Уан пийс "Шинэ эхлэл" Наймдугаар бүлэг: "Уучлаарай би сайн ах байж чадсангүй"

118 5 0
                                    


Шинэ ертөнцийн хаа нэгтээ. Биг Мом ёнко Атитагийн газар нутаг дээр нэвтэрч тулаан өрнөснөөс хойш 3 хоног өнгөрчээ. Атита Биг Момын мөргөлдөөн ширүүн болсон ч тэд тийм ч удаан тулалдсангүй. Мөн шарх ч тун бага авсан. Биг Мом өөрийн "манант" арал руугаа явж байх зууртаа Атитатай тулалдаж байхдаа түүний хэлсэн үгийг дурсана. "Кайдо намайг ээж шигээ амьтан гэж гадуурхаж, хүчирхэг бол гэж үргэлж намайг дарамталж байсан. Тэр 30 жилийн өмнө Вано улсыг Орочитой эзлэхдээ энд чиний хэрэг байхгүй чам шиг хүүтэй байгаадаа ичиж байна гэж хэлээд намайг хөөсөн. Тэр үед муу эмгэн чи хаана байсан юм бэ? Би хүчирхэг болох гэж эртний гэгддэг араатны аралд 24 жил ганцаархнаа утга учиргүй их бэлтгэл хийсэн. Одоо хэнийг ч би өмнөө сөхрүүлнэ. " Атитагийн хэлсэн эдгээр үгс нь Биг Момын дотор эргэлдэж Биг Мом дотроо:
- Кайдог тэгж их үзэн яддаг хэрнээ түүнтэй тийм адилхан болчих гэж. Хэрэв Кайдогоос чамайг үхсэн гэж дуулаагүйсэн бол чамайг өөртөө нэгтгэх байсан Атита. Үнэхээр надтай дайснууд байхыг хүсээд байвал хүслээр чинь л болъё!
Биг Мом Атита хоёрын мөргөлдөөний үеэр Атита далайн дээрэмчдийн ёсоор далайд жинхнээсээ тулалдъя гэж хэлээд Биг Момтой тулалдаж байсан тулаанаа зогсоож Биг Мом-ыг хүүхдүүдтэй нь цуг сул явуулсан. Биг Мом ч өөрөө Атитатай шууд тулалдах бодолгүй байсан учир дэлхийн хамгийн хүчирхэг ээж хүү хоёрын анхны уулзалт энэ хүрээд өндөрлөсөн юм. Үүнээс илүү чухал зүйл бол Биг Момд захидал ирсэн бөгөөд тэр захидал нь өөрийг нь сулласан нууцлаг далайн дээрэмчнээс ирсэн байлаа. Захидал дээр Биг Момыг сулласан далайн дээрэмчин уулзах газраа байнга аянга цахилгаан дунд оршдог Райжин арал дээр товлосон байлаа. Биг МоМ Райжин арал руу очихоос өмнө өөрсдийн байрлаж буй"манант" аралдаа түр саатахаар болов. Биг Момыг буцаж ирэхэд арал дээр нь үлдсэн өөрийнх нь хэсэг хүүхдүүд болон, дагагчид нь бүгд цөм хүнд шарх бэртэл аван хэвтэж байлаа. Энэ бүхнийг харсан Биг Мом болон түүнтэй хамт явсан хүүхдүүд балмагдаж Биг Мом ихэд чангаар хашхиран:
- ХЭН МИНИЙ ХҮҮДҮҮДИЙГ БЭРТЭЭСЭН ТЭР ХҮН САЙНАА ҮЗЭХГҮЙ ГЭЖ МЭДЭЭРЭЙ!!!!!!!!!!!!!!
- Би энэ бүхнийг хийсэн.
