Уан пийс "Шинэ эхлэл" аравдугаар бүлэг: Чөтгөрийн сэргэлт:

142 5 2
                                    


Биг Мом, Камүй хоёр Бэн Бэкманаас Рафтелд хүрэх газрын зураг авснаас хойш 10 хоног өнгөрчээ. Тэднийг дэрсэн малгайтын 6-р хөлгийн ахмад Катакүриг алсанг, мөн тэнгисийн цэргийн Повер-7 салаа бүрэн бүрэлдхүүнээрээ арчигдаж дэд адмирал Роүз Д Жан ёнко Камүйд олзлогдсонг дэлхий даяар сая л тархлаа. Харин одоо Хар хүлэг баатрууд далайн дээрэмчдийн баг болон, Биг Мом далайн дээрэмчдийн баг агуу уан пийс нуугдаж буй Рафтел арал руу явж байна. Тэднийг Рафтел руу очиж буйг харин хэнч үл мэднэ. Энэ үеэр тэнгисийн цэргийн маш нууц судалгааны байранд адмирал Коби дэлхийн засгийн газрын нууц эрдэмтэн Вегапанктай цай хамт уун ярилцана. Коби цайн уунгаа:
- Та энэ бөглүү лабораторид хэдий хүртэл ажиллах гэсэн юм Вегапанк-сан
Энэ үед химийн туршилт хийж байсан Вегапанк амандаа зүүсэн маск болон малгайгаа тайлав. Царай зүсний хувьд Вегапанк яг л 30 настай залуу шиг тийм залуухан дүр төрхтэй нэгэн байлаа. Вегапанк Коби руу инээмсэглэн сандал дээр суун цайгаа уунгаа Кобид:
- Би үхэн үхтлээ энд ажиллах байхдаа. Даанч үхэж өгөхгүй нь харамсалтай юм хаха.
- Би анх таныг хараад ийм залуу төрхтэй гэж зүүдэлж ч явсангүй. Үнэхээр төсөөлснөөс дэс өөр төрхтэй юм аа.
Вегапанк Кобигийн хэлсэнд инээд алдан:
- Үнэндээ ийм залуу харагдаж байгаа ч би хэдийн 260 насалсан хүн. Тэглээ ч энэ бие ямар миний төрөлх бие бишдээ. Тэр чигтээ төмөр. Энэмуу тархи л махан биеэрээ байгаа болохоос би хэдийн робот болчихсон хүн.
- Та өөрөөсөө гадна хоёр хүчирхэг киборг бүтээсэн байхаа. Нэг нь хувьсгалын армийн коммандлагч, мөн шичибукай байсан Бартоломе Кума. Нөгөөх нь дэрсэн малгайтын мужаан Кирборг Франки.
Вегапанк Кобигийн хэлсэнг сонсоод хөхрөн инээж:
- Тэрмуу Франки золигийг галт тэрэгт мөргүүлээд үхэх шахаж байхад нь аварсан нь хожим нь дэлхийн засгийн газрын шийтгэлийг амсахад хүрсэндээ хаха.
- Гэхдээ тэд таныг шийтгээгүй шүү дээ.
- Яалаа гэж бүхнийг мэдэж байгаа намайг тэд шийтгэж чадна гэж?
Коби хэсэг ийш тийш харцаа үл тогтоон бодсоноо Вегапанкд санаа зовнисон байдалтайгаар:
- Би энэ тухай хүн бүрээс асууханд үнэхдээ хэн ч юу ч хэлдэггүй. Бас ихэнх нь мэддэггүй. Гэхдээ би мэдмээр байна Вегапанк-сан. Харанхуй зууны үед юу болсон юм бэ?
Вегапанк Коби руу нухацтай харснаа:
- Би тэр тухай чамд хэлж чадахгүй нь. Учир нь тэр тухай мэдээллийг би өөрийнхөө дурсамжаас арчихсан. Заримдаа өөртөө ч итгэхгүй байх үе тохиох юм.
- Ядаж та Имү сама тухай хэлээч. Дэлхийн засгийн газрыг Гроссей ноёд харин Гроссей ноёдын Имү сама удирддагийг би мэддэг ч тэнгисийн цэргийн адмиралын хувьд Имү самаг гэж яг хэн болохыг би мэдмээр байна.
- Би аз болж Имү самагийн тухай дурсамжаа устгаагүй нь аз болж. Тэнгисийн цэрэг дундаас чи л Сэнгокү, Гарп хоёр шиг итгэж болох нэгэн. Тийм учраас би чамд Имү самагийн тухай ярьж өгье.
- За. Та мэдэж буй бүх зүйлээ надад хэлээч.
- Одоогоос 270 жилийн өмнө нэгэн ах дүү төрсөн юм. Тэд бол дэлхийн засгийн газрыг байгуулсан хамгийн хүчирхэг гэр бүлийн ах дүүс байсан. Тэнгэрийн луунууд дундаас хамгийн дээд гарал бүхий хунтайж нар байсан. Мэдээж тэр хоёр нөгөө л нэг Д овогтонгууд байсан.
Энэ үеэр Коби ихэд гайшхирч:
- Юу? Дэлхийн засгийн газрыг Д овогтон байгуулсан гэж үү?
