Уан пийс "Шинэ эхлэл" Гуравдугаар бүлэг: Аймшигт Оргодол

219 6 0
                                    

Тэнгэсийн цэргийн төв базз Маринефордод. Усан цэргүүд энд тэндгүй цэргийн бэлтгэл хийж ямар ч үед дайны бэлэн байдалд байна. Учир нь ойрын 10 жилийн хугацаанд усан цэргийн сүр хүч улам мууджээ. Шинэ ертөнцийн ёнко ээлж дараагаараа тэнгисийн цэргүүдтэй ширүүн тулалдаан хийж тулаан болгонд тэнгисийн цэрэг хүчирхэг цэргүүдээ алдсаар байгаа билээ. Үүний хамгийн том хохирхол бол дэрсэн малгайт далайн дээрэмчдийн баг хоёр ч удаагийн Бастер Каллыг бут нэргэж харин Кид далайн дээрэмчидийн баг Маринефордыг устгах гэж хоёр удаа тэнгисийн цэргийнхэнтэй дайтсны улмаас тэнгисийн цэргийнхэн их хэмжээний хохирол амссан юм. Үүний улмаас тэнгисийн цэргийн Флотын адмирал Саказүкигийн үед халагдаад байсан Шичибукай тогтолцоог дахин сэргээж, Тэнгисийн цэргийн Бастер Каллыг идэвхжүүлэх эрхтэй Адмирал цолыг хоёроор нэмж 5 адмиралтай болгох шинэ системийг бий болгосон билээ. Хэдий дотроо олон шинэчлэл хийсэн ч тэнгисийн цэрэг далайн дээрэмчдийн эсрэг хүч нь нэн сульджээ. Ердөө л шинэ ертөнцийн ёнко нар хоорондоо дайсан байгаа л тэнгисийн цэрэг мөхөхгүй байх ганц шалтгаан болж байгаагаас гадна 5 адмирал дундаас бусдаасаа онцгойрсон нэгэн хүчирхэг тэнгисийн цэрэг л ёнко нарын хувьд айдас хүйдэс болж байгаа билээ. Тэр бол усан цэргийн баатар Монке Д Гарпын шавь адмирал Коби. Зарим хүмүүс түүнийг хоёр дах Гарп ч гэж нэрлэдэг. Гэхдээ одоо шинэ цагийн усан цэргүүд Гарпыг урван тэрслэгч, усан цэргийн гутамшиг гэх нь олонтаа. Олон жилийн өмнө Биг Мом, Цагаан сахалт, Кайдо тэргүүнтэй хүчирхэг гишүүдтэй Рокс далайн дээрэмчдийг бут нэргэж, Цагаан сахалт, Рожер хоёртой энэ тэнцүү тулалдаж, тэднийг олон удаа шахаанд оруулж байсан Гарпын баатарлаг үйлсийг одоо хэн ч дурсахаа больсон. Гарп тэнгисийн цэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан ч түүний вано улсын дайн дээр хийсэн ганц үйлдэл нь л энэ бүх гавьяаг нь дэлхий мартахад хүргэсэн юм...
Усан цэргийн адмирал Коби өөрийн өрөөнд сонин уншина. Энэ удаагийн сонины эхний нүүрэнд ёнко Естасс ахмад Кид, болон Хар хүлэг баатар Камүй нар хоорондоо мөргөлдөөн үүсгэв гэсэн сүртэй гарчиг байв. Коби сонинг уншснаа:
- Ёнко нар хоорондоо тулалдаагүй удсан байна шүү. Бодвол эхэлж мөргөлдөөнийг Кид л эхлүүлээ биз.
Кобигийн өрөөнд нэгэн хүү суух бөгөөд тэр хүү дөнгөж л 16 настай хэрнээ тэнгисийн цэргийн дэд адмиралын цолонд хүрч чадсан Роүз Д Жан байлаа. Жан Кобигийн яриаг анхааралтай сонсож:
- Та далайн дээрэмчдийн хаан дэрсэн малгайттай энэ тэнцүү тулалддаг атлаа яагаад Кидийг зогсоож чадахгүй байгаа юм бэ? Үнэндээ Кид бол дэндүү бодлоггүй үйлдэл хийдэг ёнко. Түүний хүч одоо бүр ч сулараа байлгүй.
