7. Туслах хэрэгтэй

3.1K 491 27
                                    

Түүний хүслийг үнсэлт байна гэж огт бодоогүй миний зүрх тэр үед ямар хурдан цохилж бас ямар их цочролд орсон гэдгээ үгээр хэлж мэдэхгүй юм. Би Жуниныг үргэлж араас минь дагаж явдаг бяцхан хүү гэдгээр хардаг байсан бололтой. Тиймээс ч түүнд хүслийг нь биелүүлнэ гэж хэлэхдээ хамт парк орох ч юм уу эсвэл амттай хоолоор дайлах гэх мэт зүйлсийг хүсэх байх гэсэн хэт энгийн бодолтой байсан гэдгээ ойлгосон юм.

Тэр үнсэлтийн дараа бид тийм ч их зүйл ярилцаж чадаагүй учир нь хэн хэн нь ичээд байсантай холбоотой байх л даа. Ямар ч байсан би түүнд мөрөөдөлдөө хүрэх эхнийхээ хаалгыг нээсэнд нь чин сэтгэлээсээ баяр хүргэсэн юм.

Ихэнх алдартнуудын хувьд Сасэн фен гэдэг хамгийн төвөгтэй хамгийн үзэн ядмаар хүмүүс байдаг байх. Харин миний хувьд ганцхан байдаг тэр сасэн тэс өөр хүн болоод ч тэр үү би түүнийг үзэн яддаггүй. Харин чин сэтгэлээсээ түүний ирээдүйд амжилтыг хүсдэг. Тэр намайг дагаж хангалттай их хугацааг дэмий өнгөрөөсөн ч өдий зэрэгтээ хүрч чадсан маш авьяастай хүүхэд гэж бодож байна. Тиймээс түүнд шууд хэлээгүй ч би түүнийг хэзээд дэмжих болно.

==============

Шинэ он ч гарч Жунины дебют хийх жил, миний гол дүр бүтээсэн анхны киногоо цацах хамгийн чухал жил ингэж нэг юм бидэнтэй мэндчиллээ.

Тэр үнсэлт болсон үдшээс хойш Жунинтай уулзаагүй. Мэдээж тэр удахгүй дебют хийх юм чинь толгой өндийх завгүй байгаа байх л даа. Би түүнийг ойлгож байгаа. . .

===================

Зураг авалтаа дуусаад харих гэж байтал SM ent-с явна гэсээр хоёр хүн хүрээд ирлээ.
Хан ах би гээд л бид хэн хэн нь гайхсан байдалтай тэдэн рүү харан зогсоно.

Ааштай байрын ширүүн харцтай эмэгтэй болон, хөмсөг зангидсан настай ах байлаа.

Эмэгтэй "энд ил ярилцаад зогсож байвал ажил төрлийн тал дээр худал цуурхал гарч мэднэ. Тиймээс машинд чинь ярилцаж болно биз дээ?" гэж асууж байгаа мэт боловч бараг л тулгаж байгаа мэт ширүүн хэллээ.

Хан ах "ямар хэргээр уулзаж байгаа билээ?" гэтэл

Эрэгтэй нь "та ч гэсэн байж байгаад сонсвол зүгээр байх. Энэ чухал асуудал" гэсээр биднийг машиндаа орохыг хүлээх мэт харан зогсоно.

Хан ах бид хоёр бие бие рүүгээ харсаар асуулт дүүрэн машиндаа орлоо.

Нөгөө хоёр хүн ч орж ирэн бид дөрөв чимээгүй сууна.

❌  Sasaeng ❌Donde viven las historias. Descúbrelo ahora