12. Сасэн

3.3K 552 116
                                    

Кайн сүрдүүлэг эхлээд нэлээд хэдэн сарыг ардаа үдлээ. Тэр одоо өмнөх шигээ үргэлж намайг дагаад байх хэмжээний завтай биш болсон. Айдол болж түүний нэр хүнд ч өдрөөс өдөрт өсөж дэвшиж байгаа гэтэл энэ их  хуваарь, олон ажлын хаагуур нь амжуулаад байдаг юм гэмээр тэр миний хийсэн үйлдэл, уулзсан хүн бүрийг мэдэж байх нь үнэхээр хачирхалтай.

Яг л анх сануулсан шигээ эрэгтэй хүнтэй ойр байх юм бол тэр өдөр нь эсвэл маргааш нь гэхэд л баталгаатай Жунин манай гэрт ирсэн байдаг. Бас түүний хэлэх үгс хатуу боловч надад өгөх шийтгэл гэж нэрлэсэн зүйл нь үргэлж үнсэлт байдаг.

Заримдаа үнэхээр уур нь хүрсэн үедээ түүний үнсэлт нэлээд ширүүн болдог. Уруулаас цус гартал хазах нь ч бий. Гэхдээ тэр намайг өвдсөн эсвэл уйлах гэж байгаа царай гаргах үед шууд л халамжилж эхэлдэг. Ер нь бол нүүрэн дээрээ ширүүн төрх гаргадаг ч гэсэн намайг уйлах эсвэл өвдөхийг тэвчиж чаддаггүй юм шиг санагдсан.

Нэг үеэ бодвол би одоо түүний зан ааш болон дотоод бодол, бас надад уурласан үгүйг амархан мэддэг болж. Яг л олон жил ханилсан хосууд нэгнээ мэддэг болчихдог шиг. Би түүнтэй уулзаагүй байсан ч утсаар хоолойг нь сонсоход л түүнийг ямар ааштай байгааг гадарладаг болсон. Энэ магадгүй олон жилийг танилаас илүүгээр өнгөрөөсөн болохоор тэр байх.

=======================

Утас дуугаран харвал Жихён залгаж байлаа.

Утсаар:

Би "Байна"

Жихён "Юу хийж байна?"

Би "Гэртээ дөнгөж ирээд байж байна. Зураг авалт чинь хэр байна?"

Жихён "Дажгүй байгаа, гэхдээ таны хоолой санасныг бодвол их тайван байх чинь" гэсээр инээж байгаа сонсогдов.

Би "Миний хоолой яасан гэж? тайван байх ёсгүй байсан юм уу?" гэж асуутал

Жихён "Та мэдээгүй байгаа юм уу? Жунин гэмтчихсэн байсан. Сасэн фенүүд нь гэмтээсэн гэсэн" гэв.

Би өөрийн мэдэлгүй нэлээд чанга асуучихлаа "ЮУ?? хэзээ вэ?" гээд асуучихлаа.

Жихён чанга инээсээр "санаа зовж байгааг нь хараад байгаарай, тань шиг сасэндаа ийм их хайртай хүн ер нь байдаг юм уу? худлаа сасэн гэж байхаар зүгээр харьцаж эхэлбэл яаж байна?" гэсээр тас тас инээнэ.

Би бага зэрэг бантан "Ю-юун хайр, дандаа бүтэхгүй юм ярина шүү. Зүгээр л үргэлж сасэн чинь гэж хүн айлгадаг хүн өөрөө сасэнуудтай болсон гэхээр гайхаад л" гэж бөөрөнхийлөхөд

Has llegado al final de las partes publicadas.

⏰ Última actualización: Apr 28, 2023 ⏰

¡Añade esta historia a tu biblioteca para recibir notificaciones sobre nuevas partes!

❌  Sasaeng ❌Donde viven las historias. Descúbrelo ahora