Гэж өтгөн манан дундаас нэг хүн хэллээ. Биг Мом үг хэлсэн тэр зүг рүү хартал хэсэг хүмүүс тэдэн руу ойртож байх нь тэр. Ойртох тусам бараа нь улам тодорч царай нь ч ил харагдлаа. Тэдний арал дээр ирж хүүхдүүд болон дагагчидыг нь хүйс тэмтэрсэн далайн дээрэмчдийн баг бол "Хар хүлэг баатар" далайн дээрэмчдийн баг байлаа. Кракер ихэд гайхаж:
- Ёнко энд юу хийж яваа билээ!!! Бидэнтэй тулалдах гэж ирээ юу?
Энэ үеэр Хар хүлэг баатрууд далайн дээрэмчдийн голд нь тас хар өнгийн хар өнгийн кимоно өмссөн, бүсэндээ урт тахир сэлэмтэй нэгэн самурай зогсоно. Тэр хүн бол хар хүлэг баатар далайн дээрэмчдин ахмад ёнко хар хүлэг баатар Камүй байлаа. Камүй Биг Момд хандаж:
- Биг Мом! Таньд энэ өдрийн мэндийг хүргье. Би таньтай тулалдах гэж ирээгүй харин уулзах гэж арал дээр чинь очсон юм.
Камүйгийн хэлсэн үгэнд Овен уурлаж:
- Чи битгий худлаа ярь Камүй! Чи бидэнтэй тулалдахгүй байтлаа бидний хүмүүс рүү дайрсан байх уу?
Овены хэлсэн үгэнд инээмсэглэн Камүй:
- Бид танай хүмүүстэй тулалдах огт сонирхолгүй байсан. Танайхан өөрсдөө манай хөлгийг харангуутаа бидэн руу гал нээсэн. Тэглээ ч бид танай хүмүүсийг бүгдийг нь алж болох л байсан. Бид хэнийг ч хөнөөгөөгүй. Зүгээр л хөдлөх чадваргүй болгосон төдий.
Овен уурлаж Биг Момд хандан:
- Мама бид одоохон эд нартай тулалдах хэрэгтэй. Тэд худлаа хэлж байна. Таныг суллагдсанг мэдээд...
- АМАА ТАТ ОВЕН!! Түүний юу ярихыг би сонсмоор байна.
Камүй Биг Момд хандан:
- Та бол анхны далайн дээрэмчдийн хаан Гол д Рожерийн үеийн хүчирхэг далайн дээрэмчин. Мөн одоогийн далай дээрэмчдийн хаан Монке Д Лүффиг далайн дээрэмчдийн хаан болохоос өмнө тэр үеийн ёнко Кайдо та хоёрын нэгдсэн холбоо маш хүчирхэг байсан. Даанч дэрсэн малгайтаас болж Кайдо амь үрэгдэж, та тэнгисийн цэргийн шоронд орсон. Хэрэв дэрсэн малгайт л байгаагүй байсан бол магадгүй Кайдо та хоёр уан пийсийг олж болох байсан.
- Тэгээд чи надад яг юу хэлэх гээд байгаа юм?
- НАДТАЙ ХАМТАР БИГ МОМ! Хуучин үеийн хүчирхэг далайн дээрэмчдээс ганцхан та л үлдэж. Надтай хамтарч бүх ёнко нарыг унагаж мөн дэлхийн засгийн газрыг сүйрүүлж дэлхий ертөнцийг хамт захир! Таньд дэрсэн малгайтаас өшөөгөө авах боломж өгч байна.
Энэ үеэр Дайфүкү Биг Момд анхааруулсан байдалтайгаар:
- Мама түүний үгэнд итгэж огт болохгүй! Камүй бол вано улсын шогун Момоносүкед зүтгэдэг. Одоогийн Вано улс дэрсэн малгайт далайн дээрэмчдийн багтаа маш сайн найрамдлын харилцаатай. Тийм ч учраас Хар хүлэг баатар, дэрсэн малгайт далайн дээрэмчдийн хооронд огт мөргөлдөөн гарч байгаагүй. Тэр бараг л дэрсэн малгайтын холбоотон!! Тиймээс түүний хэлж байгаа бүхэн худлаа!
