9. Юу хийж байгаа юм?

3.1K 485 46
                                    

Жунинтай утсаар ярьснаас хойш дахиж холбоо бариагүй. Мэдээж тэр надад гомдсон байх. Утсаар ярьсан тэр хатуу үгс бидний дунд байсан бүх харилцааг тасалсан байж мэднэ. Ингэж бодох төдийд сэтгэл өвдөнө.

Надаас өөр сасэн фен дээ хорогдож түүнийг хүлээдэг галзуу нэгэн байдаг болов уу? Жунинтай дахиж уулзахгүй. Тэр болон би гэсэн харилцаа үүрд мөнх дууссан гэж бодохоор сэтгэл эмзэглэн дотор гунигтай болно.

Гэхдээ л би зөв шийдвэр гаргасан. Түүний төлөө хийж өгч чадах цор ганц зүйл минь энэ л байсан шүү дээ. Би үргэлж хэлдэг шигээ л байх болно. Ким Жунинд өөрт нь хэлэхгүй ч үргэлж түүний талд зогсон дэмжих болно. Яг л энэ олон жилүүдэд тэр надад бүхнээ зориулан намайг дэмжиж байсан шиг.

=======================

Киноны хэвлэлийн бага хурал болж, Кино минь ч нээлтээ хийж цацагдаад одоо дуусаж байна. Анхны гол дүр бүтээсэн бүтээл болохоор сандрах айх мэдрэмж бусад киноноос илүү их байсныг нуухгүй. Хүмүүст таалагдахгүй бол яах вэ? миний жүжиглэлт гологдох хэмжээнд байвал яах уу? Надаас өөр гол дүрд тоглох гэж яригдаж байсан жүжигчид илүү сайн хийж чадах байсан бол яах вэ? гээд л олон айдас, олон эргэлзээт бодол байлаа. Гэхдээ л анхны том бүтээлийнхээ ард гараад үзэгчид ч ам сайтай байгааг харах үнэхээр сайхан байдаг юм билээ.

Бас нэг тэнэг зүйл нь бүх зүйл дуусаад хүмүүс надад баяр хүргэж байхад хуучин шигээ байсан бол Жунин хамгийн түрүүнд ирээд "сайн байлаа, бахархаж байна" гэх үгийг хэлэх байсан байх даа гэсэн гунигт бодол ч орж ирнэ. Эмэгтэй хүн гэдэг үнэхээр учир нь олдохгүй өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс шүү. Өөрөө явуулсан байж, өөрөө түрүүлж санадаг. Энэ л эмэгтэй хүн байхын хамгийн ойлгомжгүй зүйл мэт. . .

Сын У бид хоёрын хувьд хуурамч үерхлээ үргэлжлүүлэн олны өмнө хүмүүсийн дэргэд хосууд шиг аашилсан хэвээрээ. Сын У жинхэнэ мэт ханддаг байх л даа, харин би гэдэг хүн зүгээр л дахиад нэг кинонд тоглож байгаа юм шиг л хуурамч төрхийг гарна.

Ямар ч тэнэг хүн байсан үүнийг анзаарах байсан байх. Сын У эхлээд жинхэнэ байх гэж их л хичээдэг байлаа. Харин миний энэ хүйтэн хуурамч төрхийг хараад ойлгосон байх. Өмнөх шигээ болзоонд явъя, хамт баймаар байна гэж зөрүүдлэх нь гайгүй болж олны өмнө байхдаа л бид дотно байдаг боллоо.

Би ч үнэхээр муу эмэгтэй юм. Ганц өөрийгөө зовоох бус хоёрын хоёр залууг бас гомдоож байна.

❌  Sasaeng ❌Donde viven las historias. Descúbrelo ahora