1. Анхны учрал

5.8K 598 73
                                    

Энэхүү өгүүллэгт Кай Инбинь хоёрын жинхэнэ амьдралын түүх буюу бодит амьдрал дээр болсон үйл явдлуудаас нь ерөнхийлөн оруулж байгаа боловч нарийн ширийн цаг хугацаа, нэмэлт үйл явдал, оруулж байгаа зургийн он цаг /ойролцоогоор авсан/ болон зарим нэг туслах дүр зохиомол гэдгийг анхаарна уу.

============================

2007 он.

Шинэ он ч гарлаа. Бас дөрөв таван сарын турш үргэлжилсэн шинэ киноны минь зураг авалт дуусах дөхөж миний орох үзэгдэл гарах хэсгүүд бараг бүгд дууссан болохоор цаг зав ихтэй болсон үе байлаа.

Миний оролцоо хэрэгтэй бол найруулагч ах хааяа нэг дуудахаас бусдаар бол би бараг л хийх ажилгүй. Хичээл дээ явж агентлагтаа очиж бэлтгэл хийнэ. Ер нь л нэгэн хэвийн өдрүүд.

Юу ч мэдэхгүй бяцхан охин жүжиглэх шийдвэр гаргаад аав ээж минь ч дэмжин жүжигчин хэмээн дэбют хийгээд ес арван жил болж. Энэ хугацаанд хальт гараад өнгөрөх жижиг дүрээс эхлээд өөрийнхөө хувьд чамлахааргүй урт хэсэгтэй дүрүүдийг бүтээсээр "Миний хайрт эгч" цуврал хорин тав дахь бүтээл минь болж байна.

Анх бүгдийг чадахгүй зэмлүүлж байснаа бодвол одоо хамаагүй туршлагатай бас камерын өмнө сандрах сандрал минь буурсан. Ер нь л ажлаа арай дээр хийдэг болоод байгаа.

Энэ жил арван таван нас хүрч байгаа болоод ч тэр үү өөрийнхөө хувьд бараг л насанд хүрсэн том хүн мэт санагдах болж. Бүх зүйлийг аав ээжээсээ гуйдаг байснаа больж илүү бие даах гэж хичээдэг болсон гэх үү дээ.

===============

Хичээлээсээ тарж ирээд гэртээ ээжтэйгээ хооллоод сууж байтал менежер ах хүрээд ирлээ.

Хан ах "Инбинь хувцсаа өмсөөрэй, дараа долоо хоногт болох хэвлэлийн бага хурал өнөөдөр болж урагшилсан шүү" гэж бага зэрэг сандарсан шинжтэй хэлэв.

Ээж минь сандран "Яг одоо юм уу? захиалсан байсан хувцас ирээгүй байгаа шүү дээ. Юу өмсүүлэх вэ? бидэнд хэдэн цаг байна" гэсээр сандран аав руу залгана.

Хан ах "Зүгээр дээ Инбинь жоохон хүүхэд болохоор өмссөн хувцас тийм ч чухал биш. Зүгээр цэвэрхэн хөөрхөн хувцас өмсүүлчих. Бид яг одоо явна" хэмээн яарууллаа.

Аав руу залгаж байсан ээж утсаа таслан "Ойлголоо миний охин хурдлаарай" гэсээр намайг өрөө рүү минь дагуулан гүйв.

Ээж минь миний стилист л гэсэн үг тэр үргэлж миний өмсөх хувцас болон үс гэзгийг янзалдаг юм. Хувцасны шүүгээг минь буулгах шахан ухаад өмсөх хувцсыг сонгоод энэ удаад бараг л намайг хувцаслаж өглөө.

❌  Sasaeng ❌Donde viven las historias. Descúbrelo ahora