18.

837 103 14
                                    

     "Хамт оръё оо Сүбин. Гуйж байна шдээ."

    "Үгүй ээ. Чи ганцаараа орчих лдоо."

    "Би гомдлоо шүү."

   "За даа. за."
Сүбин залхсан аятай хэлээд намайг дагуулан аавын өрөө рүү орлоо.

    "Юу болоов?"
Аав биднийг ороход хэр баргийн орж ирдэггүй над руу гайхан харсаар ийн асуув.

    "Танд хэлэх зүйл байна."

    "Юу юм?"

    "Бид Солонгос явна. Энэ долоо хоногт..."

   Аав "Тэгээд яв лдаа." гэж хэлээд шилээ тайллаа.

   "Н...нөгөө"

   "Мөнгө үү? Ойлголоо доо. Чам шиг ядаргаатай охиныг харахгүй л бол хэдийг ч төлөхөд бэлэн байна. Данс руу чинь хийчихье."

    Түүнийг ингэж хэлэхэд нь би инээмсэглээд "Баярлалаа. Аав аа." гэж хэлэн Сүбиныг чирэн өрөөнөөс нь гарлаа.

Нэгэнт би тэрнийг ааваа гэж дуудаж байгаа ч аавыгаа хэмээн хайрлахаа больсноос хойш сэтгэлээр унаад, тунирхаад байх хэрэггүй гэдгийг ойлгосон юм.

"Яг одоо шууд юмаа бэлдэцгээе. Энэ газраас хурдан явах минь."
Намайг ингэж хэлээд хурдан хурдан алхахад минь Сүбин гэнэт гарнаас татан зогсоолоо.

"Байж бай! Хэсү чи хэтэрхий яараад байна. Чиний үзэн ядаж байгаа газар чинь энэ гэр болохоос Америк биш шүү дээ."

"Үгүй ээ Сүбин. Чи буруу ойлгоод байна. Би байгаа газраа үзэн ядаад явж байгаа юм биш. Би тэр хүнийг санасандаа явж байна. Би тэрэнгүйгээр нэг хором ч байхад хэцүү байна."

"Өө тийм үү? Тийм хэцүү байна уу?"
Энэ удаа Сүбин дуугаа өндөрсгөлөө.

"Тийм ээ хэцүү байна. Зүгээр л явцгаая тэгэх үү?"

"Тэгье ээ. Явъя...Гэхдээ би Бусан руу явна..."

"Ойлголоо. Би чам дээр очиж байх болно. Одоо хурдал. Бэлдэх юм их байна."

Сүбины талаас:

Миний түүнд гаргаж буй сэтгэл, хэлж буй үгс тэрэнд огт хамаагүй юм шиг аашилж байгааг харж байна уу?

    Тийм дээ. Би аль хэдийнээ үүнтэй эвлэрчихсэн. Тэрнийг хэзээ ч минийх болохгүй гэдгийг ханалттай сайн ойлгосон.

    Бид хэзээ ч хамт байж чадахгүй бололтой.

Хэсү-гийн талаас:

𝘏𝘦'𝘴 𝘯𝘰𝘵 𝘢 𝘭𝘪𝘵𝘵𝘭𝘦 𝘣𝘰𝘺° | ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ kth.Where stories live. Discover now