04.

938 117 6
                                    

   Тэхён найз охинтой байсан хэрэг үү? Үнэндээ надад сонин бас гомдмоор санагдаж байлаа.

Гэхдээ юунд нь гомдоод байгаа юм?

  Би бодлогоширч суусаар залхан зүгээр л ажлаа хийхээр шийдлээ. Угаалга хийхээр өрөөнөөс гаран Тэхён Тэжон хоёрын бохирдуулсан хувцаснуудыг энд тэндээс түүнэ.

  Тэхён аль хэдийн найз охиноо дагуулан өрөөндөө орсон байх ба миний сониуч зан ихээр хөдөлж тэдний яриаг сонсохоор шийдэн хаалган дээр нь очин чихээ наалаа.

  Яагаад ийм инээдтэй зүйл хийгээд байгаагаа мэдэхгүй ч би зүгээр л ингэхийг хүссэн.

   "Чи тэгээд яг яах бодолтой байгаа юм?" гэх Тэхёны хоолой сонтов.

   "Явах л байх даа."

   "Чиний л дур."

   "Чамайг битгий яв, эсвэл хамт явъя гэж хэлэх байх гэж бодсон юмсан."

   "Андуурсан байна. Су А! Би чамд огтхон ч сэтгэлгүй. Бид зүгээр л тохиролцож үерхэж байгаа. Хэн хэндээ ашигтай талаас."

   "Тэгтэл би чамд сайн болчихсон байдаг. Өрөвдөлтэй юм." гэхэд нь Тэхён инээлээ.

   "За одоо тохиролцоогоо дуусгасан юм чинь миний өрөөнөөс гарчихгүй юу!"

   "Хоёулаа ядаж л бидний насны хосуудын хийдэг юуг ч хийсэнгүй салчихлаа гэж үү? Үнэндээ бид сургууль дээр хамт алхаж, хамт хооллох, хөтлөлцөхөөс өөр юу хийсэн юм?"

   "Хайр байхгүй юм чинь? Заавал өөр зүйл хийх хэрэгтэй юм уу?"

  "Тэхён! Чи үнэхээр хатуу сэтгэлтэй гэдгээ мэддэг ч болоосой."

   "Мэдэлгүй яахав! Чиний миний анхны үнсэлтийн эзэн болно гэсэн өчүүхэн бодол чинь бүтэхгүй учраас одоо гарна уу!"

   Хэн нэгэн наашаа алхах нь сонсогдоход би сандарсаар хаалганаас холдож угаалгийн өрөөг чиглэн хурдан хурдан алхлаа.

Гайхалтай!

Одооны ахлах сургуулийн хүүхдүүд ийм болсон байх нь ээ!

Су А гарах шиг болж хаалга дуугарахад Тэхён өрөөнөөсөө гарч ирлээ.

   "Цагийн дараа манай ах ирэхээр болчихлоо. Дахиад хоол хийгээд өгч болох уу?"

   "Ах? Чи ахтай байсан юм уу?"

   "Ээжийн маань том хүү байгаа юм. Өмнөх нөхрийнх нь хүүхэд"

   "Аан. За ойлголоо."

  Би угаалгын машинаа асааж орхиод гал тогоо руу орон дахиад хоол хийж эхэллээ.

  Энэ үед Тэхён хажууд минь утсаараа оролдон суух ба гараа цамцан доогуураа хийн гэдсээ илнэ.

    "Ах чинь хэдтэй юм?" гэхэд Тэхён сонин харж байснаа утсаа тавиад ёжтой инээлээ.

   "Чи яах гээв?"

   "Зүгээр л асуусан юм."

   "21" Тэхён товчхон хариулаад санаа алдах нь тэр.

   "Би үнэндээ ахаасаа их айдаг. Намайг бага зэрэг алдаа хийх, буруу үйлдэл хийхэд тэр над руу үхлийн харцаар хардаг. Гэхдээ намайг тэгэж их зодоод байдаггүй лдээ"

  
  Би юу хэлэхээ мэдэхгүй зүгээр л толгойгоо дохьсоор хоолоо үргэлжлүүлэн хийнэ.

   Цаг орчмын дараа хаалганы хонх дуугарахад Тэхён над руу хараад намайг нээ хэмээн дохьлоо.

   Харин намайг хаалгыг нээхэд хэн байсан гээч! Бүх зүйл надаас урвахад, хороогийн юмс бүхэн миний эсрэг зогсоход тэднийг дагаад надаас явчихсан нэгэн байсан юм.

    Би "Жүн?" гэсээр том нүдлэхэд Ёнжүн ч бас гайхан намайг дууддаг байсан өнөөх нэрээрээ дуудаж орхив.

   "Сү?"

Тэр үед би чамайг сүнсэнд чинь ортол гомдоосноо мэдээгүй ээ.
Гэхдээ чи надад амласнаараа намайг орхиогүйсэн бол би хов хоосон амьдрал дундаа ядаж л инээмсэглэх байсан юм Жүн.

  

  

𝘏𝘦'𝘴 𝘯𝘰𝘵 𝘢 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘣𝘰𝘺° | ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ kth.Where stories live. Discover now