Жаны яриаг сонсоод Коби инээд алдан өөдөөс нь:
- Кид бусад ёнко нараас юугаараа илүү гээч. Түүнд цуцашгүй хүч чадал бий. Тэр хэзээ ч бууж өгдөггүй. Тийм ч учраас Лүффи бид хоёрын хувьд үнэндээ Кид толгойны өвчин л гэсэн үг. Тэглээ ч одоохондоо тэнгисийн цэргүүд ч Кидийн өөдөөс тулалдахад зүрх нь амархан бөхөх болно . Тэр чинь Маринефордын хоёр ч удаа живүүлэх гэж оролдсон хүн.
- Тийм байхдаа. Нээрээ би таниас нэг зүйлийн талаар асуумаар байна?
- Юу юм Жан?
- Та надад 10 жилийн өмнө болсон аймшигт дайны талаар яриач.
Коби санаа алдан нүдний шилээ аваад арчин ярив:
- Тэр дайн ч үнэхээр аймшигтай дайн байсан. Би тэр үед тэнгисийн цэргийн хошууч адмирал цолтой байсан. Тэнд далайн дөрвөн ёнко, адгийн үеийнхэн, хувьсгалын арми, бас алабаста улсын их цэрэг, хүн загсан улсын арми, Дрессроза улс тэргүүнтэй дэлхийн өнцөг булан бүрт улс бүр дайнд зориулж армиа хөдөлгөсөн, Тэр дайн дан ганц хоёр талд өрнөөгүй. Тэр дайн таван талд өрнөсөн.
1-рт нь тэнгисийн цэрэг болон дэлхийн засгийн газраар бүрдсэн СП 0 бүрэн бүрэлдэхүүн болон усан цэргийн флотын адмирал Саказүки, адмирал Кизару, Фүжитаро, Рюүкүгүй тэргүүнтэй тэнгисийн цэргийн 200000 цэрэг, 2-рт Ёнко Кайдо болон, Биг Мом хоёроор удирдуулсан Зуун араатан далайн дээрэмчид, Том ээж далайн дээрэмчид, Вано улсын Орочигоор удирдуулсан их армийн хамтарсан 100000 цэрэг бүхий флот, 3-рт Хар сахалт Маршал Д Тийчээр удирдуулсан хүчирхэг чөтгөрийг жимс эзэмшчдээс бүрдсэн Хар сахалт далайн дээрэмдчийн флот, 4-рт хэзээ ч ганхашгүй гэдгдэх Бен Бекман, Роки Рүү, Ясопп хүчирхэг коммандлагчтай улаан үст Шанксийн улаан үст далайн дээрэмчдийн флот. Эцэст нь энэ бүхний эсрэг Монке Д Драгон, Сабо тэргүүтэй хувьсгалын арми болон Алабаста, Хүн загснууд, Дрессроза мөн адгийн үеийнхэн болох ахмад Кид, Башил Хавкинс, Бонни, Галзуу хуварга Үрүж, тэргүүнтэй адгийн үе, дэрсэн малгайт флотын коммандлагчид Кавиндиш, Бартелома, Лио, Дон Сай, Орлумбус, үлэмж биетэн Хажрудин тэргүүнтэй хүчирхэг флот, Кинемон, Шүнтемарү тэргүүнтэй вано улсын долоон хуйгаар удирдуулсан босогчын арми. Нийтдээ 300000 гаруй цэргүүдээс бүрдсэн энэ бүх хүчирхэг флотын өөрсөндөө нэгтгэсэн ДЭРСЭН МАЛГАЙТЫН ХАМТЫН ФЛООТ !!!!!!! Дайн ийм хүчирхэг таван талд өрнөсөн юм.
