Хэсү-гийн талаас:
Дасаж амжаагүй том орон дээрээ хэвтээд Тэхёны зайрмаг идэж байхдаа авахуулсан зургийг нь харан инээмсэглэнэ.
"Царайлаг юм..."
Би ингэж хэлээд дахиад л инээмсэглэлээ. Тэгээд түүний хоолойг ямар удаан сонсоогүйгээ бодон утсаар ярихыг хүснэ.Энэ том өрөөнд нь унтаж ч чадахгүй нь. Би дэрээ барьсаар Сүбины өрөө рүү алхлаа.
Намайг ороход тэр хувцсаа янзлаад сууж байв.
"Хэр байна даа? Дасах нь уу?" гэхэд минь Сүбин хацраа хонхойлгон инээмсэглээд "Би ямар ч газар дасахдаа сайн шүү!"
"Би унтаж чадахгүй байна. Энд унтлаа."
Би Сүбины ор луу дэрээ шидээд дээр нь тэрийн хэвтлээ. Утсаа гаргаж ирэн wifi-аа асаагаад Тэхёныг хариулахгүй гэдгийг мэдэж байгаа ч гэсэн дахин зурвас бичив.
"Тэхён! Чамд хэлье гэсэн ч утсаа аваагүй учраас ингээд зурвасаар бичиж байна. Би америкд ирчихсэн. Энд нэг хэсэгтээ байна."
Би зурвасаа бичиж орхиод Сүбин рүү харлаа.
"Наадахаа янзалж дуусах болоогүй юу?"
"Дууслаа."
"Би унтлаа шүү."
"Тэг дээ."
Би нүдээ анин дахиад л Тэхёны хараал идсэн өндөр хамар, том нүд, үзэсгэлэнтэй уруулых нь талаар бодож эхлэх нь тэр.
Галзуурмаар юм...
Сүбин ариун цэврийн өрөө орчхоод гарч ирэн гэрлээ унтраагаад хажуунаас өөрийнхөө дэрийг аваад өрөөний нөгөө булан дахь буйданг зүглэлээ.
"Наанаа унтах гэж байгаа юм уу?"
"Тийм ээ. Ямар чамтай хамт унталтай нь биш дээ." гэж хэлэн инээчхээд хэвтэв.
Нэлээд хэдэн минут өнгөрсөн ч нойр хүрсэнгүй. Би Сүбиныг дуудаж үзсэн ч тэр аль хэдийнээ унтсан байх аж.
YOU ARE READING
𝘏𝘦'𝘴 𝘯𝘰𝘵 𝘢 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘣𝘰𝘺° | ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ kth.
БоевикБи түүнийг зүгээр л дүүгээ гэж бодох болно...