Яг одоогоос 10 жилийн өмнө. Дэлхий ертөнцийн өөрчилсөн Вано улсын их дайн. Энэхүү дайнд Биг Мом, Кайдо хоёрын хамтарсан флот, улаан үст далайн дээрэмдчийн флот, хар сахалт далайн дээрэмдчийн флот, тэнгисийн цэргийн флот, дэрсэн малгайт далайн дээрэмчдийн флот гэсэн 5 талт дайн болж өрнөсөн юм. Дайн маш ширүүн өрнөж байлаа. Дайны үед дэрсэн малгайт далайн дээрэмчдийн флотод вано улсын босогчдын арми, алабаста, хүн загс улс, дрессроза, мөн дэрсэн малгайтын 5000 цэргээс бүрдсэн флот, адгийн үеийнхний нэгдэл гээд нөсөр хүчтэй армитай байлаа. Энэхүү тулаанд эхлээд дэрсэн малгайт далайн дээрэмчдийн флот болон Биг Мом, Кайдо хоёрын флотын мөргөлдөөнөөр дайн эхэлсэн юм. Улмаар энэхүү дайн маш ширүүн өрнөж хоёр тал их хохирол амсах энэ далимаар хар сахалт далайн дээрэмчдийн баг Кайдо, Биг Мом, дэрсэн малгайтын армийг бүгдийг нь бут цохихоор гарч ирсэн ч хоёр талын дайнд хэн ч саад болж болохгүй гэсэн зарчмаар ёнко Улаан үст Шанкс хар сахалтын эсрэг тулалдахаар болсон юм. Харин дэрсэн малгайт далайн дээрэмчдийг хамгаалах зорилгоор улаан үст далайн дээрэмчид, хар сахалт далайн дээрэмчдийн мөргөлдөөний үеэр хувьсгалын армийн Монке Д Драгон, Сабо тэргүүнтэй хүчирхэг хүмүүс гарч ирэн хар сахалтыг буулгаж авахаар ирлээ. Лүффиг далайн дээрэмчин болоход нь хөтөлсөн улаан үст Шанкс дэрсэн малгайтын багт нэгдэх байх гэсэн горьдлого Сабо тээж байлаа. Хэрэв Шанкс дэрсэн малгайттай нэгдвэл хувьсгалын арми, улаан үст далайн дээрэмчид, дэрсэн малгайтын хамтын холбоо дан ганц бусад ёнко нар битгий хэл тэнгисийн цэргийг ч устгаж чадахаар хүчтэй холбоо болох байв. Гэвч энэ бүхэн санаснаар болсонгүй. Улаан үст далайн дээрэмчин дайны дөлд чангаар "БИД ХЭНИЙ Ч ТАЛД ОРОХГҮЙ, ЗӨВХӨН ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЭНД ТУЛАЛДАХ ГЭЖ ИРСЭН!!" гэж чангаар хашхирсан нь хүн бүхнийг цочирдуулсан юм. Гэвч Шанксийн энэ хэлсэн үгэнд Лүффи цочирдсонгүй. Лүффи инээмсэглээд амандаа өөр өөртөө "Мэдээж тэр ч гэсэн ёнко.Би далайн дээрэмчдийн хаан болохын тулд бүх ёнког ялах ёстой" гэж хэлээд Биг Мом Кайдо хоёртой Естасс Кид, Икс Дрейк, Хавкинс, Кинэмон, Шүнтэнмару, Зоро, Усопп, Трафагар Д Лау тэргүүнтэй хамтрагчдтайгаа нийлж тулалдаж байлаа. Энэ үеэр дэрсэн малгайтын бусад гишүүд Ёнко нарын хүчирхэг коммагдлагчдын эсрэг тулалдана. Харин дэрсэн малгайтын гурав дугаар зэргийн гишүүн жермагийн ханхүү хар хөлт Винс смоке Санжи Кайдогийн барүүн болон зүүн гар болох Кинг, Күйн хоёртой ганцаархнаа нэгийн эсрэг хоёр хүнд тулаан хийхээр болов. Брүүк болон Франки нар харин хувьсгалын армид туслах гэж Улаан үст, хар сахалт далайн дээрэмчдийн эсрэг тулалдахаар боллоо. Биг Момын коммандлагчид болон Кайдогийн нисдэг зургаан тулаанчид бүхий эртний зоан жимс ашиглагч коммандлагдийн эсрэг Чоппер, Нами, Робин, дэрсэн малгайт флотын коммандагчид болох Кавиндиш, Бартелемо, Дон Сай, үлэмж биетэн Хажрудин, Лио, тэргүүнтэй далайн дээрэмчид болон вано улсын босогчдын арми долоон хуй, зоу арлын өдөр шөнийн хаад Инүрараши, Нэкомамүши хоёр хамтарч тулалдана. Энэ дайнд вано улс бүхэлдээ галд автаж, хаа сайгүй дэлбэрэлт үүсэж, энд тэндгүй хүмүүсийн цогцос хөглөрнө. Вано арал энэ үед хоёр хуваагдсан юм. Үгүй ээ ертөнц дэлхий хоёр хуваагдсан юм...
YOU ARE READING
Уан пийс "Шинэ эхлэл" зохиол Season 1
FanfictionМиний хөтөлдөг Анимэ "Хориотой түүхүүд" хуудсын минь зохиол Уан пийс "Шинэ эхлэл" зохиолыг минь таалан уншина уу?. Жич: Уан пийс үздэг fanfiction гэж мэддэг хүмүүс уншаарай. Жичийн жич: Энд бичигдсэн зохиол зөвхөн миний хувийн зохиол бөгөөд үндсэ...