Камүй шууд уурлан чангаар:
- ХАР ХҮЛЭГ БААТРУУД ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН БАГ ВАНО УЛС БОЛОН ДЭРСЭН МАЛГАЙТЫН БАГААС ХОЛБООГОО ТАСАЛСАН.
Биг Мом Камүй руу удаан гэгч нь хараад:
- Мамамиа. Чиний надтай нэгдэж тэднийг үгүй хийх гэсэн санаа чинь юу юм?
- Энэ дэлхий хэтэрхий их замбраагүй байна. Яагаад гээч учир нь энэ дэлхий хэнд ч захирагдахгүй байна. Бүгд өөр өөрсдийн гэсэн орон зайтай байгаа нь энэ дэлхийг ялзруулахад хүргэж байна. Хэтэрхий олон хүч, хэтэрхий их эрх мэдэл зонхилж байгаа учраас дэлхийд энхтайван тогтохгүй байна. Тиймээс энэ дэлхийд хүчтэй гэгдэх бүгдийг үгүй хийнэ. Тэнгисийн цэргийн флотын адмирал, 5 адмирал шинэ ертөнцийн зэрлэг араатан далайн дээрэмчдийн баг, Кид далайн дээрэмчдийн баг, дэрсэн малгайт далайн дээрэмчдийн баг мөн дэлхийн засгийн газрыг тэр чигт нь нурааж энэ орчлонг зөвхөн нэг удирлдаганд л захирдаг болсон цагт дэлхийд энхтайван тогтоно.
Камүй Биг Мом руу нухацтайгаар харан улам чангаар:
-ТИЙМ БОЛОХООР БИГ МОМ НАДТАЙ ХАМТАР. ЭНЭ ДЭЛХИЙ ЕРТӨНЦӨД ЖИНХЭНЭ ЭНХТАЙВАНГ БИЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ НАДТАЙ ХАМТ ТУЛАЛД. БИД ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ ХҮЧИРХЭГ БОЛСОН ЦАГТ ЭНЭ ДЭЛХИЙ БИДНИЙХ БОЛОХ БОЛНО.!!!
Биг Мом Камүйгийн хэлсэнд хөхрөн инээж:
- Мамамиа ИХАХАХАХА!!! Надад чи таалагдаж байна. Шинэ үеийн далайн дээрэмчид ийм л байх ёстой. Би чамтай хамтаръя!
Биг Момын шийдвэрт гайхсан түүний хүүхдүүд нэгэн дуугаар:
- Мама та ахиад бодож үзэх хэрэгтэй!
Биг Мом хүүхдүүд рүүгээ уурлан:
- Амаа татцгаа. Би далайн дээрэмчдийн хаан болох гэж бүх насаа зориулсан. Гэтэл тэрмуу дэрсэн малгайт миний боломжийг булаасан. Түүнээс өшөө авахын тулд надад хамтрагч хэрэгтэй. Тийм болохоор би Камүйтэй хамтарч байна.
Энэ үеэр Камүй илдээ сугалан дээш өргөж өөрийн багийнхандаа хандан чангаар:
- ЗАЛУУСАА ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ ХАР ХҮЛЭГ БААТРУУД ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН БАГ БИГ МОМ ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН БАГТАЙ ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ХОЛБОО ҮҮСГЭЛЭЭ. БИД ДЭЛХИЙГ ЭЗЛЭХЭД ОЙРХОН БАЙНА!!!!
Хар хүлэг баатрууд далайн дээрэмдчийн баг бүгд урам орцгоож чангаар хашхирна. Энэ үеэр Биг Момын хүүхдүүд Хар хүлэг баатрууд далайн дээрэмчидтэй холбоо тогтоосондоо нэг л итгэлгүй байв. Энэ үеэр хар хүлэг баатар далайн дээрэмчдийн багийн 1-р коммандлагч Хэбико хоёр коммандлагч Мантатай ярилцана:
- Камүйг ийм амархан Биг Момыг ятгачихна гэж санасангүй шүү.
