Өглөө нүдээ нээн цаг харахад 11:00 цаг болж байх ба би гэнэт Тэхёны зуны амралтын эхний өдөр гэдгийг нь санан хоол хийхээр өндийлөө.
Бусад үед тэр дүүгээ хүргэж өгчхөөд сургууль руугаа явдаг байсан тул өглөө эрт явчихдаг байсан тул надад босож хоол хийх шаардлага байдаггүй байсан юм. Харин Ён эгч бараг үүрээр шахуу гараад явчихдаг эсвэл гэртээ хонодоггүй байлаа.
Намайг босоход Ёнжүн буйдан дээр суун утсаараа оролдох ба намайг харчхаад сандран босож ирэв.
"Ю...юу...Өглөөний мэнд!"
Тэр сандрангуй ингэж хэлээд болхи инээмсэглэл тодруулав.Түүний өмнөх хурц дүр төрх аль хэдийнээ цэнхэр үсэнд нь уусан бүдгэрчээ.
Би "Өгөөний мэнд!" гэж хэлчхээд ариун цэврийн өрөөг зүглэлээ.
Тэхён, Тэжон хоёр сэрээгүй бололтой.
Би өглөөний цай бэлдэж дуусаад Ёнжүныг яаж дуудахаа мэдэхгүй будилан зогсож байтал Тэхён өрөөнөөсөө нойрмог царайтай гарч ирэх нь тэр.
Тэхён шууд л хүрч ирээд ширээнд суухад нь би муухай харлаа.
"Нүүрээ гараа угаадаггүй юм уу? Хүүхдээ?"
"Эхлээд хоодоо идчихье!"
"Үгүй ээ! Чи аймшигтай харагдаж байна."
Тэр залхсан байдалтай "Ашш. Ойлголоо доо!" гэсээр цааш явлаа.
Би ахиад л өнөөх Ёнжүныг дуудах асуудал дээрээ мэдэн будилж байтал Ёнжүн буйдан дээрээс өндийн сунайв.
"Н...нөгөө цайгаа уугаарай!"
Би зориг гарган ийн хэлтэл Ёнжүн эвшээсээр нааш ирж суугаад ахиад л утсаа ширтэж байлаа.Бид гэрлээд өдөр бүр хамтдаа өглөөний цайгаа ууна гэж ярьдаг байсан. Хэдийгээр бид тэгэж чадаагүй ч одоо хамтдаа өглөөний цайны ширээн дээрээ байна шүү дээ! Жүн!
Тэхён гарч ирэн суудалдаа суухад бид гурвуулаа хоолоо идэж эхэллээ.
Ёнжүн ам нээн "Хичээл нь амарчихсан уу?" гэхэд Тэхён хоолоо идэнгээ "Мхн" хэмэээ хариулав.
_________________
"Тэхён хаашаа явах гэж байгаан?"
"Найзтайгаа уулзчихаад ирье!"
Тэр гэрээр дүүрэн ийн орилоод гарлаа. Аргагүй биз. Амралт эхлээд аль хэдийн 7 хоног өнгөрсөн байхад тэр нэг ч гараагүй.Тэжон Ёнжүны гараас очиж хөтлөөд "Ахаа намайг сургалт руу маань хүргээд өгөөч!" гэхэд нь Ёнжүн инээмсэглээд "Явцгаая!" гэв.
YOU ARE READING
𝘏𝘦'𝘴 𝘯𝘰𝘵 𝘢 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘣𝘰𝘺° | ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ kth.
AksiБи түүнийг зүгээр л дүүгээ гэж бодох болно...