Намайг энд ирснээс хойш 3 сар, Ёнжүныг ирснээс хойш аль хэдийн 2 сар өнгөрчихсөн байх ба би ч энэ хугацаанд энд дасаад амжсан байв.
Тэхён "Хэсү! Миний жейнсэн өмдийг яасан юм?" гэсээр өрөөнөөсөө гарч ирэхэд нь би түүн рүү сэжиглэнгүй харцаар харлаа. Учир нь тэр үед шөнийн 11:00 цаг болж байсан юм.
"Хаашаа явах нь уу?"
"Кай-тай хамт ганцхан цаг тоглочхоод ирье."
"Ийм орой гаргахгүй ээ!"
Намайг ийн хэлэхэд Тэхён хошуугаа унжууллаа."Гуйж байна шдээ."
"Жоохон юм байж бас шөнө орой явах дуртай гэж..."
Тэхён намайг тойрч гаран гүйгээд гутлаа өмсөж эхлэхэд нь би хажууд нь очиж зогсоод "Наад хар өмдөө чи 4 удаа өмсчихсөн бас угаагаагүй байгаа!"
"Хамаагүй ээ.""Гар даа. Өнөөдөр зөвшөөрчихье! Гэхдээ гэртээ ирээд надтай эвтэй байна гэж санасны ч хэрэггүй шүү!"
"Хөөе! Ингэж болохгүй шдээ."
Тэхён өрөөсөн гутлаа өмсөж амжаагүй ч өндийгөөд над руу гомдолтой харцаар ширтэнэ."Яв яв."
Би ингэж хэлээд цааш явах гэтэл Тэхён гараас минь татан хацар дээр минь хальтхан үнсчхээд "Гэртээ ирээд чамтай үнэхээр эвтэй байх болохоор уурлах талаар бодсоны ч хэрэггүй!" гэж хэлээд гарлаа.
Би хацраа барьсаар ард нь хоцрохдоо догдлол мэдэрч байсан юм. Хэзээ ч тэрэнд үнсүүлж үзээгүй болохоор....
Гэхдээ би өөртөө амласан юм. Би тэрнийг зүгээр л дүүгээ гэж бодох болно.
Удалгүй Ёнжүн өрөөнөөсөө гарч ирэн Тэжоны өрөө рүү орох нь харагдах нь тэр. Би зүгээр л санаа алдчихаад өөрийнхөө өрөө рүү орлоо.
Англи хэлний номоо дэлгэхэд завсраас нь цаас унаж ирэх ба дэлгэн хартал захиа байх нь тэр. Би энэ бичгийг хамгийн сайн мэднэ. Ёнжүны бичгийн хэв...
Цаасан дээр "Намайг уучлаарай." гэж бичсэн байв.
Өдөр ирэх тусам л энэ бүгд хэцүү болно...Ёнжүнд аль хэдийн хайртай байхаа больчихсон ч тэрэнтэй өдөр бүр дэндүү ойрхон байх надад улам л хэцүү байна.
Би хүсэхгүй байна. Үнэхээр дахиж түүнтэй хамт байж сэтгэлээ өвтгөхийг хүсэхгүй байна!!
Би номоо хаагаад өрөөнөөсөө гаран Тэжоны өрөөнд ороход Ёнжүн түүнийг тэврэн хажууд нь унтаж байв. Би түүнд Тэжоны хөнжлөөс нөмрүүлчхээд гарлаа.
YOU ARE READING
𝘏𝘦'𝘴 𝘯𝘰𝘵 𝘢 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘣𝘰𝘺° | ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ kth.
БоевикБи түүнийг зүгээр л дүүгээ гэж бодох болно...