийг зовоохгүйн тулд холдохоор шийдсэн.

   "Эртээд ирсэн хүн мөн юм уу?"

   "Тийм ээ." гээд инээмсэглэхэд минь Сүбин гайхаж хараад "Ингэж инээдэг байсан юм уу?" гэх нь тэр.

  Тийм дээ. Би ээжийг надаас явснаас хойш огт сэтгэлээсээ инээмсэглээгүй юм.

  
   "Сүбин. Би тэр хүн дээр очоод бүхнийг залруулаад уучлалт гуйвал яах бол?"

   "Би үнэндээ эргэлзэж байна. Та хоёрын харилцаа сайнгүй байх шиг байсан."

   "Гэхдээ би үнэхээр ингэж байж чадахгүй нь. Миний гэсэн бүхэн намайг орхисон байхад түүнийг ч гэсэн явуулж чадахгүй нь."

   Би үнэхээр тэвчээргүй нэгэн. Бас мунхаг гэх нь зүйтэй байх. Ёнжүныг санасандаа, бас тэрнийг зүгээр л тэгээд явуулсандаа харамсаад эцэст нь 3 сарын дараа түүн дээрээ очих сонголтыг хийсэн нь энэ байлаа.

   "Чи эргэж ирнэ биз дээ?"

   "Тийм ээ! Заавал! Сайн сууж байгаарай Сүбин."

   Сүбин толгой дохиод намайг тэвэрчхээд галт тэрэг рүү орон ортол минь гараа даллаж зогслоо.

  Жүн! Би очиж байна.

Сөүлд ирээгүй аль хэдийн 4 сар өнгөрчихсөн ч юм бүхэн хэвээрээ байсанд би инээмсэглэсэн юм.

Би өөрийн захиалсан буудлынхаа өрөөнд тээшээ оруулж тавиад шууд л Ёнжүны сургуулийг зүглэлээ.

Надад ингэх эрх байхгүй  ч гэсэн би итгэж байсан юм. Тэр намайг үргэлж хүлээж авна гэдэгт...

Сургуулийн хаалгаар орох хүн бүхнийг ширтсээр эцэст нь хүлээж байсан хүнээ олж харахад зүрх минь аймшигтай булгилж, тэр ч мөн намайг харсандаа ангайн зогсоно.

   "Жүн би ирлээ. Чамтай түр ярилцаж болох уу?"

  "Бидэнд ярилцах зүйл үлдсэн юм уу? Жу Хэсү?"

Ингэж дуудах үед чинь л би чиний мэдэрснийг мэдэрсэн юм. Бас юу болох гээд байгааг ойлгосон. Эсвэл аль хэдийн болчихсон зүйлийг ойлгосон гэвэл зүйтэй байх. Тэр намайг аль хэдийн орхичихсон байсан гэдгийг...

𝘏𝘦'𝘴 𝘯𝘰𝘵 𝘢 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘣𝘰𝘺° | ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ kth.Where stories live. Discover now