Шинэ ертөнцийн хаа нэгтээ. Дэрсэн малгайт Лүффи өөрийн холбоотон далайн дээрэмчидтэй цуг найр наадам хийж, инээд хөөр болно. Сүнсний хаан Брүүк өөрийн цахилгаан гитараар гайхалтай эрч хүчтэй цоглог хөгжим тоглох бөгөөд энд цугларсан далайн дээрэмчид бүгд дэрсэн малгайтын хөгжилтэй байдалд уусан наргицгаана. Лүффи өмнөө байгаа модон бакалд хийсэн шар айргийг аван хундагны үг хэлнэ:
- За залуусаа. Өнөөдөр бид шинэ хамтрагчтай болсон. Тэд бол "Хэрээ" далайн дээрэмчид. Манай багийн дэлхийд эрх чөлөөг олгох үйлсэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Тогтооцгооё!!
Арал дээр цугларсан бүх хүмүүс өмнөө барьсан шар айргийг тогтоож найрлана. Дэрсэн малгайт далайн дээрэмчдийн шинэхэн холбоотон болсон "Хэрээ" далайн дээрэмчиний ахмад Тирион Лүффи рүү эмээсэн байдалтай дөхөж очин яриа өдөхийг хичээнэ:
- Дэрсэн малгайтаа. Би таниас нэг юм асууж болох уу?
- Юу юм.
- Нөгөө энэ арал Рафтел мөн үү? Бас энд уан пийс байгаа юу? Гэж хэлэхэд дэрсэн малгайт хөхөрч инээснээ:
- Энд Рафтел бишээ. Зүгээр л энгийн нэг арал. Эндэхийн ан амьтадын мах амттай гэсэн болохоор нь би энд түр буудалласан төдий. Чи яаж уан пийс энд байгаа гэж бодож чаддаг байна аа хаха.
- Та намайг битгий шоо л доо. Зүгээр л би ч бас уан пийсийг хармаар байна. Гэхэд Лүффи Тирион руу инээмсэглснээ:
- Чи яагаад уан пийсийг ингэтлээ хүснэ вэ? Гэхэд Тирион дотроо айж байсан ч зоригтойгоор:
- Учир нь би... Би энэ дэлхийн хамгийн эрх чөлөөтэй хүн болмоор байна. Гэхэд Лүффи чанга хөхрөн инээж:
- Хахаха Чи ч хөгжилтэй юм аа.
- Магадгүй таниас булаана гэдэг худлаа байх лдаа гэхдээ би хэзээ нэгэн цагт...
- Зүгээрээ. Уан пийсийг өөрийн болгож надтай тулалдмаар байвал би үргэлж бэлэн байх болно.Чи надад таалагдаж байна. Надад ийм л хамтрагч хэрэгтэй. Лүффи Тирионтой ярьж байх хойгуур Санжи Зоро хоёр хоорондоо архи уун ярилцана. Зоро:
- Энэ Лүффи өөртөө нь холбоотон болъё гэсэн болгонтоо л нөхөрлөж байх юм аа.
- Одоо яая гэхэд манай ахмад угаасаа л ийм л хүн.
- Угаасаа Лүффигийн арыг бид хамгаалах үүрэгтэй. Энэ олон жилийн хугацаанд Лүффитэй холбоо тогтоосон далайн дээрэмчид дэндүү олон байсан. Бас урвагчид хүртэл.
- Урвдагчидыг шийтгэх нь бидний үүрэг шүү дээ.
- Тиймээ.
Дэрсэн малгайтынхны найр наадам эд дундаа явж байх үед арал дээр нэгэн хөлөг ойртов оо. Тэр хөлгийг харваас чихрээр хийгдсэн хөлөг байлаа. Багийн нэг гишүүн дурангаар харангуутаа бусад хүмүүст чангаар:
- 6-р хөлгийн коммандлагч Катакури ирж байна!
