10. Эргээд ирсэн

3.7K 574 65
                                    

Яг одоо надад маш олон мэдрэмж холилдож байна. Би түүнд аль хэдийн дасчихсан тийм болоод ч тэр үү түүнийг хараад баярлах мэдрэмж төрж байгаа боловч түүний байгаа байдал хэлсэн үг болон гэрт минь ороод ирсэн байгаа зэрэг нь багагүй айдас төрүүлж байлаа.

Би яахаа мэдэхгүй арагшаа бага зэрэг ухран "ч-чи яаж орж ирсэн юм? миний гэрийг яаж олоод-"

Жунин бага зэрэг хүйтэн инээмсэглэл тодруулаад "энэ зэргийн зүйл олох чинь сасэн байхын утга учир биш гэж үү? би бусад сасэнаас өөр байсан. Би зөвхөн чамайг хайрлахад л бүх цагаа зарцуулсан гэтэл чи өөр хүн сонгосон биз дээ? чи л өөрөө сайхан байсан хаалгыг хааж, аюултай байж болох хаалгыг нээчихлээ" гэсээр над руу ойртоно.

Би "тоглох хэрэггүй! бас яг одоо миний гэрээс яв" гэж ширүүн хэлэх боловч зүрх минь цээжиндээ багтаж ядан цохилж бас миний таньдаг Жунин биш түүний төрхийг зээлсэн тэс өөр хүн шиг энэ залуугаас айж байна.

Жунин "уулзаагүй маш их удлаа, намайг санасан уу? мэдээж санасан байх тийм үү? үгүй гэж хэлэх юм бол урам хугарах байх шүү" гэсээр над руу алхана.

Хөл минь сайн хөдөлж өгөхгүй гайхах айх мэдрэмждээ хүлэгдсэн надад зугтах газар байсангүй. Нэг л мэдэхэд нуруу хананд туллаа.

Жунин надад бараг л наалдан зогсох ба "намайг санасан уу?" гэж дахин асуулаа. Гэвч энэ удаад ч түүний харц болон гадаад төрх нь өөрчлөгдөөгүй юм.

Би "чи юу хийгээд байгаа юм? чи ийм хүн биш! яагаад өөрт байдаггүй аашаа гаргаад байгаа юм?" гэж асуухад

Жунин "харин л дээ, чамайг өөр залуу сонгох хүртэл дотор хүн минь ч гэсэн хамаагүй гэгээлэг байсан юм болов уу? намайг байхгүй энэ саруудад чамд сайхан байсан уу? намайг хаяж очсон тэр залуутайгаа хамт байхад сайхан байв уу? түүний гараас хөтөлж, бусдаас санаа зовохгүй үнсэж байхдаа жаргаж чадсан биз дээ? учир нь одоо би эргээд ирсэн. Тиймээс чиний аз жаргал дуусаж байна Пак Инбинь" гэж чихэнд минь шивнэлээ.

Түүний энэ хэрцгий гэмээр хачин ааш нь надад огт таалагдахгүй байна. Бас би маш их айж байна.

Би түүн рүү хөмсөг зангидан ширтсээр "чи биш байна, Миний мэдэх Ким Жунин ийм хүн биш. Манай гэрээс гар! яг одоо!" гэж хэлэхэд өөрийн эрхгүй хоолой зангирна.

Жунин над руу ширтсэн чигтээ хацрыг минь илээд "инээж байсан ч , уурлаж байсан ч бүр уйлж байсан ч хөөрхөн харагдах юм. Чи яагаад ийм донтмоор юм бэ?" гэсээр над руу улам ойртоно.

❌  Sasaeng ❌Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang