Уан пийс "Шинэ эхлэл" Есдүгээр бүлэг: "Нуугдсан эрдэнэсийн араас"

105 3 0
                                    

Биг Мом Катакүри, Жан хоёртой тулалдаад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Хоёр тал аль аль нь хүнд шарх авсан ч хэн нь бууж өгөх сонирхолгүй байв. Катакүри өөрийн ирээдүйг харах ажигланч хаки болон мочи мочи чөтгөрийн жимснийнхээ хүчийг хатууралгч хакитэй хослуулан маш чадварлаг тулалдана. Харин Жан бол тэнгисийн цэргийн тулааны 6 арга болох хүчирхэг хакины чадвартай Биг Момд хохирол учруулна. Гэсэн ч Биг Момын ялна гэдэг тийм амархан ажил биш. Биг Мом хэдий хурдан ч Катакүри, Жан хоёрын хажууд бие томтой учир амархан цохилтын бай болно. Жан Катакүри хоёрт хэд хэдэн удаа цохиулсан Биг Мом хорсолтойгоор инээн тэр хоёрт:

- Мамамиа жараахайнууд дэндүү хүчтэй болжээ. Би дан ганц өөрийн биеийнхээ хүчээр та хоёрыг дийлэхгүй бололтой.
Биг Мом сэлмээ суглаад чангаар:
- САЛХИН ЗҮСЭЛТ!!!!!!!!
Гэж чангаар хашхиран сэлмээ далайж хүчирхэг сэлэмний дайралт ирэхэд Катакүри Жанд хандаж:
- ХӨӨЕ ЖААЛАА ШУУД ДООШОО БУЛТ!!!
Гэж хэлэхэд Жан хажуу тишээ бултах гэж байгаад шууд газар цөмөртөл цохин доошоо бултлаа. Биг Момын сэлэмний далайлт тэр хоёр руу чиглэх тусам тэлэлт нь томсож ард нь байсан уулыг хоёр хуваалаа. Жан Катакүригийн үгэнд ороогүйсэн бол Биг Момын сэлэмний дайралтанд өртөх байлаа. Жан Катакүрид талархан:
- Баярлалаа. Чи ч өмнө Биг Момын 1-р коммандлагч байсан учир Биг Момын хүчийг сайн мэдэх юм аа.
- Үгүй ээ энэ миний мэдэх Мама-гаас хэд дахин хүчтэй байна.
- Тэгвэл чи яаж мэдсэн юм бэ?.
- Би зүгээр л харсан.
Энэ үеэр Биг Мом Катакүриг зэвүүцэлтэйгээр хараад:
- Чиний наад ирээдүйг хардаг хаки чинь дэндүү төвөгтэй шүү.
Энэ үеэр Жан Катакүрид хандаж:
- Чи ирээдүйг хардаг юм уу?.
- Ердөө хэдхэн секундын ирээдүйг л харж чадна.
- Чиний хаки яг л Коби-саны хакитай адилхан юм аа.
Тэр хоёрыг ярилцаж байх хойгуур Биг Мом чангаар:
- Одоо чалчиж дуусав уу? Дараагийн дайралтыг минь хүлээн ав. ЗҮСЭЛТЭД БОРОО!!!!!
Биг Мом сэлмээрээ бороо шиг олон алсын зайн далайц өндөр дайралтууд хийнэ. Катакүри Жан хоёр бүх дайралтуудаас нь бултлаа. Катакүри Биг Момын дайралтаас ядах юмгүй бултаж байхад Жан арай ядан бултаж байв. Олон бултаж амьсгаадсан Жан:
- Яасан их хүч вэ? Энэ сэлэмний дайралтуудаас нэгэнд нь л өртөхөд бие минь хоёр хуваагдах бололтой. Гэхдээ чи ганцаараа дайрдаг нь биш шүү.
Гээд Жан цээжин хэсгийн хувцсаа тайлаад бүтэн биеэ хатууруулагч хакигаар бүрээд дөрвөн мөчөөрөө араатны зогсолт авлаа. Катакүри гайхаж:
- Жаалаа чи юу хийх гэж байна?
- Би зүгээр ч нэг тэнгисийн цэргийн дэд адмирал болоогүй шүү. Роүз Д Жан би бол хакигаар хучигдсан хатуу бие, дөрвөн мөчний сору аргаар алдартай. Одоо Биг Мом чиний амыг таглаад өгье л дөө.
Гэж хэлээд Жан дөрвөн хөллөсөн чигээрээ биеэ чангалан чангаар:
- АРААТНЫ СОРУ!!
Гэж хэлэхэд Жан хоёр хөл хоёр гараараа зэрэг тэнгэрийн алхааг сорутой хослуулан маш хурдатай Биг Мом руу очин:
- МАХАН ПИСТОЛ!!!!!
Гэж чанга хашхиран хурднынхаа далайцаар бүтэн биеэр Биг Момын гэдэс рүү хүчтэй мөргөлөө. Биг Мом арагш түлхэгдэн гэмтэл авч амьсгал нь давчдана. Биг Мом хилэгнэн чангаар:
- МУУ ӨТ ГОРХОЙ НАМАЙГ ӨВТГӨНӨ ГЭНЭЭ. ТЭНГЭРИЙН ЦАВЧИЛТ!!!!!!!!
Гэж хэлээд Жаныг илдээрээ хүчтэй зүслээ. Жан Биг Момын дайралтанд өртөж арагш шидэгдэв. Энэ үеэр Катакүри Жаныг харахад Биг Момын дайралтанд цээжин хэсэг нь гүн зүсэгдсэн байлаа. Катакүри дотроо бодно:
- Хэрэв тэр бүтэн биеэ хакигаар бүрээгүй байсан бол саяны дайралтанд үхэж ч болох байлаа.
Жан уурлан босож:
- ЭНЭ МЭТ ШАРХ НАДАД ЮУ Ч БОЛОХГҮЙ ЭЭ. ДАРААГИЙН ДАЙРАЛТААР ЧАМАЙГ ДУУСГАНА.
Жан маш хурдатгайгаар тэнгэрийн алхаа сору хоёрыг хослуулан Биг Момын энд тэнд нь гарч ирэн чангаар:
- ТИЙРЭЛТЭД ЦОХИЛТУУД!!!!
Гэж хэлэн Биг Момын энд тэнд нь хурдатайгаар цохиж эхэлнэ. Биг Мом Жаны цохилтонд өртсөн чигтээ Жан руу сөрөг довтолгоо хийх гэж оролдовч Жаны хурдыг гүйцэж чадсангүй. Энэ үеэр тулааныг харсан Камүй:
- Энэ тэнгисийн цэргийн жаалын довтолгоо хурдан дээр суурилдаг юм байна. Хурдынхаа далайцын хүчийг ашиглан цохилтын хүчээ нэмэгдүүлж байна. Чөтгөрийн жимсний чадваргүй дан гардан тулааны аргаар өөрийгөө маш сайн хөгжүүлж.
Биг Мом Жаны олон дахин цохилтонд өртөхөөс залхаж чангаар:
- Хэрэв чи надад оногдохгүй юм бол эргэн тойрноо тэр чигт нь цавчаад өгье л дөө
Гээд сэлмээ далайх үед нь Катакүри урд нь гарч ирэн Зүүн хөлөө энд тэндээ үзүүртэй аварга мочи хувиралд оруулан түүнийгээ хакигаар бүрээд чангаар:
- ХАДААСТ АВАРГА МОЧИ ӨШИГЛӨЛТ!!!!!
Гэж хэлэн Биг Момын нүүрийг чанга гэгч нь өшиглөлөө. Биг Мом Катакүригийн цохилтонд хүчтэй бэртэл аван ам болох хамарнаас нь цус гарч тэнцвэрээ алдан уналаа. Биг Момын хүүхдүүд нэгэн дуугаар:
- МАМА!!!!!
Гэж чангаар хашхирлаа. Биг Мом босож хөл дээрээ арай ядан босож Катакүрид хандаж:
- Катакүри чи намайг алахаар шийдээ юу?
- Таныг хөнөөж би дүү нараа таны боолчолоос аварна.
- Боолчлол оо? БИТГИЙ ТЭНЭГ ЗҮЙЛ ЯРЬ. ТЭД ЭЭЖДЭЭ ЗҮТГЭЖ БАЙНА.
- АМАА ТАТ МАМА!!!
Катакүри Биг Мом зэрэг бие биерүүгээ хурдатай дайрлаа. Катакүри хакигаар хатууруулан аварга мочи нударгаар дайрахад Биг Мом сэлмээ хакигаар бүрэн хүчтэй дайрахад тэр хоёрын дайралтын нөлөөнд хааны хакины мөргөлдөөн үүсч эргэн тойронд байсан Камүй болон Биг Момын цэргүүд нэгэн зэрэг ухаан алдана. Катакүри Биг Момоос дутхааргүй хүчтэй тулалдаж байлаа. Тэр хоёрын дайралтын үеэр Жан хажуунаас нь гарч ирэн:
- ЗӨНӨГ ЭМГЭН МИНЬ ХОЁР ХҮНТЭЙ ТУЛАЛДАЖ БУЙГАА МАРТАА ЮУ? ААААХХХХХ 10 ХУРУУНЫ ГАР БУУ!!!!!!!!!!!!!!