Тирион ихэд гайхан багийн гишүүнээсээ Катакури гэж хэн билээ? Гэж асуухад багийнх нь гишүүн нь:
- Катакури бол хуучин ёнко байсан Биг Мом буюу Шарлоте Линлины хоёрдугаар хүү. Төгс гэж хочлогддог маш чадварлаг далайн дээрэмчин. 10 жилийн өмнөх аймшигт Вано улсын дайны үеэр бүх ёнко нар ялагдаж тэдний коммандлагчид тэнгисийн цэрэгт баригдах нь баригдаж, оргон зугтах нь зугтсан гэдэг. Ахмадгүй болсон хүчирхэг далайн дээрэмчид тэнгисийн шинэ хаад болохын төлөө урт хугацааны дайн болсон. Тэр үед ахмадгүй болсон Биг Мом далайн дээрэмчдийг түр хугацаанд Катакури ахалж байсан ч. Цусан холбоот далайн дээрэмчид Биг Момын хүүхдүүд дунд хагаралдаан үүсэж Катакури өөрийн багийг орхин дэрсэн малгайтын багт элсэн 6-р хөлгийн коммандлагч болсон. Түүний одоогийн шагнал 1 тэрбум 418 сая берри. Үүнийг сонссон Тирион ихэд гайхан:
- Юу вэ? Миний 288 сая берри шагнал маань шинэ ертөнцийнхний хувьд хаана ч хүрэхгүй байхнээ...
Катакури дэрсэн малгайтын өмнө ирээд ёслов. Дэрсэн малгайт инээгээд:
- За алив ээ Катакури. Надад ёсорхох хэрэггүй. Бид чинь найзууд шүү дээ. Гэхэд цаанаас Санжи үг нэмэрлэн:
- Катакури чиний явсан ажил амжилттай юу? Гэхэд Катакури босоод үгүүлэх нь:
- Ахмад аа бид өөрсдийн хэрэгжүүлэх гэж буй ажлаа яаравчлах хэрэгтэй. Та уан пийсийг өөрийн болгож далайн дээрэмчдийн хаан болсноор үнэндээ таньд дэндүү олон дайснууд байна. Ёнко нар болох Естасс Кид, Хар хүлэг баатар Камүй, Зэрлэг араатан Атита. Бүх ёнко нар таны эсрэг босох шинжтэй. Тэд одоогоор бие биетэйгээ дайснууд байгаа ч тэдний зорилго нэг. ТЭД УАН ПИЙСИЙГ ӨӨРИЙН БОЛГОЖ ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ХААН БОЛОХ НЭГ Л ЗОРИЛГОТОЙ. Энэ зорилгынхоо дагуу тэд холбоотнууд ч болж магадгүй. Яг л 10 жилийн өмнө Мама Кайдотой хамтарсан шиг. Дэрсэн малгайт Катакуригийн үгийг тийм ч сүртэй тоохгүйгээр амандаа мах зажилан:
- Хадаасан толгойт миний хамгийн сайн өрсөлдөгч. Тэр Камүй, тэр мангас Атита хоёртой хамтрах хүн биш ээ.
- Саяхан Кид далайн дээрэмчдийн 3-р коммандлагч Хүн идэшт Хамелтон манай хамгаалалт дор байдаг Жимсний арлыг сүйтгэж, тоночхоод явсан байна. Гэхэд Лүффи идэж байсан хоолондоо гахан:
- Юу? Тэнд чинь дэлхийн хамгийн амттай жимс ургадаг шүү дээ. Гэж хэлэдэд Зоро Лүффид уурлан:
- Чи л болсон хойно идэх юманд л санаа зовох юм аа. Гэж хэлэв.