- Би ахмадыг огтоосоо ойлгохгүй байна. Бид шогун эзэн болон дэрсэн малгайтаас холбоогоо тасалснаар улам л өөрсдийгөө аюулд унагаж байна. Биг Момтой хамтарсан ч дэрсэн малгайтын багийг бид дийлэх нь эргэлзээтэй шүү дээ.
- Ямартай ч тэд бидний ахмад шүү дээ. Бид ахмадынхаа шийдвэрийг л дагах хэрэгтэй.
Биг Мом холбоо байгуулсандаа баярлан чангаар инээж:
- Мамаиа. Өнөөдөр холбоо байгуулснаа тэмдэглэж бид найрлах болно!...

Биг Мом болон Хар хүлэг баатрууд далайн дээрэмчид найрлаж байх хойгуур Биг Момын арал руу хоёр хөлөг хоёр талаас нь ирнэ. Биг Момын арлын манаачид хөлгийг харангуутаа найрлаж буй газар руу очин Биг Момд чангаар:
- Мама. Бидэн рүү хоёр хөлөг зүглэн ирж байна. Нэг нь тэнгисийн цэргийн дэд адмирал Роүз Д Жанаар удирдуулсан Повер-7 баг, нөгөөх нь 5 жилийн өмнө биднийг орхин явсан Катакүри ах байна!!!
Энэ үеэр Биг Момын хүүхдүүд ихэд баярлаж:
- Катакүри ах гэснүү? Мама-г суллагдсан мэдээд бидэнтэй буцаж нийлэхээр ирж. Мама ямар сайхан хэрэг вэ?
Биг Мом Катакүриг ирж байгааг тийм ч таатай хүлээж авсангүй. Ууртайгаар найрын ширээгээ хүчтэй цохин эвдэлж чангаар:
- БҮГД АМАА ТАТЦГАА!!!! КАТАКҮРИ ОДОО МИНИЙ ХҮҮ БИШ. ТЭР ДЭРСЭН МАЛГАЙТЫН ГАР ХӨЛ!!! БИ ТҮҮНИЙГ ӨРШӨӨХГҮЙ...

Роүз Д Жаны Повер-7 багийнхан "Манант" арал дээр газардлаа. Жаны туслах Повер-7 хөлгийн ахмад Рони Жанд хандаж:
- Би одоо ч итгэлгүй байна Жан! Биг Мом биднийг энд ирснийг мэдэхээс өмнө бидэнд одоо ч буцах боломж байна.
Жан Ронины айж буй төрхийг шоолон:
- Хахаха Чи ийм аймхай байж яаж тэнгисийн цэрэг болсон юм бэ Рони?. Бид нэгэнт энд ирсэн. Зорилгоо биелүүлтлээ бид буцахгүй гэж мэд!
Жан өөрийн Повер-7 хөлгийн цэргүүдээ зоригжуулан чангаар:
- ЗАЛУУСАА! БИД ОДОО Л ӨӨРСДИЙН ХҮЧЭЭ ХАРУУЛАХ ЦАГ ИРЛЭЭ. ПОВЕР ДОЛОО ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН БАГ ЁНКОГ Ч УНАГААХ ЧАДАЛТАЙ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ ЦАГ БОЛЛОО!!
Повер 7 хөлгийн цэргүүд бүгд нэгэн дуугаар:
- ТИЙМЭЭЭ!!!!
Гэж чангаар дуугарлаа...

