15.

869 110 19
                                    

Хэсү Америк руу нисэхээсээ өмнө Тэхён, Ёнжүн хоёртой утсаар ярихаад шийдэн дугаарыг нь ширтэн зогсоно.

Одоо л тэрний амьдрал эхлэх гэж байна шүү дээ!

Хэсү Тэхён руу эхэлж залгасан ч тэр утсаа авсангүй. Тиймээс Ёнжүн руу залгахад шуудхан л утсаа авах нь тэр.

"Сайн уу? Хэсү"

  "Сайн. Би Америк явах гэж байгаагаа хэлэх гээд л."

  "Үнэхээр үү? Би сарын дараа очно шдээ."

  "Тийм ээ. Тэхён утсаа авахгүй байна. Ер нь ойрд огт утсаа авахгүй, зурвасанд ч хариулахгүй байгаа."

  "Ю-юу...Тэхён ойрын хэдэн өдөр уугаад ээжид загнуулаад утсаа хураалгачихсан."

   "Уусан гэнэ ээ? Тэр архи уугаад байгаа хэрэг үү?"

   "Яг үнэнийг хэлэхэд тэр солиотой болтлоо ууж байгаа."

   "Тэрнийг сайн харж хандаж байгаарай. Гуйж байна Ёнжүн...Би гүйж очоод тэрнийг болиулмаар байгаа ч одоо аль хэдийн онгоцны буудал дээр ирчихсэн байна."

"Ойлголоо. Сайн яваарай....Сү!"

"За."

   Хэсү богинохон хариулт хэлээд утсаа таслахтай нь зэрэгцэн Сүбин кофе барин түүнийг чиглэн ирж байлаа.

   "Юу вэ? Сүбин. Гүзээлзгэнэтэй зайрмаг гэж байхад?"

   "Кофе илүү таалагдах юм болов уу гээд л..."

    "Өө Сүбин-ши би кофе уудаггүй шүү дээ!"

"Ойлголоо доо. Энийг асгачхъя."

"Үгүй ээ. Үгүй би уучихна."

   Хэсү Сүбины гараас кофе-гоо шүүрч аван ууж эхэллээ.

   Удалгүй тэд онгоцондоо суун суудлаа эзлэх ба онгоц 30-аад минутын дараа хөөрөв.

_______________

    "Сүбинаа сэрээрэй. Газардах гэж байна."
Хэсү түүний мөрийг дэрлэн унтах Сүбиныг сэрээх гэж ийн хэллээ.

    Тэднийг онгоцноос буухад тосож авах хүн байсангүй. Тиймээс цаасан дээрх хаягаар явсаар арай хийн Хэсү-гийн аавын гэрийг оллоо.

    Хэсү өндөрт хадах хар төмөр хашааны хонхыг дарахад хэсэг хугацааны дараа хаалга нээгдэв. Сүбин Хэсү хоёр явган хүний замыг даган явсаар асар том гэмээр хуучны тоосгон байшинг олж харлаа.

    Сүбин "Аав чинь их баян бололтой." гэж хэлэхэд нь Хэсү мөрөө хавчив.

   "Мэдэхгүй юм даа. Бид уулзаагүй гурван жил болсон байна."

𝘏𝘦'𝘴 𝘯𝘰𝘵 𝘢 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘣𝘰𝘺° | ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ kth.Where stories live. Discover now