Гэж чангаар хашхиран Биг Мом руу хоёр гарын хүчирэг хуруун буун арга ашиглаж Биг Момд хүнд цохилт өглөө. Жан болон Катакүригийн цохилтууд Биг Момд том бэртэл учруулж байлаа. Биг Мом тэр хоёр руу хэдий довтловч Катакүри ирээдүйг хардаг хакины чадвараараа, харин Жан дөрвөн мөчний тэнгэрийн алхаа сору хосолсон хурднынхаа чадвараар амархан бултана. Энэ үеэр Камүйгийн 2-р коммандлагч Манта:
- Алдартай ёнко асан Биг Мом энэ янзаараа тэр хоёрт ялагдах нь бид тэр эмгэнд туславал зүгээр биш үү? Ахмадаа.
Мантагийн хэлсэн үгний хариуд Камүй:
- Биг Мом өөрөө хэлсэн тулаанд нь хэн ч битгий саад бол гэж. Тиймээс бид түүнд туслахгүй.
Хэбико:
- Арай Биг Мом өөрийнхөө хүүхдэд алуулах хувь тавилантай биш биз
гэж хэлэн дооглон инээнэ. Биг Мом тэр хоёрын дайралтаас өртөхөөс залхаж Виндерс, Рокерс хоёрыг ашиглан газрыг бутлан, тэнгэрийн салхин шуургаар түрж тэр хоёрыг өөрөөсөө холдууллаа. Энэ үеэр Биг Момын дайралтанд түүний хүүхдүүд болон Камүйгийн дагагчид хүртэл өртлөө. Камүйн баруун гар Хэбико Биг Момд хандаж чангаар:
- ХӨӨЕ БИГ МОМ БОЛГООМЖТОЙ ТУЛАЛД. ЧИ БИДНИЙГ Ч БАС БЭРТЭЭХ НЬ БАЙНА.
Биг Мом хариуд нь дүрэлзсэн их ууртайгаар:
- АМАА ТАТ МУУ МОГОЙН ТОЛГОЙТ МИНЬ. МИНИЙ ТУЛААНД СААД БОЛСОН БИ ХЭНИЙГ Ч ҮГҮЙ ХИЙХ БОЛНО!!!
Биг Момын галзуурсан мэт уур хилэнд Хэбико сүрдэн айдас нь төрлөө. Катакүри, Жан хоёр дахин дайралт хийхдээ бэлдэн Жан Катакүрид хандан:
- Яах аргаггүй чи ч далайн дээрэмчдийн хааны коммандлагч мөндөө.
- Анхаарлаа битгий сулруул жаалаа.
- Дараагийн дайралтаар түүнийг нэг мөсөн дуусгая.
- Тиймээ.
Жан ахин бүтэн биеэ хакигаар бүрэн, араатны сору аргаа ашиглан Биг Мом руу дайрна. Харин Катакүри мочи аварга нударгаар Биг Мом руу дайрна. Энэ үеэр Биг Мом Виндерсээр хүчтэй салхин үүсгэн чангаар:
- ХОЁР ЖАРААХАЙ МИНЬ ОДОО БИТГИЙ ХӨӨРӨӨД БАЙ!!!!!
Гэж хэлээд хүчтэй салхин дайралтанд тэр хоёр өртлөө. Тэр хоёрыг газар унах үед газраас хүчтэй чулуун хад гарч ирэн нурууг нь хүчтэйгээр цохиж тэр хоёр хоромын төдийд маш хүнд бэртэл авлаа. Жан арай ядан хөл дээрээ тогтон Катакүрид хандан:
- Хөөе чиний ажиглагч хаки ирээдүйг харсан гээ биз дээ. Яагаад бултах зааварчилгаа өгөөгүй юм бэ?.
Энэ үеэр Катакүри босоод гайхширсан байдалтгайгаар:
- Учир нь би ирээдүйг харсан ч өөрчлөх боломжгүй байсан!!!!!!
- Чи юугаа яриад байгаа юм бэ?.
- Саяны дайралтыг харсан ч огтхон ч бултах боломж байгаагүй!
