13.

877 106 11
                                    

Тэхёны талаас:

   Би утсаа аван Кай луу залгалаа.

  "Байна уу? Кай яг одоо уулзаж чадах уу?"

   "Би яг уйдаад байж байлаа. Хаана уулзах уу?"

   "Зайрмагны мухлаг дээр! Би шууд гэрээсээ гарлаа."

   "Ойлголоо."

Би утсаа таслаад шууд л хувцсаа сольж өмсөөд үүд рүү зүглэв.

    "Хаашаа явах гэж байгаа юм?"
Ээжийг ийн асуухад би "Найзтайгаа уулзах гээд." гэж товчхон хариуллаа.

   "Эрт ирээрэй!"

   Би зайрмагны мухлаг руу ортол Кай хараахан ирээгүй байв. Түүний дуртай mint choco-той зайрмагийг нь өөрийн дуртай гүзээлзгэнэтэй зайрмаг хамт захиалаад ширээнд суув.

   "Өө Тэхён! Би жоохон удчихлаа."

  Кай өөдөөс минь харж суугаад ширээн дээр байх mint choco-той зайрмагийг асуух ч үгүй өөрийнх нь гэдгийг ойлгоод идэж эхэллээ.

   Би "Тэр явах гэж байгаа." гэхэд минь Кай тоосон ч шинжгүй зайрмагаа идэнгээ "Хэн?" хэмээн асуув.

   "Хэсү!"

   "Яагаад?"

   "Мэдэхгүй ээ. Нутаг руугаа буцна гэсэн."

   "Миний найз яана даа...Хаягдах нь дээ! Тэгээд тэр эгдүүтэй эгч чинь буцаж ирэхгүй юм уу?"

   "Буцаж ирэх нь юу л бол..."

   "Чи үнэхээр сайн болчихсон юм уу?"

Кай-ыг асуухад зүрх минь өөрийн эрхгүй хурдан цохилж эхлэх нь тэр.

   "Бодсоноос чинь ч их! Бас би тэрнийг өрөөндөө уйлж байхыг нь харсан. Ямар нэг хэцүү зүйл болсон бололтой..."

   "Сэтгэлээ илчилчихгүй юу!"

   "За яаж дээ?"

    Тэрнийг уйлж байх үед миний амьдралын хамгийн хэцүү мөч байсан. Зүрх зүсэгдэх шиг....Тэгээд л би өөртөө амласан юм. Тэр охины нулимсыг хэзээ ч урсгахгүй гэж!!

Миний талаас:

    Би хувцаснуудаа бүгдийг нь баглаж бэлдээд автобусны тасалбар болон Ким хатагтай, Сүбин хоёрт юм авахаар гарлаа.

    Намайг зайрмагны мухлагийн хажуугаар зөрөхөд дотор нь Тэхён найзтайгаа сууж байх ба намайг анзаарах ч сөхөөгүй яриа өрнүүлж байв.

𝘏𝘦'𝘴 𝘯𝘰𝘵 𝘢 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘣𝘰𝘺° | ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ kth.Where stories live. Discover now