Хуучин эрины аймшигт далайн дээрэмчин Биг МоМ хочит Чарлоте Линлин тэнгисийн цэргийн шорон Импел Доунаас оргосон мэдээ дэлхий даяар хэдийн тархжээ. Мөн Биг Момын хүүхдүүдийн байгуулаад байсан Биг Момын 3-р хүү Дайфүкү-гээр удирдуулсан “Бирд” далайн дээрэмчдийн баг Биг Момтой нэгдэж үндсэндээ Биг Мом далайн дээрэмчид ахин сэргэлээ. Биг Мом нас өндөр хэдий ч одоо болтол маш хүчирхэг далай дээрэмчин хэвээрээ байгаа билээ. Тэр шинэ ертөнцөд ирсэн даруйдаа шинэ ертөнцийн жижиг далайн дээрэмчдийн багийг ээлж дараагаар буулган авч өөрийн хүчээ улам зузаатгаж байна. Шинэ ертөнц үндсэндээ ДАЛАЙН ТАВАН ХААНТАЙ БОЛЛОО!!Энэ үеэр шинэ ертөнцийн хаадын нэг Естасс Кидийн нутаг дэвсгэр дээр. Кид Биг Момыг оргосон тухай сонины нийтлэлийг уншина:
- Том ээж муу хөгшин эмгэн тэр Импел Доундаа үхээгүй л байна уу?. Лүффи, Камүй, Атита гуравыг яая гэж байхад нэмээд Биг Мом. Гэхдээ сонирхолтой л юм. Кид далайн дээрэмчдийн баг энэ үед л нэрээ дуурсгах болно. Би хэнээс чинь ч айхгүй байна ХАХАХАХАХАХА!!!!...Шинэ ертөнцийн хаадын нэг Хар хүлэг баатар Камүйн газар нутаг дээр. Камүй сонинг уншаад:
- Естасс Кид бидэнтэй нэгдэхээс татгалзаж бидэнтэй тулалдсан. Ууг нь бидэнтэй холбоотон болох хамгийн боломжит хүнийг Кид гэж бодсон юмсан. Гэхдээ тэнгэр биднийг эвээж байгаа бололтой. Биг Момыг магадгүй бид ашиглаж болох байх.
Камүйн яриаг сонссон хар хүлэг баатар далайн дээрэмчдийн нэг дүгээр хөлгийн ахмад Хэбико Камүйд хандаж:
- Гэхдээ бидний эвслийг Момоносүке-сама тийм ч дэмжихгүй байхдаа. Вано улс дэрсэн малгайтын багтай эв найрамдалтай байдаг. Тийм ч учраас хар хүлэг баатар далайн дээрэмчид Вано улсын хамгаалагчид гэдэг учир энэ тухай Момоносүке эзэн мэдвэл...
Камүй Хэбико-ын яриаг таслан:
- Одоо бид цаашид Ванод зүтгэх шаардлагаггүй! Бид байсан байгаагүй Ваног хамгаалж чадах өчнөөн хүчирхэг самурай бий. Ганцхан Момоносүке эзнээс болж бид дэрсэн малгайт багтай байнга найрамдалтай ч байх албагүй. Бид зорилгынхоо төлөө зарим зүйлсийг золиослох хэрэгтэй.
Хэбико ихэд санаа алдан Камүйд хандаж:
- Мэдэхгүй юм даа Камүй. Бид их том зүйлтэй орооцолдох гэж байна шүү дээ...Энэ үеэр далайн дээрэмчдийн хаан дэрсэн малгайт Лүффигийн эзэмшлийн газар нутаг дээр. Санжи дэн дэн муши-ээр дэрсэн малгайтын 4-р зэргийн хүн бурхан Усопптой ярилцана. Нами болон Усопп нар хуучин Маринефордын байрлаж байсан арлаас Вегапанкийн тухай нууц мэдээлэл олж тэнгисийн цэргээс амжилттай мултарч чадсан ч замдаа үл мэдэгдэх далайн дээрэмчний халдлаганд өртжээ. Шархадсан Усопп Санжид хандаж:
- Бид Вегапанкийн тухай мэдээллийг амжиллтай олж чадсан ч оронд нь маш хэрэгтэй зүйлээ алдчихлаа. Лүффи ч надад уурлах байхдаа Санжи.
- Одоо ингэж ярьж байх цаг биш ээ. Нами та хоёр зүгээр үү?
- Тэр далайн дээрэмчин маш хүчирхэг хүн байсан. Бас тэр далайн дээрэмчин л Биг Момыг суллаж чадах нэгэн.
- Тэр далайн дээрэмчин хэн юм бэ? Бас бид ямар чухал зүйл ээ алдсан юм бэ?
- Тэр бол...
