2. Алдартай болно

3.8K 559 51
                                    

Тэр чулуу шиддэг өдрөөс хойш Ким Жунин гэдэг хүүхэдтэй хэд хэдэн удаа таарлаа. Таарлаа ч гэж дээ тэр намайг дагаж байгааг мэдсэн юм.

Тэр надад дуртай гэсэн. Би түүнд гарын үсгээ өгсөн. Гэтэл юу хүсээд ингэж байнга шахуу дагаад байгааг нь би мэдэхгүй юм.

==================

Дэлгүүр ороод буцаж байтал гудамжны төгсгөлд дахиад тэр байхыг олж харав.

Энэ удаад шууд шийдэмгий алхсаар түүн дээр очлоо.

Би "танайх энд байдаг хэрэг үү?"

Жунин "үгүй ээ" гэв.

Би аль болох нухацтай царайлаад "чи тэгээд энд юу хийж байгаа юм? гэр чинь байдаггүй юм бол" гэж асуутал

Жунин "энэ чинь Солонгос улсын нутаг дэвсгэр, бас би Солонгос хүн тиймээс хүссэн газраараа явж болно" гэв.

Нээрээ ч тийм дээ энэ гудамж ямар миний эзэмшил биш.

Би "гэхдээ цаг орой болсон байна. Гэртээ харихгүй юм уу? аав ээжийн чинь санаа зовохгүй гэж үү?" гэхэд

Тэр инээмсэглэн "яасан надад санаа зовоод байгаа юм уу?" гэв.

Би "үгүй ээ зүгээр л хэлсэн юм" гээд өөр яриад байх зүйлгүй байсан тул гэр лүүгээ явлаа.

===================

Агентлаг дээр очиж жүжиглэлтийн хичээлдээ суучхаад буцаж байтал манай агентлагийн гадаа дахиад л нөгөө хүү чинь сууж байв. Гэхдээ одоо гадаа бараг харанхуй болж байна. Tийм байхад энэ хүү ингээд явж болохгүй юмсан.

Түүн дээр очоод "юу хийж байгаа юм?"

Тэр цочсон бололтой дээш харснаа инээмсэглэн "юу ч хийгээгүй ээ" гэв.

Би хөнгөн санаа алдаад "би мэдэж байгаа шүү"

Жуниин "юуг?"

Би "хэрвээ энд юу хийж байгаа юм? гэж асуувал Солонгос улсын иргэн болохоор хаана явах нь чамд хамаагүй л гэх байх. Гэхдээ чи намайг дагаад байгаа биз дээ? чи яагаад намайг дагаад байдаг юм?" гэж асуухад

Жунин "шалтгаан байхгүй" гэх товч хариултыг өглөө.

Би "чамайг харахад надаас дүү юм шиг харагдаж байна. Ямар ч байсан эгчийн дүү ингэж болохгүй за юу хичээлээ тарсан бол шууд гэртээ харьж хичээлээ ч хичээнгүйлэн хийх ёстой. Чамайг ингээд гадуур тэнээд байвал аав ээжийн чинь санаа ямар их зовох бол дахиж битгий ингээрэй. Яг одоо гэр лүүгээ яв олгосон уу?" гэж аль болон эелдгээр тайлбарлах аргадах маягтай хэлэхэд

❌  Sasaeng ❌Onde histórias criam vida. Descubra agora