Шинэ ертөнц. Вано улсын их дайн...
Ач хүүгийнхээ төлөө олон жил зүтгэсэн тэнгисийн цэргээс урваж, ганцаархнаа тэнгисийн цэргийн бүтэн флоттой тулалдаж буй Гарп. Үй түмэн буун чимээ, их бууны галлалт, цэргүүдийн хашхиран дайрч буй чимээ. Энэ их цэргүүдийг Гарп ганцаархнаа торгооно. Түүний тэнгисийн цэргүүд бүслэн зэрэг дайрах гэтэл Гарп газрыг бутартал цохиж цэргүүдийн тэнцэврийг алдагдуулж ганц цохилтоор хэдэн 100-н тэнгисийн цэргийг хийстэл хүчтэй цохино. Энгийн цэргүүд Гарпад үнэндээ юу ч болсонгүй. Харин дараа нь түүн рүү тэнгисийн цэргийн Момонга, Хина, Жоан Гиант, Яамакажи, Далмашиан, Онигумо, Бастил зэрэг хүчирхэг дэд адмиралууд дайрч эхэллээ. Момонга Гарп руу дайрахаас өмнө:
- Гарп-сан та яг одоо бууж өгч баримчлагд. Тэгэхгүй бол таньд л хэцүү зүйл болно шүү дээ.
Момонгагийн хэлсэн үгэн дээр дөрөөлж Хина:
- Та бол тэнгисийн цэргийн баатар мөнөөсөө мөн. Таны хийсэн гавьяа энэ мэт ганц үйлдлийг чинь өршөөнө. Та буугаад өгчих л дөө.
Момонга, Хина хоёрын яриаг эрс эсэргцүүцэн Онигумо:
- Момонга, Хина!!! Та хоёр юу ярьна вэ? Флотын адмирал Саказүки-сан аль хэдийн шийдвэрээ гаргасан. Түүнийг энэ арлаас амьдаар нь авч явж болохгүй түүнийг алах ёстой!!
Гарп тэдний яриаг сонсонгуутаа чангаар инээж:
- Хахаха Момонга, Хина сонс! Наад аалзан Онигумогийн хэлж буй чинь үнэн. Саказүки нэгэнт шийдвэрээ гаргасан бол тэр хэзээ ч шийдвэрээ өөрчлөхгүй.
Гарп тэнгисийн цэргийн дэд адмиралын мөрдөстэй цуваа тайлаад ханцуйгаа шамлан чангаах хашхиран:
- ХҮРЭЭНД ИР ДЭД АДМИРАЛУУДАА!!! ТА НАРЫГ ХЭР ХҮЧТЭЙ БОЛСОН ГЭДГИЙГ ЧИНЬ ШАЛГАХ ЦАГ ИРЛЭЭ.
Бүх дэд адмиралууд дайралтын байрлал авч. Тэр дундаас дэд адмирал Онигумо:
- Биднийг битгий бас. БҮГДЭЭРЭЭ ТҮҮН РҮҮ ДАЙРААД!!
Момонга, Хина хоёр хүсээгүй ч Гарп руу дайрлаа. Бүх адмиралын дайралт их хэмжээний дэлбэрэлт үүсгэж эргэн тойрон тэр чигтээ утаанд хучигдлаа. Харин тэр дундаас Гарп хувцас нь урагдсан байдалтай, биеийнхээ энд тэнд хөнгөн илдэнд зүсүүслэн байдалтгайгаар үсрэн гарч ирж:
- ХАХАХА. ТА НАР Ч ОВОО ХҮЧТЭЙ ЮМ АА. ОДОО МИНИЙ ЭЭЛЖ.
Гэж хэлээд маш хурдаттайгаар тэнгэрийн алхаа хийн дэд адмирал Далмашиан дэргэд очин:
- НУДАРГА ГАРДЫН ЖИНХЭНЭ ХҮЧИЙГ МЭДЭР!
Гэж хэлээд түүний нүүр рүү маш хүчтэйгээр ганц цохиход дэд адмирал Далмашиан хүчтэй шидэгдэн, их хэмжээний цус алдан ухаангүй боллоо. Энэ бүхнийг харсан тэнгисийн цэргийн цэргүүд айж сандралдан:
- Рожер, цагаан сахалт хоёртой энэ тэнцүү гэгддэг Гарп-сан үнэхээр мангас юм аа. Адмирал Далмашианыг ганц цохилтоор л ялчихлаа шүү дээ.
Энэ үеэ Онигумо бусад дэд адмиралуудад хандаж:
- Манайхаан болгоомжтой байгаарай. Түүнд нэг ч цохилж болохгүй шүү. Бид одоо ёнко зэрэглэлийн хүнтэй тулалдаж байна гэдгээ ойлгох хэрэгтэй...
Энэ үеэр Гарпын тулааныг харж буй Саказүкигийн хажууд Цүри ирлээ. Саказүки Цүрү руу нухацтай харан:
- Та ч гэсэн энэ тулаанд оролц!!
- Би хэзээ ч журмын нөхрийнхөө эсрэг тулалдахгүй Акайну! Энэ бол Гарпын гаргасан шийдвэр. Тэглээ ч би одоо тулалдахад дэндүү хөгширч.
- Найзыгаа өмөөрч байх шив. За яахав би таныг тулалд гэж ятгахгүй. Гэхдээ та ч гэсэн Гарп шиг үйлдэл хийвэл сайнаа үзэхгүй гэж мэдээрэй!
- Тэр мэдээж.
Гарпын галзуурч улайран тулалдаж буйг харж буй Цүри дотроо бодно:
- Сэнгоку чи маринефордод үлддэг чинь аз боллоо. Чи лав Гарпын энэ үйлдлийг хараад хэзээ ч тэсэхгүй байсан байхдаа...
Саказүки дэд адмиралууд дунд Смокер байхгүй байгааг анзаарч туслах усан цэргийг дуудаж:
- Смокер хаана байна?
Усан цэрэг ихэд сандран хариулж:
- Дэд адмирал Смокер арлын нөгөө хэсэгт ахмад Ташигин хамт өөрийн ЖИ-5 багийг дагуулан арлын нөгөө хэсэг руу явсан.
Үүнийг сонссон Саказүки ихэд уурлаж:
- ЮУ? Тэнд чинь Улаан үст, хар сахалт, хувьсгалын армийнхан хоорондоо тулалдаж байгаа биз дээ!!!
- Тиймээ Саказүки-сан.
Саказүки ихэд уурлан гаранд нь лава улайсч:
- Муу тэнэг Смокер тэнд очиж юугаа хийх гэж байгаа юм бэ?
Харин энэ үед Цүри Саказүкид хандаж:
- Смокер яг Гарп шиг зөрүүд юм. Энэ янзаараа адмиралийн түвшинд ч хүрч магадгүй шүү.
- Ухаангүй тэнэг үйлдэл хүнийг муу зүйл рүү аваачна уу гэхээс сайн зүйл руу лав биш.
Гээд усан цэрэгт хандан:
- Смокерийн араас нэмэлт хүч явуул!!! Энд дэх ерөнхийдөө бидний гарт орж байна. Одоо ирж байгаа адмирал Кизару, Фүжитора, Рюүкүгүй гуравыг шууд арлын нөгөө хэсэгт Улаан үст, Хар сахалт, Хувьсгалын армийн тулааны далимыг ашиглаж бүгдийг нь нухчин дар гэж дамжуул.
- Мэдлээ. Гүйцэтгэе.
Цүри Саказүки руу харан санаа алдан:
- Гурван адмирал тэр мангасуудыг зогсоож чадна гэж чи бодож байна уу Акайну?
- Яадаг ч байсан энэ дайнд бид ялна! Та Кизару, Фүжиторо, Рюүкүгүй гуравыг битгий дутуу үнэл. Тэглээ ч одоо бидэнд дэндүү хүчирхэг сайжуурлсан пашифиста байгаа. Вегапанк хэлэхдээ энэ удаагийн пашифиста бол DDX-0 загвар буюу хамгийн хүчирхэг загвар. Нэг пашифиста л гэхэд тэнгэсийн цэргийн дэд адмирал түвшний хэмжээний хүчтэй. Харин бидэнд 1000 DDX-0 байгаа. Тийм ч учраас бидэнд одоо шичибукай нар хэрэггүй болсон.
- Хэдий вегапанкийн хийсэн зэвсгүүд хүчтэй ч. Тэд хэзээ ч хүн шиг сэтгэлийн тэнхээ гаргаж чадахгүй!!!
- Цүри!!! Та хөгширч. Дэмий балай зүйл үглэхээ больж үз...
Гарпын тулаан. Тулаан үргэжлээд цаг шахам өнгөрчээ. Ихэнх дэд адмиралууд шархдаж хөдлөх чадваргүй болсон байв. Харин цус нөж болсон Гарп адмирал Яамакажи толгойг барин:
- ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ ЧИНЬ ЕРДӨӨ ЭНЭ ҮҮ? ИЙМ БАЙЖ ӨӨРИЙГӨӨ ДЭД АДМИРАЛ ГЭЖ ХЭЛЭХЭЭ БОЛЬЖ ҮЗ ЯАМАКАЖИ
Гэж хэлэн тэнгэр рүү хүчтэй савж шидэж Яамакажи газарт хүчтэй өндрөөс унаж бүрэн ялагдлаа. Гарпын өөдөөс одоо хошууч адмирал Хина болон дэд адмирал: Онигумо, Момонга, Бастил, Жоан Гиант нар тулалдаж байв. Гэсэн ч Гарпын хүчирхэг дайралтын даралтанд л тэд хүчтэй бэртэл авч нилээдгүй шархджээ. Ихэд сандарч бас айдас нь төрсөн дэд адмиралууд дундаас Момонга:
- 2 жилийн өмнө хуучин ёнко цагаан сахалтын багтай тулалддаг дайн дээр цагаан сахалт дэндүү аймшигтай хүчтэй байсан. Гэтэл Гарп-сан түүнээс ч аймшигтай хүчтэй юм.
Момонгагийн яриаг соннсон Бастил:
- Анхааралтай бай Момонга тэр дэндүү хурдан бас дэндүү хүчтэй.
Гэж хэлэх явцат Гарп аль хэдийн Бастилийн урд гаран:
- Бастил чи өөрөө анхааралтай байх байж дээ.
Гэж хэлээд Бастилийн хэвлий рүү хүчтэй цохилоо. Бастил гэдсээ барин арай ядан:
- Жинхэнэ мангас гэдэг нь л энэ байх. Гэхдээ би бууж өгөхгүй эээээээ!!!
Гээд хашхиран аварга сэлмээрээ Гарп руу далайж түүнийг цавчих гэтэл Гарп сэлмийг нь ганц гараараа барин:
- Иймхэн дайралтаар намайг зогсооно гэж байхгүй шүү. ОДОО ҮҮНИЙГ АМС!!!
Гэж хэлээд Бастилийн нүүрийг хүчтэй цохиж Бастил ухаангүй болж уналаа. Бастилийг унасны дараа Гарп дотроо бодно:
- Бастил миний цохилтыг дааж чадлаа. Бас бусад адмиралууд миний хурдыг гүйцэж харж чадаж байна. Яах аргаггүй хөгширчээ би. Одоо байгаагаасаа жоохон залуу байсансан бол та нарыг бүгдийг чинь хоромын төдийд л дуусгах байлаа.
Ийн бодож Гарп тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудыг хараад дэд адмиралуудтай тулалдахаа больж шууд хөлөг рүү зугтан тэнгисийн цэргийн нэг хөлгийг ганц цохилтоор живүүлээд. Хөлөг дээр байсан их бууны сумнуудаар бусад хөлөгүүд рүү галлаа. Гарпын хийж буй үйлдлийг харсан Саказүки цэргүүдэд чангаар хашхирч:
- ТА НАР ЮУГАА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ. ГАРПЫГ ТҮРГЭН ЗОГСОО. ТЭР ИХ БУУТАЙ ХӨЛГҮҮДИЙГ СӨНӨӨЖ БИДНИЙ ХҮЧИЙГ БУРУУЛАХ ГЭЖ БАЙНА. ХУРДЛААЧ!!
Гарпын өөдөөс энгийн усан цэрэг болон ахмадууд өөдөөс нь тулалдах гэж очсон ч ээлж дараагаараа ялагдсаар байлаа. Хина Гарпыг зогсоох гэж өөрийн хориг хориг чөтгөрийн жимсний хүчээ ашиглан Гарпыг төмөр торнуудаар биеийг нь хүлсэн ч. Гарп торыг амархан мултлан:
- Би ийм зэргийн юм надад огт нөлөөхгүй Хина. Чи бол сайн охин. Чамайг би тийм ч их гэмтээхгүй хүсэхгүй байна.
Гэж хэлээд Хинагийн ар шилэн хүзүүг нь цохиж ухаан алдууллаа. Гарп сүүлийн хөлөг онгоцийг сүрүүлэх гэтэл тэнд Онигумо отон хүлээж байлаа. Онигумо:
- Гарп! Таны үйлдэл хэрээс хэтэрхлээ би таныг зогсоох болно.
Гэж хэлээд аалз хүн хоёрын хувиралд орж 6 гарынхаа илдэнд хакины хүчийг шингээн Гарп руу дайрлаа. Гарп өөдөөс нь угтан гартаа хакины хүчийг шингээгээд:
- Чиний наад олон илд чинь даанч намайг ялахад хангалтгүй. УЧИР НЬ БИ БОЛ НУДАРГА ГАРП!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Гээд Гарп Онигумо хоёрын дайралтын мөргөлдөөнд Онигумогийн 6 илд нь 6уулаа хугарч Онигумо хүчтэй цохилтонд өртөн ганц үлдсэн байсан хөлөг онгоцийг хүчтэй мөргөж хөлөг онгоцтой цуг далайд живлээ. Гарп эцэст нь Момонга руу харан:
- Одоо чи л үлдлээ.
Гэхэд Момонга айж сандарч байлаа. Энэ үеэр Саказүки хамаг биеэ магма болгон ирж:
- Гарп муу новш!!! Дэд адмиралуудыг ядах юмгүй ялах шив.
Гэж хэлээд Гарпад хандан:
- Гарп надтай тулалд. Тэнгисийн цэргээс урвах ямар байдгийг би таньд үзүүлээд өгье.
Саказүкигийн хэлсэн үгний хариуд Гарп хэсэг инээснээ нухацтай царай гарган чангаар:
- АШГҮЙ ЧАМААС ЭЙСИЙН ӨШӨӨГ АВАХ БОЛОМЖ ИРЛЭЭ.
- Та өөрийгөө хэт их юманд бодох хэрэггүй шүү. Та одоо хөгширсөн. Намайг битгий дутуу
Гэж хэлээд Саказүкигийн баруун гарт нь Магман аварга гар гарч ирээд Гарп руу чиглүүлэн:
- ИХ ТЭСРЭЛТИЙН НУДАРГА!!!!!!!
Гарп хариуд нь хакигаар хучигдсан гараа чанга гэгч нь атган сору ашиглан хурдатгайгаар:
- СҮЙРЛИЙН НУДАРГА!!!!!!!!!!
Саказүки Гарп хоёрын дайралтын мөргөлдөөнд газар хөдөлж эргэн тойрон цохилтоос үүсч буй салхинд ялагдсан усан цэргүүд навч шиг хийсч байлаа. Мөргөлдөөн ширүүн болж Гарп Саказүки хоёр хоёул түлхэгдлээ. Саказүки Гарп уу харан янз үзсэн байдалтайгаар:
- Та бол 40 жилийн өмнө дэлхий ертөнцийг донсолгосон Рокс далайн дээрэмчдийг ялж чадсан хүн. Мөн тухайн үедээ Рожер, Цагаан сахалт хоёртой энэ тэнцэж, Биг Мом, Кайдо хоёрыг өмнөө айлгаж явсан хүн. Гэхдээ та нилээдгүй хөгширчээ. Энэ байдлаараа та намайг ялахгүй. Та бол урт хугацааны бэлтгэл хийж биеэ сайжруулж, тэр хэмжээгээрээ өөрийн хакиг ч төгс болгосон хүн. Гэхдээ хүний бие хөгширч мууддаг. Таны залуу насны тамир тэнхээ байхгүй болсон. Харин чөтгөрийн жимсний чадвар мууддаггүй юм.
Саказүки ингэж хэлээд хоёр гараа хакигаар харлуулан тэрний дараа магма чадвараа гаргахад тас хар өнгөтэй магма буцална. Саказүки:
- Миний магма магма жимс бол хар сахалтыг жимсийг тооцохгүй бол логиа төрөлдөө хамгийн хүчтэй жимс. Үүнийг хүчирхэг хакитай нийлүүлвэл дайрсан бүхнээ юу ч үгүй болгоно.
Хакигаар хучигдсан магмаг харсан Гарп Саказүкиг харан хөхрөн инээж:
- Хахаха. Акайну. Би өөрийн бүрэн хүчээ гаргасан гэж чи бодоо юу. Рокс Д Зебикийг ялсан НУДАРГА ГАРПЫН ЖИНХЭНЭ ХҮЧИЙГ МЭДЭР!!!
Гэж хэлээд Гарп цамцаа урж тасдан хамаг биеэ бүтэн хакигаар хучаад, дараа нь хучигдсан бүх биенийхээ хакиг хоёр гартаа төвлөрүүлэхэд хаки нь улам гүн хар болж мөн хоёр гарнаас нь цэнхэр цахилгаан туяа цацарна. Гарпын бүтэн биеийн хакигаа гартаа төвлөрүүлж буйг Саказүки харан гайхаж:
- Итгэмээргүй юм! Бүтэн биеийн хакиг ингэж нэг цэгт төвлөрүүлж болдог гэж үү?. Одоо л таныг яагаад нударга Гарп гэдгийг чинь ойлголоо. ГЭХДЭЭ МИНИЙ МАГМА НУДАРГА ТАНЫХААС ХҮЧТЭЙ. ТАНЫГ ЭЙСИЙН АРДААС ЯВУУЛАХ ЦАГ БОЛЛОО.
- ОРОЛДООД Л ҮЗ!!!
Гэж хэлэн Гарп Саказүки руу хүчтэй дайрч байхад дунд нь гэнэт нэгэн хүн Гарпыг зогсоох гэж байгаад Гарпын хүчирхэг нударганд цээжин хэсгээ нэвт сүлбүүлэв. Цус алдаж ухаан нь балартсан тэр хүн бол дэд адмирал МОМОНГА байлаа. Гарп ихэд гайхаж Момонгаг тэврэн авч:
- Чи яаж байгаа юм бэ? МОМОНГА!!
Цус алдаж ихэд сульдсан Момонга арай ядан Гарп руу харан:
- Та бол одоо ч тэнгисийн цэргийн баатар хэвээрээ байгаа. Миний бахархал болсон хоёр тэнгисийн цэргийн адмиралуудыг би ингэж хоорондоо тулалдаж байгааг хармааргүй байсан юм.
Момонга огцом цус алдана. Гарп сандарч:
- МОМОНГА!!!!
- Хэдийгээр би таны гарт үхсэн ч. Таньд би хэзээ ч гомдохгүй ээ. Та бол хүүхэд насны минь миний бахархал байсан Гарп-сан. Бахархал чигээр минь л би таныг дурсан ингээд явья даа. Баяртай тэнгисийн цэргийн баатар Монке Д Гарп.
Гэж хэлэн Момонга эцсийн амьсгаагаа хураалаа. Момонгаг алсандаа гэмшиж чангаар уйлж байгаа Гарпын өөдөөс Саказүки:
- Та утгаараа тэнгисийн цэргийн гутамшиг боллоо. Өөрийн чинь хүндэлж явдаг тэнгисийн цэргийн дэд адмиралыг та өөрийн гараар хөнөөлөө. Та бол тэнгисийн цэргийн гутамшиг!!!
Гарп Момонгаг аажуухан тавиад огцом хурдатайгаар Саказүкигийн хажууд ирлээ. Саказүки:
- НАМАЙГ ЯЛНА ГЭЖ БОДОО ЮУ? ИХ ТЭСРЭЛИЙН НУДАРГА!!!!!!!!!!!!!
- ҮХЛИЙН НУДАРГА!!!!!!!!!!!!!
Саказүкигийн хакигаар хучигдсан магма нударга Гарпын хоёр гарын төвлөрсөн хакитай цохилтонд дорохноо ялагдаж Саказүки хүнд цохилт амслаа. Саказүкиг агаарт шидэгдэж байхад Гарп урд нь гарч ирэн чангаар:
- ИНГЭЭД ЭНЭ БҮХНИЙГ ДУУСГАЯ!!! УГСРАА НУДАРГАН ДАЙРАЛТУУДДДДД!!!!!!!!!!!
Гарп зогсоо зайгүй Саказүкиг цохино. Олон дахин цохиулсан Саказүки газарт унан, унасан газар нь тэр чигтээ балгас боллоо. Гарпд үхлтээ цохиулсан Саказүки арай ядан хөл дээрээ тогтож Гарп руу магма дайралт хийнэ:
- МАГМА МАНГАС!!!!!!!
Гэж хэлэн магма солирууд Гарпыг чиглэсэн ч Гарп тэд нараас бүгдэнгээс нь бултаж яг эгц урдаас ирсэн магма солирийг Гарп ганц цохилтоор юу ч үгүй бутлав. Гарп Саказүки руу дөхөөд нударгаа зангидан:
- ИНГЭЭД ҮХ!!!!!!!!!!! НУДАРГА ГАААААААРППППППППППП!!!!!!!!!
Гэж хэлэн эцсийн цохилтоо хийж Саказүки холын холд шидэгдлээ...
Энэ үеэр арлын нөгөө хэсгээс хоёр хүн нууцаар орно. Тэд эхлээд харагдахгүй байж байгаад гэнэт гарч ирнэ. Энэ хоёр хүн бол хар сахалт Маршал Д Тийч болон түүний хоёр дугаар хөлгийн ахмад борооны Ширюү байв. Их хэмжээний бэртэл авсан Тийч Ширюүд хандаж:
- Чиний чөтгөрийн жимсний чадар зөвхөн өөрийгөө болон амьсгүй зүйлс алга болгодог биз дээ. Гэтэл яаж намайг алга болгов?
- Би чөтгөрийн жимсний чадвараа нээсэн.
Гэхэд хар сахалт баярлан:
- ЗИАХАХАХА. Тэгвэл манайхан эндээс эвтээхэн мултарч чадахнээ. Драгон Шанкс бид гуравын тулаанд гэнэт тэнгисийн цэргийнхэн орж бусниулчихлаа. Новш гэж тэнгисийн цэргийнхэн хэзийдээ ийм аймар зэвсэгтэй болов? Бид улаан үст, болон хувьсгалын армитай тулалдаж их хэмжээний хохирол амссан. Дэн дэн мушигаар багийнхыгаа ухар гэж хэл Ширюү!!! Тэр улаан үст, Драгон хоёр тэнгисийн цэргийнхэтэй тулалдаад үлдэнэ биз.
- Мэдлээ гэж
Гэж хэлээд Ширюү алга болов. Хар сахалт арлын нөгөө хэсэгт явж байгаад хөдлөх чадваргүй болсон Лүффиг олж харав. Гэтэл гэнэт ухаан орсон Хина хар сахалт руу дайрахад хар сахалт гура гура но ми жимсний чадвараараа агаарт цууралт үүсгэн Хинаг цохин гэмтээлээ. Хар сахалт Хинаг хараад:
- Чадлаа мэддэггүй муу усан цэрэг. Ёнко ийм зүйлд гэнэдэж өртөнө гэж санаа юу?
- Хар сахалт муу новш чи зугтах гэсний...
Хар сахалт шууд Хинаг дахин хүчтэй цохиж тэнгисийн цэргийн хошууч адмирал, дэд адмирал Смокерийн найз ХИНА ийнхүү амьсгал хураалаа...
Хар сахалт Кайдо болон Биг МоМ хоёрыг хараад.
- ЗИАХАХА Чи эцэст нь тэднийг ялж чаджээ дэрсэн малгайтаа. Энэ янзаараа чи миний хамгийн аюултай дайсан болно. Тиймээс чамайг одоо хөл дээрээ ч тогтож чадахгүй сул дорой байхад чинь алах хэрэгтэй.
Гэж хэлээд Хар сахалт баруун гартаа Гура Гура номи жимсийг Яами яами номитай холилдуулан дэрсэн малгайт руу дөхнө...
Нөгөө талаас Гарпын хүчирхэг дайралтанд бэртсэн Саказүки Лүффиг хараад:
- Новш гэж Гарп та бол яах аргаггүй хүчтэй юм. Би таныг дийлэхгүй юм аа гэхэд. Таны удмыг зогсоох болно. Дэрсэн малгайт хүү ирээдүйд улам л аюултай болно. Тиймээс дэрсэн малгайтыг би алах болно гэж Акайну хакигаар хучсан хар магмаг ахин гаргалаа...
Энэ үеэр Гарп хэт их хаки ашигласандаа болж бие нь маш их сульдаж ядарсан байв. Гэтэл Лүффиг хоёр талаас Хар сахалт, Саказүки хоёр ирж буйг Гарп харав...
Хар сахалт, Саказүки хоёр дэрсэн малгайт руу хоёул зэрэг дайран:
- ЭНЭ ДЭЛХИЙД ЧИ ДЭНДҮҮ АЮУЛТАЙ ХҮН. ТИЙМ БОЛОХООР ЧИ ҮХЭХ ЁСТОЙ ДЭРСЭН МАЛГАЙТААААА!!!!!
Гэж зэрэг хэлэн дайрлаа. Энд тэндгүй цус урсана. Хар сахалт, Саказүки хоёр бие биенээ харан гайхна. Тэрнээс илүү тэр хоёрын дайралтанд өртсөн хүн улам гайхшрал төрүүлнэ. Хар сахалтын Гура гура номи болон яами яами номигийн хосолсон дайралт, Саказүкигийн Хакигаар хучагдсан хүчирхэг магма дайралтанд ГАРП өртсөн байлаа. Гарп тэр хоёрын дайралтыг зэрэг биедээ хүлээн авч их хэмжээгээр цус алдана. Хар сахалт Гарпыг хараад:
- ЗИАХАХАХА БИ ЦАГААН САХАЛТЫГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДСЭН. ХАРИН ЭНЭ УДАА ГАРП УУ?