Кобигийн яриаг сонссон Жан уулга алдан гайхширч:
- Коби-сан дайнд тэгээд аль тал нь ялсан бэ?
- Энэ дайнд дэлхий нийтэд тэнгисийн цэргийнхэн ялалт байгуулсан гэж зарласан ч үнэндээ энэ дайнд хэн ч ялаагүй. Гэхдээ дайны уршгаар маш олон хүмүүс үхсэн.
- Дөрвөн далайн хааны 2 нь үхсэн гэж үү?
- Тэрнээс илүү тэнгисийн цэргийнхны бидний хувьд том гарз их байсан. Тэнгисийн цэргийнхэн болох бид дэд адмирал Цүрү, Момонга, Хина, Онигумо болон адмирал Кизару, Фүжитора нарыг алдсан.
- Юу!!! Эд нар бүгд тэнгисийн цэргийн баатрууд гэдгдэг хүмүүс байна шүү дээ.
- Тийм ээ. Тэрнээс илүү тэнгисийн цэргийнхэн хамгийн чухал хүнээ алдсан байдаг. Тэр бол тэнгисийн цэргийн жинхэнэ баатар, хүчирхэг дэд адмирал МОНКЕ Д ГАРП байсан.
Коби ярьж байхдаа өөрийн мэдэлгүй уйлчихсан байв. Түүний нулимс өөрийн багшаа санаглазах гунигийн нулимс байлаа. Кобигийн уйлж буйг харсан Жан:
- Коби-сан та яагаад уйлаад байгаа юм бэ? Гарп гэсэн үү? Тэр чинь тэнгисийн цэргийн гутамшиг шүү дээ.
Гэж хэлэхэд Коби гэнэт уурлан Жаныг заамдаж чангаар:
- ТЭНД БАЙГААГҮЙ ЧИ ЮУ Ч МЭДЭХГҮЙ !!! Гарп-сан бол жинхэнэ усан цэрэг байсан!!!
Айж сандарсан Жан нам дуугаар:
- Коби-сан?
Жаныг айж балмагдсанг харсан Коби гэнэт ухаан орж Жаныг тавьж:
- Намайг уучлаарай би өөрийн мэдэлгүй л...
Жан чанга дуугаар:
- НАДАД ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН БААТАР ГАРП СҮҮЛИЙН ТУЛААНЫ ТАЛААР ЯРИАД ӨГӨӨЧ!
- Жан?
- Та бол миний мэдэх хамгийн шударга тэнгисийн цэрэг Коби-сан. Та тэнгисийн цэргийн гутамшиг гэгдэх Гарпыг баатар гэж байгаа бол тэр баатар л гэсэн үг. Би түүний тухай мэдмээр байна Коби-сан...

Энэ үеэр тэнгисийн цэргийн шорон Импел Доунд. Импел Доуны 6-р давхарт үргэлж хана тааз чичиргээтэй тэндэхийн хоригдлууд айдаст автана. Импел Доунг донсолгох аймшигт дуу өдөр болгон тасралтгүй хангинана.
- БИ ӨЛСӨӨД БАЙНА. НАДАД БЯЛУУ АВЧИРРРРРРРРРРРРРРРР...
Энэ хашхираанд тэсэж үлдэх хүн тун ховор тул. Импел Доуны 6-р давхарт ганцхан хүн хоригддог болсон юм. Импел Доуны 6-р давхарт хоригдож буй тэрхүү хоригдол бол өмнө нь дэлхийг донсолгосон Рокс далайн дээрэмчдийн багт байсан хожуу хойно шинэ ертөнцийн далайн дөрвөн хаадын нэг байсан Том ээж далайн дээрэмчдийн ахмад Шарлотте Линлин байв!!!.
- Энэ уйтгартай шоронд хичнээн жил ингэж тарчлах гэсэн юм. Кармел ЭЭЖЭЭ. НАЙЗУУД АА. НАМАЙГ ЭНДЭЭС АВААД ЯВААЧ ААААААААААА!!