- Яг ч тийм гэж болохгүй ч Д овогтон бол дэлхийн засгийн газарт маш өндөр байр суурьтай байсан. Тэр үеэр дэлхийн засгийн газрын Д овогтны ах дүү хоёр хунтай хоорондоо тэс өөр эсрэг зан ааштай өсөж торнисон. Нэг нь дэлхийг нэгэн удирдлага дор байлгаж дорд гаралтай хүмүүсийг захирах сонирхолтой байсан бол нөгөөх нь дорд гаралтай дэлхийн бүх хүмүүсийг хөнөөж зөвдөн дээд гаралтай хүмүүсийг л үлдээхийг хүсдэг байсан. Ах дүү хоёр өдөр ирэх тусам өсөж том болж тэр хэрээр тэдний үзэл бодол нь хоорондоо зөрчилдөх болсон. Хожим нь дэлхийн засгийн газрын эзэн хаан нас барахад ах дүү хоёр хунтайжийн зөвхөн нэг нь л хааны суудалд суух эрхтэй байсан. Мэдээж ууган хүү гэдэг утгаараа ах дүү хоёрын ах нь хаан ширээнд сууж дүү нь ахдаа хорсон дэлхийн засгийн газраас явсан. Харин хаан ширээнд суусан тэрхүү хүн бол одоогийн Имү сама.
Коби гайхширч сандлаасаа босон:
- Гэхдээ Имү сама 270 наслах боломжтой гэж үү? Эсвэл тэр тань шиг бас кирборг уу?
- Үгүй дээ. Тэр бидний адил хүн. Гэхдээ тэр үхэшгүй.
- Үхэшгүй?
- Чи опе опе но ми жимсийг мэднэ биз дээ?
- Тиймээ. Дэлхийн засгийн газар тэр жимсэнд 5 тэрбум берри шагнал амалсан. Одоогийн хэрэглэгч нь Лүффи-саны холбоотон Трафалгар Д Лау.
- Тэр жимсийг эзэмшигч нь хүнд мөнх амьдрах мэс засал хийх боломжтой гэдэг. Имү Сама 38 насандаа хүнд өвчнөөр өвдсөн юм. Имү сама дэлхийн засгийн газрын үйл ажилд хэт их оролцноос болж эхнэр хүүхэдтэй болж чадаагүй. Өв залгамжлах хүүхэдгүй Имү сама ямар нэгэн аргаар өөрийг нь эмчлэх аргыг ол гэж бүх эмч нарт тушаасан. Харин тэр үед дэлхийн засгийн газрын хамгийн сайн шилдэг эмч Опе опе но ми жимсийн эзэмшигч байсан. Тэр Имү самагийн төлөө бүхнээ зориулж мэс засал хийхдээ Опе опе жимсний ер бусын эдгээх аргыг олж илрүүлсэн юм. Опе опе жимсний хүчээр эдгэрсэн Имү сама мөнхийн настай болсон. Харин түүнд мэс засал хийсэн эмч мэс засал дуусмагц тэр дороо үхсэн юм. Үүнээс болж опе опе жимс хүнд мөнхийн насыг өгч болдогийг хүмүүс мэдсэн юм. Харин хаан ширээнд сууж чадаагүйдээ хилэгнэсэн Имү самагийн дүү олон жил нам жим байсан ч 88 жилийн өмнөөс далайд гарч, дэлхийн засгийн газрыг нураах оролдого их хийж байсан. Тэр өөрөө дэндүү хүчтэй сацуу бас маш хүчирхэг хамтрагчидтай байсан. Имү самагийн хувьд төрсөн дүү нь өөрийнх нь шүдний өвчин байсан. Харин одоогоос 48 жилийн өмнө түүнийг далайн дээрэмчин болон тэнгисийн цэргийн хамтарсан баг түүнийг нухчин дарж чадсан.
Коби ихэд гайхширч:
- Арай Имү самагийн дүү гээд байгаа хүн Рокс Д Зебик гэж үү?
Вегапанк нухацтай царай гаран Кобид :
- Тиймээ Рокс Д Зебик бол дэлхийн засгийн газрын дээд язгууртан гаралтай хүн. Түүнийг Гол Д Рожер болон Монке Д Гарп нар "бурханы хөндий" гэх арал дээр нухчин дарж түүнийг нухчин дарсан.
Коби гайхширсандаа болж аягатай цайгаа асгаж:
- Ийм аймшигтай зүйлийг дэлхийн засгийн газар нууж байсан хэрэг үү?
- Тиймээ. Ийм учраас Роксын талаарх мэдээллийг дэлхий даяар чанд нууцалсан. Энэ тухай тухайн үед байсан хөгшчүүд л мэддэг. Одоо харин тэдгээр хөгшчүүд ч цөөрч байна.
- Үнэхээр итгэмээргүй юм аа.
Энэ үеэр Вегапанк цайгаа уунгаа Коби руу нухацтай харан:
- Чи Имү самагийн дүү Рокс Д Зебикийн тухай мэдмээр байна уу?...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 08, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Уан пийс "Шинэ эхлэл" зохиол Season 1Where stories live. Discover now