Жан Катакүригийн хэлсэнд гайхаж:
- Тэгэхээр саяны дайралтын эсрэг бид юу ч хийж чадахгүй гэсэн үг үү?
- Тийм ээ. Саяны дайралтын хүч их, дээр нь тархалт нь том. Бидэнд бултах ямар ч зай байгаагүй.
Жан хэсэг дотроо юм бодсоны эцэст гэнэт араатны сору байрлал аван:
- Үүнийг хийхээс өөр арга алга. Коби-сан бэлэн болоогүй гэж хэлсэн ч надад хэрэглэхээс өөр сонголт үлдсэнгүй.
Катакүри ихэд гайхаж:
- Чи юу хийх гэж байгаа юм?
- Энэ бол миний хамгийн хүчтэй довтолгоо байх болно!!!
Жан бүх биеэ хакигаар бүрээд. Бүрэгдсэн биенийхээ хакиг хоёр гартаа шингээнэ. Үүнийг харсан Биг Мом:
- Бүтэн биеийн хакиг нэг цэгт төвлөрүүлж дайрах арга. Энэ Гарпын тенхик байна. Чамд хэн ийм арга зааж өгдөг билээ.
Жан ууртайгаар:
- ЧАМД ХАМААГҮЙ ЗӨНӨГ ЭМГЭН МИНЬ ИНГЭЭД ҮХ!!!!
Гэж хэлээд Биг Мом руу дайрлаа:
- ҮХЛИЙН НУДАРГА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Жаныг дайрахад газар бүхэлдээ нуранга, ойр орчмын ой, хад чулууд нь бутарч Жаны дайрсан зүгт хүчтэй ором орж далайн ус ч дайралтын хүчинд цүлхийн долгиолно. Жан Биг Момыг ялчихлаа гэж бодон ихэд баярлаж байтал Биг Мом ардаас нь гэнэт гарч ирэн:
- Аймшигтай дайралт байна. Даанч чи хэтэрхий удаан болчихсон байна мамамиа ихахах
Гэж хэлэн Жаныг Виндерсийн салхин дайралтаар хүчтэй цохиход Жан их хэмжээний цул алдан хийссээр Камүйгийн өмнө амь нь тасрах гэж буй гэмээр ухаан алдан уналаа. Камүй Жаныг харан дотроо:
- Саяны цохилт Биг Момыг оносон бол Биг Мом маш хүнд бэртэх байсан. Даанч бүтэн биеийн хакиг нэг цэгт төвлөрүүлж биедээ хэт их ачаалал өгснөөр цохилтынх нь хүч ихэссэн ч биеийнх нь хурд хэд дахин буурсан. Биг Мом хэдийн ухаангүй мэт харагдаж байгаа ч ямар дайралтаас бултах ёстойгоо маш сайн мэдэж байна. Тэр бол яах аргаггүй ёнко түвшин. Залуу усан цэрэг чамд насандаа баймааргүй дэндүү их хүч байгаа ч даанч чамд ямар ч туршлага алга.
Гэж дотроо бодлоо. Биг Мом дараа нь Катакүри руу харан:
- Одоо чи л үлдэх шив.
Гэхэд Катакүри газарт гараа хүргээд:
- Би таньд амархан ялагдахгүй шүү Мама.
Гэж хэлээд мочи мочи чөтгөрийн жимсний чадвараа сэргээн аралыг ТЭР ЧИГТ НЬ МОЧИ ЧИХЭР БОЛГОЛОО!!!! Арал тэр чигтээ мочи чихэр болсны дараа арлын нэг хэсгээс аварга том далайн давалгаа шиг их мочи гарч ирэн тэр нь гарны хэлбэрт ороод түүнийгээ хакигаар бүрлээ. Бүхэл бүтэн далайн давалгаа шиг аварга том гарыг харсан хэн ч байсан сүрдэнэ. Энэ үеэр Кракер айн сандарч:
- Катакүри ах ийм их хүчтэй болсон гэж үү?. Тэр арлыг бүхэлд нь живүүлэх нь байна.
Энэ үеэр Камүй багийхандаа хандаж:
- Манайхаан бид энэ арлаас бушуу явах хэрэгтэй энэ дайралтанд өртвөл биднээс юу ч үлдэхгүй!!!
Биг Момын баг болон, Хар хүлэг баатрууд багийнхан тэр чигтээ арлаас зугтлаа. Энэ үеэр Камүйн тушаалаар Манта Жаныг аван мөн зугтана. Арал дээр хоёулхнаа үлдсэн Катакүри Биг Мом хоёр эцсийн дайралтаа бие биедээ үзүүлэхэд бэлэн болжээ. Биг Мом чангаар хөхрөн инээж:
- МАМАМИА КАТАКҮРИ!! ЧИ МИНИЙ ТӨСӨӨЛЖ БАЙСНААС Ч ГАЛЗУУ ХҮЧТЭЙ БОЛЖЭЭ.
- МАМА ИНГЭЭД БҮХНИЙГ ДУУСГАЯ.
- БОЛЖ БАЙНА.
Биг Мом Виндерс, Рокерс хоёрын хосолсон дайралт хийнэ, харин Катакүри бүтэн арал шиг аварга том гараараа дайралт хийнэ.
Катакүри:
- СҮР ЖАВХЛАНТ АВАРГА МОЧИ НУДАРГГААААААААА!!!!!!!!!!!!
Биг Мом:
- ТЭНГЭР ГАРЗРЫН ШУУРГААА!!!!!!!!!!!!!!!
Маш том хүчтэй дэлбэрэлт болж "Манант" арал ТЭР ЧИГТЭЭ СҮЙРЛЭЭ!!!!! Биг Мом, Катакүри хоёр хоёул хүнд бэртэж арлын хэсэгхэн үлдсэн газарт хэвтэнэ. Катакүри хөл дээрээ арай ядан зогсоход Биг Мом ч мөн адил арай ядан зогслоо. Катакүри Биг Момд хандан:
- Ингээд бүхнийг дуусгая Мама.
Гэхэд Биг Мом өөрийн бага хүүхдүүдийнхээ байрлаж буй хөлгийг дэргэдээ аван сэлмээрээ дайралт хийн хэд хэдэн хүүхдүүдээ Катакүригийн нүдэн дээр аллаа. Катакүри ихэд гайхаж чангаар:
- МАМА ТА ЯАЖ БАЙГАА ЮМ БЭ?. ТЭД ТАНЫ ХҮҮХДҮҮД!!!!
Ихэд сульдсан Биг Мом Катакүри зэвүүцлээр харан инээнэ:
МАМАМИА ИАХИАХХАХА. КАТАКҮРИ. ЧИ ДҮҮ НАРТАА ХАЙРТАЙ Л ЮМ БОЛ ЯГ ОДОО БУУЖ ӨГ. БИ ХЭДИЙ СУЛЬДСАН Ч ЧИНИЙ ДҮҮ НАРЫГ АЛЖ ЧАДАХТАЙГАА БАЙНА. БУУЖ ӨГ КАТАКҮРИ.
Гэхэд Катакүри өвдөг дээрээ сөхрөн чангаар:
- БИ ТАНЫ ХҮССЭН БҮХНИЙГ ХИЙЕ. ГУЙЯ ДҮҮ НАРЫГ МИНЬ Л БИТГИЙ ГЭМТЭЭ.
- МАМАИА ИАХАХА. НАДАД САЛХИНЫ ХҮЧТЭЙ ВИНДЕРС БАЙНА ГАЗРЫН ХҮЧТЭЙ РОКЕРС БАЙНА. ХАРИН ОДОО СЭЛЭМЭНДЭЭ СҮНС ШИНГЭЭХ Л ҮЛДСЭН. ЧИ МИНИЙ ИЛД БОЛ КАТАКҮРИ.
Бин Мом ийн хэлэн сүнс сүнс чөтгөрийн жимсний хүчээ ашиглаж тэнгэр харанхуйлж:
- ҮЛДЭХ ҮҮ? АМЬДРАХ УУ?
Катакүри ямар ч эргэлзэх зүйлгүйгээр:
- ҮЛДЬЕ
Гэж чанга хэлэхэд Катакүригийн биенээс сүнс нь гадагшлаж эхэлээ. Биг Момын хүүхдүүд Катакүри ахыгаа үхэж буйг харан уйлгцаана. Энэ үеэр Овен нүдэндээ нулимстайгаар:
- Катакүри чи юунаас ч айдаггүй, төгс ах шүү дээ. Гэтэл яагаад чиний биенээс сүнс чинь гадагшлана вэ? Чи Мама-аас айлаа гэж үү?
Энэ үеэр мөн адил гуниглан уйлж буй Дайфүкү Овенд хандаж:
- Катакүри Мама-аас айгаагүй. Тэр зүгээр л бидний төлөө...
Дайфүкүгийн хоолой нь зангирч улам чангаар:
- ТЭР БИДНИЙ ТӨЛӨӨ АНХ УДАА БУУЖ ӨГЛӨӨ!!!!
Энэ үеэр сүнсээ соруулж буй Катакүри дотроо бодно:
- Уучлаарай дүү нар минь. Би эцэстээ бас л ялагдлаа. Та нарыгаа хамгаалж чадсангүй. Далайн ертөнц уудам ямагт амьд байхыг хичээгээрэй. Бас дэрсэн малгайтаа. Би эцэстээ чиний итгэлийг алдлаа. Чи заавал дэлхийд энхтайвныг авчраарай...
Катакүригийн биенээс бүх сүнс гадагшлаж ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ ТӨГС ГЭГДЭХ ДЭРСЭН МАЛГАЙТЫН 6-Р ХӨЛГИЙН АХМАД ЧАРЛОТЕ КАТАКҮРИ ИЙН НҮД АНЬЛАА.
Биг Момын хүүхдүүд бүгд Катакүригийн хойноос гашуудан уйлгцаана. Энэ үеэр Биг Мом Катакүригийн сүнсийг илдэндээ шингээхэд Биг Момын илд амь орлоо. Биг Мом чангаар инээн:
- Катакүри бол дэндүү хүчтэй. Түүний сүнсээр хийсэн илд надад дэлхийг эзлэх боломж олгоно. Катакүригийн сүнсээр хийсэн энэ илдийг би Перфето гэж нэрлэлээ. МАМАИХА ИХАХАХАХАХАХА!!!!!....

Биг Мом болон дэрсэн малгайтын 6-р хөлгийн ахмад Катакүри, тэнгисийн цэргийн дэд адмирал Жан нарын тулаан болж өндөрлөснөөс 5 хоногийн дараа. Биг Мом Камүйн хамт өөрийг нь сулласан далайн дээрэмчинтэй уулзахаар аянга цахилгаанаар дүүрэн Райжин арал дээр ирлээ. Тэр дунд юүдэнтэй нөмрөг өмссөн нэгэн далайн дээрэмчин тэднийг хүлээж байлаа. Биг Мом тэрхүү далайн дээрэмчинг хараад:
- Чи яагаад нүүрэндээ ийм муухай сорвитой болчихоо вэ?
- Чамд чухал зүйл өгөх гэж дэрсэн малгайтын хулгайч муур Нами-гаас юмыг нь хулгайлах гэж байгаад Бурхан Усоппой тулалдаад бэртхчихлээ.
- Тэр урт хамарт чамайг гэмтээхийг бодвол их хүчтэй болжээ.
- Зүгээр л би анхаарал сарнисан төдий.
Гэж хэлээд өнөөх далайн дээрэмчин юүдэнтэй малгайгаа тайлахад Камүй болон түүний багийнхан мөн Биг Момын хүүхдүүд бүгд цөм гайхлаа. Тэрхүү далайн дээрэмчин бол УЛААН ҮСТ ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ДЭД АХМАД ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР IQ-ТЭЙ ДАЛАЙН ДЭЭРЭМЧИН ГЭГДЭХ БЭН БЭКМАН БАЙЛАА!!!!!!!!!!!!!!!!!! Биг Мом Бэкманд хандаж:
- Импел доунд ямар ч асуудалгүй нэвтэрч чадах хүн чамаас өөр байхгүй Бэкман.
Бэкман биенээсээ нэгэн цаасыг Камүй Биг Мом хоёрт өглөө. Биг Мом ихэд гайхаж:
- Энэ юу вэ?
Гэхэд Бэкман чангаар хөхрөн инээж:
- ЭНЭ БОЛ ХУЛГАЙЧ МУУР НАМИГИЙН ХИЙСЭН ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРАГ. РАФТЕЛД ХҮРЭХ ГАЗРЫН ЗУРАГ.
Камүй, Биг Мом хоёр хоёул хэлэх үггүй болтол гайхлаа. Бэн Бэкман яриагаа цааш үргэлжлүүлэн:
- КАМҮЙ. БИГ МОМ. ЭНЭ ЕРӨНЦИЙГ ДОРГИО. РАФТЕЛД ОЧИЖ УАН ПИЙСИЙГ ДЭРСЭН МАЛГАЙТААС БУЛАА. ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨД АЙДСЫГ МЭДРҮҮЛ!!!!!!!!
9-р бүлэг төгсөв.


Уан пийс "Шинэ эхлэл" зохиол Season 1Where stories live. Discover now