Биг Момын орилоон болгонд Импел Доун тэр аяараа чичирхийлнэ. Том ээжийг өөр өөртөөгөө ярин ингэж дэмийрч байх үед импел доуны нэгэн харуул том ээж рүү дөхөн очиж:
- Чи чихэнд чийртэй юм. Биг Мом! Амаа хамхиж сур.
Турж эцсэн Биг Мом өнөөх харуул руу аймшигтай царайгаар харан:
- Чи надад амттан авчирах гэж ирээ юу?
- Харамсалтай нь чам шиг ховдог эмгэнд өгөх амттан надад байхгүй!
- Юу гэнээ!! МУУ ДОРД АМЬТАН!!!
Гэж хэлээд Биг Мом чанга хашхирч хашхираан дунд нь хааны хакины хүч гарч ирэв. Гэвч харуул ухаан алдсангүй. Биг Мом өөрийнх нь хааны хакинд унаагүй харуулыг харан гайхаж:
- Чи ч овоо зоригтой юм гээч.
- Тэгэлгүй яахав. Надад наад хаки чинь нөлөөлөхгүй Линлин эмгэн минь.
Харуулын энэ хэлсэн үг гэнэт Биг Момд танил дуу хоолой шиг санагдав. Өнөөх харуул өөрийн малгай нүдний шил болон хиймэл арьсан багаа аван тайлав. Биг Мом багны цаадах тэрхүү царайг харан ихэд цочирдож:
- Чи амьд байсан байхнээ. Чамайг би вано улсад болсон дайны үеэр үхсэн гэж бодсон юмсан. Чи энд яах гэж ирээв? Бас танай ахмад чинь яасан юм.
- Би чамд юу ч хэлэх албагүй Линлин. Харин ямар зорилготой Импел Доунд ирсэн бэ? гэвэл чамайг суллах гэж ирлээ.
- Яагаад намайг суллах гэж ирсэн юм.
- Учир нь шинэ ертөнцөд чиний эртний танил чамайг хүлээж байгаа. Мөн шинэ далайн дээрэмчний хаанд чи ч гэнэтийн бэлэг болно доо.
- Дэрсэн малгайт хүү юу? Эцэст нь тэр далайн дээрэмчний хаан болж чадсан. Муу зулбасга.
- Рожероос хойш далайн дээрэмчдийн шинэ эрин үе эхлээд 32 жил боллоо. Гэтэл энд юу ч өөрчлөгдсөнгүй. Дэлхий ертөнц доргисон хэвээр л байна. Энэ дэлхийг жураманд оруулахын тулд чамайг би суллаж байна ЛИНЛИН!!! ШИНЭ ҮЕИЙН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДЭД ӨӨРИЙН СҮР ХҮЧИЙГ ҮЗҮҮЛ!!! Далайг эзэгнэж байсан хүчирхэг Рокс багийг дэлхий нийтэд дахин сануул!!!
- Чи юу сэдээд байгааг чинь мэдэхгүй ч. Надад таалагдаж байна Мамамиа ихаха!!
Үл мэдэгдэх тэрхүү харуул Биг Момд торны түлхүүрийг шидэж өгөөд:
- Чамайг шинэ ертөнцөд хүлээж байя Линлин. гэж хэлээд өнөөх харуул гэнэт алга боллоо.
Биг Мом гав гинжнээсээ салаад чангаар:
- НАМАЙГ ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ ШИНЭ ҮЕИЙНХЭН МИНЬ!!! ЖИНХЭНЭ ХҮЧ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ ТА НАРТ ХАРУУЛНАА МАМАМИА ИАХАХАХА.
Том ээжийн хашхирааны чимээгээр Импел Доуны харуулууд яарвчлан очиход, харуулуудыг харсан Биг Мом чөтгөрийн жимсний хүчээ ашиглан.
- Амьдрах уу? ҮЛДЭХ ҮҮ МАМАМИА ИХААХАХ!!!!
Гуравдугаар бүлэг төгсөв.

Уан пийс "Шинэ эхлэл" зохиол Season 1Where stories live. Discover now