Найр болж буй газар. Баруун талаас тэнгисийн цэргийн Повер 7 салаа бүрэн бүрэлдхүүнээрээ ирнэ. Харин зүүн талаас дэрсэн малгайт далайн дээрэмчдийн 6-р хөлгийн коммандлагч Катакүри ирж байв. Тэд хоёул нэгэн зэрэг тэдний байгаа газар руу очлоо. Повер-7 хөлгийнхөн арал дээр ёнко хар хүлэг баатар Камүй байгааг хараад бүгд айж сандралдана. Рони Жанд хандаж:
- Энэ юу болох нь энэ вэ? Биг Момоос гадна ёнко Камүй байна. Дээр нь дэрсэн малгайтын 6-р хөлгийн коммандлагч Катакүри байна. Байдал улам хэцүүдээд ирлээ.
Энэ үеэр Катакүри Биг Момд ёслоод:
- Уулалгүй их удлаа Мама. Та яг хэвэндээ байна.
- Мамамиа. Катакүри чамд над дээр ирэх зүрх зориг үлдлээ гэж үү? Чи одоо миний хүү гэж хэлэгдэх эрхгүй болсон.
- Тэрийг мэдэж байгаа болохоор таньтай эцсийн удаа ээж хүүгийн ёсоор уулзаж салах ёс хийхээр шийдлээ.
- Салах ёс оо?
- Тиймээ хойшид бид дайснууд болох учраас.
- Тэгэхээр чи надтай нэгдэх гэж ирээгүй байхнээ.
- Би нэгэт шийдвэрээ гаргасан Мама. Би дэрсэн малгайт багийн гишүү!!!
Биг Мом Катакүри гэнэт хурдан довтлон цохилоо. Газарт хүчтэй цөмрөлт үүссэн ч энэ үеэр Катакүри аль хэдийн бултчихсан байлаа. Энэ бүх процессийг харсан Камүй дотроо:
- Ийм том биетэй байж маш хурдан юм. Яах аргаггүй ёнко гэгдэж байсан нь маргаангүй юм.
Харин Кракер бусаддаа хандаж:
- Мама хэдий том биетэй ч маш хурдан. Гэхдээ Катакүри ахын ажиглагч хаки ирээдүйг хардаг учраас Мама-ын дайралтаас амархан бултчихлаа.
Биг Мом Катакүрид хандаж:
- Өнөөх ядаргаатай ирээдүйг хардан хаки юу?
Энэ үеэр Катакүри дотроо бодно:
- Мама-ын саяны дайралт намайг алах зорилготой дайралт байлаа. Мама нэгэнт намайг хүүгээ гэж бодохоо больжээ.
Гэж бодно. Энэ үеэр тэнгисийн цэргийн Повер-7 багийнхан бүгд айж сүрдэж зарим нь зугтах тухай Жанд сануулна. Жан цэргүүдийнхээ үгийг үл тоон чангаар Биг Момд хандаж:
- ХӨӨЕ БИГ МОМ!!! ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ШОРОН ИМПЕЛ ДОУНААС ОРГОЖ, ЧАМААС БОЛЖ ШОРОНГИЙН ДАРГА МАЗЕЛЛАН АМЬ ҮРЭГДЭЖ, ИМПЕЛ ДОУНЫ ЗАРИМ ХОРИГДЛУУД ЧАМАЙГ ДАГАЖ ОРГОСОН. ТИЙМЭЭС БИ ЧАМАЙГ БАРИМЧЛАХААР ИРЛЭЭ.
Биг Мом Жан руу хараад элгээ хөштөл чангаар инээлээ:
- МАМАИА ИХАХАХАХАХАХ! Хөөе ялаа минь чи надад юу хийж чадах юм. Чи миний хаана ч хүрэхгүй. Чаддаг юм бол баривчил!
Жан цэргүүддээ хандаж чангаар:
- Бүгд тулааны байрлал аваад. Буугаа цэнэглээд, базука нар галлахад бэлдээд...
