Тэхёны талаас:
Ёнжүн ах, Хэсү хоёрыг нялуурахыг үүнээс цааш харж тэвчиж чадахгүй нь...
Магадгүй илүү хайртай нь шархалж үлддэг байх. Эсвэл Хэсү надад огт сэтгэлгүй байх. Аргагүй биз! Би тэрнээс бүхэл бүтэн 3 насаар дүү шүү дээ.
Надад гэртээ хонох хүсэл ч төрсөнгүй. Кай-ын аав ээжээс нь зөвшөөрөл авч тэднийд хонолоо.
"Кай чи унтчихсан уу?"
"Үгүй ээ."
"Би унтаж чадахгүй байна."
"Яагаад вэ?"
"Хэсү Ёнжүн ахад сайн юм шиг байна..."
"Юу яриад байгаа юм? Чи бүр наад эгчээсээ болоод бодолд автдаг өвчтэй болчхож. Одоо унт аа!"
Би ч түүний үгэнд орон утсаа унтраачхаад нүдээ анив. Маргааш гэртээ очоод түүнд сэтгэлээ илчлэх талаар ч бодлоо. Гэхдээ энэ чинь бүтэхгүй зүйл шүү дээ!
________________
Өглөө сэрээд миний хамгийн түрүүнд хэлсэн үг зүгээр л хараал байлаа."Новш гэж!"
Яаж цаг нөхцөөж байх ёстойгоо ч ойлгохгүй нь. Би утсаа асаан цаг харвал аль хэдийн үд дунд болсон байв.
"Кай! Би явлаа. Өдөр болчхож."
"За тэг дээ."
Кай нойрмоглон хэлээд буцаж унтлаа.Би тэднийхээс гаран гэр лүүгээ алхах замдаа маш их зүйл бодсон бөгөөд эцэст нь зүгээр л энэ чигээрээ сэтгэлээ нуухаар шийдсэн юм.
Намайг гэр лүү ороход ээж компьютер дээр сууж, Ёнжүн ах хоол хийж байх нь тэр.
Ээж босч ирэн "Утсаа ч авахгүй хаашаа алга болчихсон юм?" гэж сандрангуй хэлэхэд нь би "Уучлаарай. Кай-тай хамт байж байгаад оройтчихоор нь хоночихсон юм." хэмээн хариуллаа.
Би "Та яагаад хоол хийж байгаа юм? Хэсү яасан юм?" гэж асуухад минь Ёнжүн ах нүдээ томсгов.
"Хэсү...явчихсан шдээ. Чи мэдээгүй байсан юм уу?"
"Юу? Надад дахиад 4 хононо гэж хэлсэн шдээ..."
"Харин автобусных нь хуваарь тэгэж таараад..."
"Т-тэгээд бүр мөсөн явчихсан юм уу?" гэхэд минь Ёнжүн ах толгой дохьлоо.
Би шууд л өрөө лүүгээ орчхоод орон дээрээ хэвтлээ. Тэгээд л Хэсү-гээс шөнийн турш ирсэн хар мянган дуудлагыг хараад балмагдаж орхив.
YOU ARE READING
𝘏𝘦'𝘴 𝘯𝘰𝘵 𝘢 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘣𝘰𝘺° | ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ kth.
БоевикБи түүнийг зүгээр л дүүгээ гэж бодох болно...