4. Зодно шүү!

3.3K 511 25
                                    

Түүнийг надтай уулзах гэж ирээд юм хэлэхгүй явж байгааг анх удаа харж байна. Бас түүний зангирсан хөмсөг нүдэнд тод харагдана. Тэр уурласан бололтой.

Гэхдээ ийм байдал үүснэ гэж огт мэдээгүй шүү дээ. Бас өнөөдөр миний хувьд үнэхээр хачин өдөр болж байна. Сайн найз минь харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж,юу ч болсон намайг дагасаар байдаг тэр хүү уурлаад явчихсан.

Адармаатай энэ өдрийн дараа хэн хэнд нь санаа зовж байсан ч зүгээр л бүхнийг хойш тавиад унтахаар шийдсэн юм.

======================

Зураг авалтын үер Сын У хэд хэдэн удаа нөгөө утгагүй зүйлээ ярьсан ч энэ удаад би уурласан болохоор тэр дахиж зөрүүдлээгүй. Зүгээр л хуучин шигээ дотно найзууд шиг л байгаа.

Энэ нь ч амар биз. Уг нь бол арван долоон нас гэдэг анхны хайртайгаа учирч бас үерхлийг үзэж болох нас. Мэдээж энгийн хүүхдүүдийн хувьд л даа. Харин над шиг жүжигчин болохоор хатуу шийдэн түүндээ зүтгэж яваа хүнд үерхэл болон хайр дурлал дэндүү ахадсан хэрэг.

Тэгээд ч одоогоор миний сэтгэлийг татсан нэгэн байхгүй байна. Сын У мэдээж таалагддаг боловч түүнийг сайн найз минь гэдгээс өөрөөр харж байгаагүй.

====================

Бид туслах дүрд тоглож байгаа болохоор бидний оролцох зураг авалт цөөн хэд. Тиймдээ ч бусад жүжигчид шиг өдөр бүр очно гэж байхгүй. Олны хэсэг юм уу бидний заавал орж таарах хэсэг биш л бол тэр бүр дуудагдахгүй ер нь завтай байгаа.

Яг хоёулхнаа гарах хэсгүүдээ бараг бүгдийг нь авахуулсан болохоор одоо цөөн хэдэн хэсэг л үлдсэн байгаа.

==================

Өнөөдөр зураг авалтгүй өдөр тиймээс хичээлдээ суулаа. Гэхдээ өмнөх долоо хоногт тэр чигт нь огт суугаагүй болохоор хоцорсон хичээл нэлээд их байна.

Багш нар мэдээж зураг авалттай гэдгийг ойлгож дэмждэг ч ерөнхий хичээлээ талыг нь ч хамаагүй нөхөөрэй гэдэг.

Мэдээж энэ олон хүний хайр дэмжлэгийг хүртээд ажиллаж байгаа юм чинь урмыг нь хугалахгүй байх хэрэгтэй. Тиймээс аль болох суугаагүй хичээлээ нөхөхийг хичээдэг.

Ангид найзтайгаа үлдээд нөхөх зүйл багатай нэг хичээлээ бичиж дуусгаад гарлаа. Гэхдээ бидний явдаг зүг өөр тул түүнд даллаж "баяртай" гэж хэлээд гэрийн зүг алхана.

Жихён зураг авалттай байгаа бас өөр манай гэрийн зүг хамт яваад байдаг нийлдэг хүүхэд гэж байхгүй болохоор өнөөдөр ганцаараа алхсан жоохон эвгүй л байна.

❌  Sasaeng ❌Donde viven las historias. Descúbrelo ahora