-intro-

8.3K 682 65
                                    

Харийнхны саналаар энэ өгүүллэгээ үргэлжлүүлэн бичихээр болсон^^

Энэ өгүүллэгийг хамгийн анх эхлэхдээ 100 хэсэгтэй бичнэ гэж төлөвлөж эхэлж байсан ч зогсоогоод нэлээд удсаны дараа дахин бичихээр болж байгаа энэ үед хэсгийн тоо арай багасаж магадгүй. Тухайн үед төлөвлөж байсан санаануудаа оруулаад өгүүллэгээ дуусгана даа. Хэдэн хэсэгтэй болох нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ их талдаа хэсэгтэй байна байх.

 Гэхдээ дэлхий даахгүй их зовлон эсвэл хэт садист гаж зүйлгүй энгийн боловч нууцлаг айдолын амьдрал.

Мэдээж олон хэсэг дунд ганц хоёр (+) хэсэг орж мэднэ. Гэхдээ та бүхэн мэдэж байгаа (+) хэсэг дээр өгүүллэгийн гол утга санаанд нөлөөлөх зүйл ордоггүй болохоор алгасаад явж болно. Би тухайн хэсгийг ороход анхааруулга бичсэн байх болно оо.

===================

                                                     -Оршил-

Маш олон охидын мөрөөдөл, алдарт ЕХО хамтлагийн гол бүжигчин Кай миний сасэн фен гэвэл та итгэх үү?

Магадгүй та яг одоо "Юу!? байж боломгүй юм" гээд шууд л инээх байх.

Ганц та ч биш сонссон хүн бүрийн хөх инээд хүрч, хэт их мөрөөдөөд галзуурсан байна гэж хэлнэ биз.

Гэхдээ л энэ үнэн.

Бүжгийн хаан, айдолын айдол, алдарт Кай бус зүгээр л бяцхан жаал Ким Жунин байхаасаа миний сасэн байсан юм.

Итгэмээргүй байгаа биз?

Тэр намайг хэнээс ч илүү айлгадаг, гэвч бас л хэнээс ч илүү намайг хамгаалдаг.

Түүнээс би хамгаас их залхдаг ч бас л хамгаас илүү санагалздаг.

Хариу нь гараагүй бодлого шиг учир нь олдоогүй энэ харилцаа маш олон жил үргэлжилж байна.

Түүний надад өгсөн энэ хачин хайрыг хэрхэн хариулах хариултаа одоо ч олоогүй хэвээр. . .

Түүний бас миний амьдралд өрнөсөн сайн муу олон дурсамж. . .

Надаас өөр хэний ч мэдэхгүй түүний амьдрал. . .

Би бол Пак Инбинь. Бусдын хувьд энгийн л нэг жүжигчин бүсгүй. Харин Ким Жунины хувьд бүхэл бүтэн ертөнц нь болтлоо хайрлагдсан өвөрмөц хайрынх нь эзэн.

 Харин Ким Жунины хувьд бүхэл бүтэн ертөнц нь болтлоо хайрлагдсан өвөрмөц хайрынх нь эзэн

Oops! Această imagine nu respectă Ghidul de Conținut. Pentru a continua publicarea, te rugăm să înlături imaginea sau să încarci o altă imagine.
❌  Sasaeng ❌Unde poveștirile trăiesc. Descoperă acum