3. Чамайг найрч байна

3.7K 525 39
                                    

Ким Жуниныг SM-д орсон , алдартай болно гэхэд нь би эсэргүүцээгүй юм. Учир нь SM шиг том компани бэлтгэл ч сайн хийлгэнэ. Тэдэнд анхаарал ч сайн тавина. Ер нь бол энгийн сурагч Ким Жунинаас тэс өөр завгүй болох учраас миний араас дагаад гүйгээд байхгүй энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж бодсон юм.

Би "сайн байна. Заавал алдартай болно шүү" гэхэд

Жунин инээмсэглэн "чи намайг дэмжиж байгаа хэрэг үү? би заавал алдартай болно оо. Чи надад итгэж болно" гэсээр их л баяртай байгаа бололтой.

Жихён харин юу болоод байгааг сайн мэдэхгүй болохоор бид хоёрыг ямар нэг холбоотой гэж бодсон бололтой жуумалзсаар сууна.

Би "чи одоо ингээд харь даа, би Жихёнтой нэг тийш ээ явах гэж байна. Бас битгий дагаарай" гэж аль болох эелдэг хэлэхэд

Жунин "ойлголоо, дараа уулзъя баяртай" гэж гараа далласаар яваад өглөө.

=================

2009 он.

Жунин SM-д ороод хоёр жил боллоо. Гэвч миний тооцоолж байсан бүхэн тийм ч бүтэмжтэй байсангүй. Түүнийг үнэхээр их завгүй болоод намайг дагах нь битгий хэл миний тухай мартах байх гэж найдсан юмсан. Гэтэл тийм зүйл болсонгүй.

Тэр бэлтгэлээ сайн хийж, хичээлдээ ч сайн явж, намайг дагахаа ч зогсоосонгүй. Нэг хүн байж энэ бүхнийг яаж амжуулаад байгааг нь би хүртэл гайхаж байна.

Сүүлдээ манай менежер ах ч Жуниныг мэддэг болов. Гэхдээ Жунин бас сэргэлэн Хан ахын зараанд гүйж ойр зуурт нь тусалж байгаад гайгүй нэр хүнд олоод авчихсан байгаа юм.
Одоо бол намайг дагаж байсан ч Хан ах юм хэлдэггүй.

Энэ жил би хоёр ч түүхэн олон ангит кинонд тоглох ёстой  нэг нь дууссан одоо нэг том драма. Миний хувьд туршлага цуглуулах сайхан боломж болж байна.

===============

Гэрийн гадаа иртэл Жунин зогсож байв.

Би "чи энд юу хийж байгаа юм? үргэлж дагаж байдаг хүн ингээд хүлээж байх хачин байна" гэтэл

Жунин юу ч хэлсэнгүй шууд л намайг тэвэрчихлээ.

Би мэдээж гайхсан болохоор "яа-яасан бэ? ямар нэг зүйл болоо юу?"

Жунин "надад хэцүү байна, түр ингээд зогсож байж болох уу?" гэв.

Би түүнийг ийм эмзэг байгааг өмнө нь харж байгаагүй болохоор ямар ч үйлдэл хийж чадсангүй. Уг нь тайвшруулах үг хэлье гэж бодсон ч үг эвлээгүй болохоор чимээгүй түүний нурууг илнэ.

❌  Sasaeng ❌Donde viven las historias. Descúbrelo ahora