Саказүки Гарпад хандаж:
- ТА ТЭНЭГ ЗҮЙЛ ХИЙЛЭЭ ГАРП!!!
Харин энэ үеэр өвөөгөөрөө хамгаалуусан Лүффи Гарп руу харан:
- ӨВӨӨӨӨӨӨӨӨӨ!!!!!!!!!!!
Гэж хашхиран дэндүү ихээр уйлж шаналж зовж орилж хашхиравч хөдөлж үл чадна. Цустай амаараа Гарп Лүффи рүү харан инээмсэглээд:
- Миний ач хүү ч том болжээ.
Гэж хэлээд хар сахалт, Саказүки хоёрын толгойноос хоёр гараараа барин чангаар:
- ТА ХОЁР БОЛ ХҮЧТЭЙ. ГЭХДЭЭ РОКС Д ЗЕБИК, ГОЛ Д РОЖЕР, ЭДВАРД НЬЮГЕТИЙН ХАЖУУД ТА ХОЁР ХЭТЭРХИЙ СУЛ ДОРОЙ БАЙНА. БИ БОЛ НУДРАГА ГАРПППППП!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Гэж хашхираад хар сахалт, Саказүки хоёрыг хоёр тийш хүчтэй савж шидлээ. Тэнгисийн цэргийн баатар Монке Д Гарп эцсийн хүчээ ач хүүгээ хамгаалахад зориулсан нь энэ байлаа. Гарпын дурсамжинд Рожерийн хэлж буй үгс сонсогдоно. "Гарп!!! Чи бол миний хүндэлдэг тэнгисийн цэрэг. Гэхдээ би чамд хэлье. Дэлхий ертөнц уудам, хорвоо баялаг, бид ийм сайхан дэлхийд төрчхөөд эрх чөлөөтэй байхгүй бол болохгүй биз дээ. Ямар ч үед өөрийн бодолдоо үнэнч амьдраарай" гэх үгс толгойд нь зурвас хийн үзэгдэнэ. Лүффи орилж хашхиршаар л байлаа. Ач хүүгийнхээ уйлж буйг харсан Гарп дотроо:
- Лүффи чи далайн дээрэмчдийн хаан заавал болоорой. Өвөөгийнх нь цаг ингээд дууслаа. Баяртай...
Гэж бодоод Гарп нүд аньлаа. ДАЛАЙН ДЭЭРЭМДЧИЙН ХААН ГОЛ Д РОЖЕРТОЙ ЭНЭ ТЭНЦҮҮ ГЭГДДЭГ ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН БААТАР МОНКЕ Д ГАРП ӨӨРИЙН АМЬДРАЛЫН ЭЦСИЙН МӨЧИД ГАНЦ АЧ ХҮҮГИЙНХЭЭ ТӨЛӨӨ БААТАР НЭРНЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ЭЦСИЙН ХҮЧИЙГ ШАВХАН ТУЛАЛДАЖ ИЙНХҮҮ ТӨГСЛӨӨ. ХЭДИЙГЭЭР ТЭР ҮХСЭН Ч ЯГ Л ЦАГААН САХАЛТ ШИГ БААТАРЛАГААР БОСООГООРОЙ НҮД АНЬСАН ЮМ...
5-р бүлэг төгсөв.
ЖИЧ: Хар сахалт, Саказүки хоёр үхээгүй байгаа шүү!!!

YOU ARE READING
Уан пийс "Шинэ эхлэл" зохиол Season 1
FanficМиний хөтөлдөг Анимэ "Хориотой түүхүүд" хуудсын минь зохиол Уан пийс "Шинэ эхлэл" зохиолыг минь таалан уншина уу?. Жич: Уан пийс үздэг fanfiction гэж мэддэг хүмүүс уншаарай. Жичийн жич: Энд бичигдсэн зохиол зөвхөн миний хувийн зохиол бөгөөд үндсэ...