Санжи тамхиа асаан аажуухан сорж:
- Тэрмуу Кид бидэнд үргэлж лай тарьж байх юм аа. Лүффи одоо бид хамгийн хэцүү цаг үед ирчхээд байна. Кидтэй чи өмнө хамтарч Кайдо Биг Мам хоёрыг буулгаж авсан ч одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Кид одоо чиний дайсан болсонг ухаар. Бид уан пийсийг өөрсдийн болгосноос хойш бүх дэлхий бидний дайсан болсон. Бид дайснаа бага дээр нь дарж авах хэрэгтэй. Гэж хэлэхэд Зоро:
- Буржгар хөмсөгтийн хэлж байгаа үнэн шүү Лүффи гэхэд Санжи уурлан:
- Хөөе чи хэнийг буржгар хөмсөгт гээд байна муу хөвдөн толгойт!! Зоро яриагаа үргэлжлүүлэн:
- Бид ямар ч далайн дээрэмчдийн багийг буулгаж чадах хүчирхэг далайн дээрэмчид болсон ч. Бусад далайн дээрэмчид холбоо байгуулан бидэнтэй тулалдвал бидэнд ялагдахгүй гэсэн баталгаа байхгүй. Зорогийн үгийг соннсон Лүффи инээд алдан:
- Хэн ч бай надтай туладмаар байгаа хүмүүс бүгд хүрээд ирцгээ. Би хэзээ ч айж зугтахгүй. Би бол ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ХААН МОНКЕ Д ЛҮФФИ БАЙНА гэж чанга хашхирна. Лүффиг инээж баясаж байх үед Санжи Катакуригээс асууна:
- Катакури бидний нөгөө нууц ажиллагааны талаар мэдээ байна уу? Би Нами санд санаа зовж байна.
- Саяхан Нами Усопп хоёр хуучин маринефорд байрлаж байсан газраас Вегапанкийн тухай нууц мэдээллийг олоод одоо мэргэн буучдын арал руу явж байна гэсэн. Бүх ажиллагаа төлөвлөгөөний дагуу явсан болохоор ямар ч усан цэргүүд ардаас нь нэхэж хөөгөөгүй. Бас дэрсэн малгайтаа... Лүффи Катакури руу харан:
- Яасан Катакури?
- Рафтелд байсан тэр зүйл Вегапанктай холбоотой байж мадагүй. Катакуриг ийн хэлэхэд Лүффи, Зоро, Санжи гурав гайхшрав. Катакури яриагаа үргэжлүүлэн:
- Нами хэлснээр бол Рафтелд Рожерийн хөлгийнхөн очихоос өмнө Вегапанк очиж байсан бололтой. Бид уан пийсийн тухай мөн Д овогтны тухай илүү ихийг мэдье гэвэл Вегапанктай уулзах хэрэгтэй. Лүффи гараа атгаж ууртайгаар:
- Дэлхийд энхтайвныг бүтээхийн тулд бид цаашдаа олон адал явдлыг туулах бололтой. Гэж хэлэн Лүффи алсын далайд уусан жаргаж буй нарыг ажна...
Шинэ ертөнцөд. Ёнко Естасс Кидийн эзэмшлийн арал дээр.
Дөрвөн ёнко дундаас хамгийн түрэмгийлэгч, хамгийн их тааралдсан бүхнээ сүйтгэгч явдаг ёнко бол Кид далайн дээрэмчдийн баг. Түрэмгийлэгч, хүч чадлыг илүүд үздэг Кид далайн дээрэмчдийн багт шинэ ертөнцийн хамгийн харгис хэрцгий далайн дээрэмчид холбоотон болж нэгддэг. Хэдийгээр 10 жилийн өмнөх дайнд Кид Дэрсэн малгайт Лүффитэй хамтран Биг Мом, Кайдо хоёртой тулалдаж тэднийг зогсоож чадсан ч хожим хойно тэдний хамтрал үгүй болсон юм. Мэдээж энэ бүх шалтгаан Улаан үст Шанкстай холбоотой билээ...