Санжи Усоппын хэлсэн үгийг сонсоод маш их балмагдан Лүффи рүү яаран очлоо... Энэ үеэр Лүффигийн байрлаж буй газар. Лүффигийн өрөөнд Лүффи, Зоро, Катакүри гурав ярилцана. Зоро сонины нийтлэлийг уншаад:
- Нэгэнт ийм зүйл болсон юм хойно бидэнд дайсан нэгээр нэмэгдлээ. Биг Мом удахгүй бидэн дээр ирэх нь гарцаагүй. Харин энэ үед...
Зоро Катакүри нухацатай харан Катакүрид хандаж:
- Катакүри чи биднээс урвах л юм бол би чамайг өршөөхгүй гэж мэдээрэй.
Зорогийн яриаг сонссон Лүффи Зород хандаж:
- Хөөе Зоро бид чинь хамтрагчид шүү дээ. Юунд ингэнэ вэ?
Зоро Лүффид уурлан:
- 10 жилийн өмнө Кайдо, Биг Мом бидэнд ямар их лай тарьсанг чи мэднэ Лүффи! Биг Момын хүү бол Катакүри. Түүнийг урвахгүй гэсэн баталгаа байхгүй.
Энэ үеэр Катакүри Лүффи Зоро хоёрт хандан:
- Та хоёр надад итгэж болноо. Би Лүффи ахмадад тангараг өргөхдөө өөрийн гэр бүлээ хаяж тангараг өргөсөн. Би одоо өөрийгөө ээжгүй гэж бодож явдаг. Мама-ын хийж буй үйлдэл буруу байсан. Харин Лүффи ахмадаа таниас нэг зүйл гуйя!
Лүффи Катакүригийн хэлсэнд гайхширан:
- Юу юм Катакүри?
- Би Мама-тай уулзмаар байна.
Энэ үеэр Зоро уурлан сэлмээ Катакүри далайж:
- Би хэлсэн биз Лүффи Катакүри Биг Мом руу явж биднээс урвах гэж байна. Түүнийг яг одоо энд зүйлд дуусгах хэрэгтэй.
Лүффи Зоро руу ууртайгаар харан:
- Зоро яг одоо сэлмээ буулга. Би түүний юу хэлэхийг сонсмоор байна.
Зоро хэдий Катакүрид итгэхгүй байсан ч Лүффигийн үгэнд орж сэлмээ буулгалаа. Катакүри Лүффид хандаж:
- Би эцсийн удаа Мама-тай ээж хүүгийн хувиар салах ёс гүйцэтгэмээр байна. Тэгж байж дараа нь надад Мама-тай тулалдах нөхцөл бүрдэнэ. Тийм болохоор намайг явуулаач.
Лүффи Катакүригийн үгийг сонсоод огт эргэлзэлгүйгээр:
- Би зөвшөөрч байна.
Гэж хэлэхэд Зоро ихэд уурлан:
- Лүффи чи шууд...
- ЗОРО! Тэр бидний хамтрагч! Бид хамтрагчиддаа итгэх хэрэгтэй. /Катакүрид хандан:/ Катакүри харин чи өөрийн хөлгийг авч яваарай. Биг Мом бол аюултай гэдгийг чи мэднэ.
Катакүри Лүффигийн хэлсэнг сонсоод:
- Баярлалаа Лүффи ахмадаа. Гэхдээ би нэг ч цэрэг авч явахгүй ээ. Би Мама-тай тулалдах гэж очоогүй. Зүгээр л түүнтэй салах ёс гүйцэтгэх гэж очиж байгаа. Тийм болохоор энэ зөвхөн миний асуудал. Ганцаараа би Мама-руу очих болноо.
Зоро дургүйрхэн Катакүрид хандан:
- Лүффи зөвшөөрсөн болохоор би чимээгүй өнгөрлөө. Гэхдээ сонс Катакүри! Биднээс урвах л юм бол чи сайнаа үзэхгүй шүү.
Катакүри Зорогийн хэлсэн үгний хариуд инээмсэглэн:
- Надад итгэж болноо Зоро.
Гэж хэллээ. Энэ үеэр Санжи сандран өрөө рүү орж ирэн:
- ЛҮФФИ БАЛАРСААН. БИД МАШ НОЦТОЙ ЗҮЙЛЭЭ АЛДЛАА..
YOU ARE READING
Уан пийс "Шинэ эхлэл" зохиол Season 1
FanfictionМиний хөтөлдөг Анимэ "Хориотой түүхүүд" хуудсын минь зохиол Уан пийс "Шинэ эхлэл" зохиолыг минь таалан уншина уу?. Жич: Уан пийс үздэг fanfiction гэж мэддэг хүмүүс уншаарай. Жичийн жич: Энд бичигдсэн зохиол зөвхөн миний хувийн зохиол бөгөөд үндсэ...