Кидийн өрөө. Кид архи уун дэлхийн хэвлэлийн газраас гаргадаг сонинг уншиж байв. Гэнэт ууртай нь аргаггүй сонингоо урж хаяад өмнөө байгаа архиа залгилж уугаад ууртайгаар:
- Муу дэрсэн малгайт! Дэлхийн засгийн газар дэрсэн малгайтад л төвлөрч байна. Тэд биднийг юмны чинээ тоохгүй байх шив. Гайгүй ээ тэднийг сүйрүүлнэ. Гэхэд хажууд нь хоол идэж суугаа Кид далайн дээрэмчдийн дэд ахмад Киллэр Кидэд хандаж:
- Кид бид маринефордыг сүйрүүлэх гэж хоёр ч удаа тэдэнтэй дайтаж их хэмжээний хохирол амссан. Үнэндээ бид бусад Ёнко нарын аль нэгэнтээ нь нэгдэж байж л тэнгисийн цэргийг буулгаж авна.
- Юу? Чи солиороо юу? Би үхэж байсан ч тэрмуу дэрсэн малгайт, хар хүлэг баатар, мангас Атита гуравтай холбоо байгуулахгүй.
- Гэхдээ дэрсэн малгайт бол...
- Амаа тат Киллер! Өнгөрсөн юмыг бүү дурс. Би хэзээ нэгэн цагт дэлхийг эзлэх болно.
Киллер Кид хоёр ярилцаж байх хойгуур гэнэт нэг далайн дээрэмчин сандарсан байдалтай гүйж:
- Ахмадаа баларсаан. Манай арал руу Хар хүлэг баатар далайн дээрэмчид ирж байна. Энэ үгийг сонссон Киллер ихэд гайхаж:
- Юу? Хар хүлэг баатар Камүй өөрөө байна уу?
- Тиймээ холоос дурандаж харахад хөлгийн тавцан дээр яах аргаггүй Ёнко Хар хүлэг баатар Камүй мөн байсан. Киллер Кидэд хандан:
- Бид яах вэ? Кид. Арай тэд бидний хүч сул байгааг далимдуулж...
- ХАМААГҮЙ ЭЭ. УЙДААД БАЙСАН ЮМ. БАГИЙН БҮХ ГИШҮҮДЭД МЭДЭГД. БИД ЯГ ОДОО ТУЛАЛДАНА. САЙХАН ЗУГААЦАХ МИНЬ ХАХАХА...
Кидийн арал дээр мушгирсан сэлэмний голд гавлын яс байх далбаатай далайн дээрэмчид буув. Тэд бол Хар хүлэг баатар далайн дээрэмчид. Одоогоос 6 жилийн өмнө бага хаадын үе гэгддэг цаг үед шинэ ертөнцийн дөрвөн хаад болохын тулд хүчирхэг далайн дээрэмчид хоорондоо өдөр болгон тулалддаг цаг байв. Энэ үед өмнөө байсан бүхий л хүчирхэг далайн дээрэмчдийг өмнөө сөхрүүлж ёнко цолонд хүрсэн хүн бол 3 тэрбум 940 сая берригийн шагналт далайн дээрэмчин, вано улсыг хамгаалагч Хар хүлэг баатар Камүй байв. Харин түүний урдаас зогсож буй Кид далайн дээрэмчин бол маринефордыг хоёр ч удаа живүүлэх гэж оролдсон, адгийн үеийн хүчирхэг далайн дээрэмчин 4 тэрбум 200 саяын шагналт Естасс Ахмад Кид байв. Далайн тэнгис хоёр хуваагдах аймшигт дайн айсвуй...
Хоёрдугаар хэсэг төгсөв...

YOU ARE READING
Уан пийс "Шинэ эхлэл" зохиол Season 1
FanficМиний хөтөлдөг Анимэ "Хориотой түүхүүд" хуудсын минь зохиол Уан пийс "Шинэ эхлэл" зохиолыг минь таалан уншина уу?. Жич: Уан пийс үздэг fanfiction гэж мэддэг хүмүүс уншаарай. Жичийн жич: Энд бичигдсэн зохиол зөвхөн миний хувийн зохиол бөгөөд үндсэ...