Энэ үеэр Биг Мом Күйний сүнсийг шингээсэн Рокерс аварга чулуугаа гаргаж ирэн хүчтэйгээр газар доргиогоод:
- ИХ ГАЗРЫН НУРАНГА!!!!!!!!
Гэж чангаар хэлэхэд газар доороос аварга чулууд гарч ирэн Повер-7 зайны тулаагчдыг бүгдийг нь хүйс тэмтэрлээ. Жан ихэд уурлаж чангаар:
- ОЙРЫН ЗАЙН СЭЛЭМЧИД ТҮҮН РҮҮ ДАЙРААД!!!
Повер-7 салааны ойрын зайн цэргүүд Биг Мом руу дайрахад Биг Мом Смүүжигийн сүнсийг шингээсэн салхин сүнс Виндэрсийг гартаа барин чангаар:
- АЙДСЫН ШУУРГАА!!!!!!!!!
Гэж чангаар хашхирахад бүх ойрын зайн тулаачид маш хүчтэй салхины дайралтанд өртөн хийсэн алга боллоо. Повер-7 салааны бүх цэргүүд хоромын төдийд ялагдлаа. Балмагдсан Жан чичрэн Биг Мом руу ширтэж байхад хажуунаас нь Рони Жаныг заамдаж аван айж сандарч уйлсан төрхтэйгээр:
- БИ ТАНЬД ХЭЛЭЭ БИЗ ДЭЭ! ЁНКО ТҮВШНИЙ ХҮМҮҮС БИДЭНТЭЙ ХАРЬЦУУЛШГҮЙ ИХ ХҮЧТЭЙ ГЭЖ. ГЭТЭЛ ТА ЭНД ЗӨРҮҮДЭЛСЭЭР ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЛЭЭ ОДОО БАХ ЧИНЬ ХАНАВ УУ?.
Яг энэ үеэр Рониы доороос маш хурдтай чулуу товоож Рони хүнд цохигдон бэртлээ. Биг Мом Рони руу хараад:
- Аймхай байж надтай тулалдах гэж ирж л байдаг. Хэнд ч хэрэггүй ялаа.
Дараа нь Биг Мом Катакүри руу харан:
- Энэ бол миний шинэ хүч Катакүри. Өмнөх Зевс, Прометэс хоёроос ч илүү хүчтэй миний шинэ зэвсэг. Чулуугаар хийгдсэн зэвсгийг маань Рокерс гэдэг. Хуучин Кайдогийн гар хөл байсан Күйний сүнсээр хийсэн. Рокерсийн хүчээр би газар буталгаж, хад чулууг газар доороос гаргаж ирж мөн хүчтэй нуранга ч үүсгэж чадна. Харин энэ салхин зэвсгийн Виндрес гэдэг. Энүүгээр би хүчтэй салхин шуурга үүсгэж чадна. Салхины хүчтэй дайралтаар зүсэлт ч хийж чадна.
Катакүри айсан шинжгүйгээр Биг Момд хандаж:
- Та өмнөхөөсөө ч илүү хүчтэй болж ээ Мама.
- Харин чи энэ Виндерсийг хэний сүнсээр хийсэн гэж бодож байна? БИ ЧИНИЙ ДҮҮ СМҮҮЖИГИЙН СҮНСЭЭР ҮҮНИЙГ ХИЙСЭН МАМАМИА ИАХИАХИАХИ!!!!
Биг Момын хэлсэн үгэнд Катакүригийн царай барааж чангаар:
- МАМА ТА ЯАЖ ТӨРСӨН ОХИНООРОО ЗЭВСЭГ ХИЙЖ ЧАДНА ВЭ?
- Смүүжи ээждээ хайртай байсан болохоор өөрийн хүсэлтээр миний зэвсэг болсон юм.
- ХУДЛАА СМҮҮЖИ ТЭГЭХГҮЙ. ТА ТҮҮНИЙГ АЙЛГАЖ СҮНСИЙГ НЬ АВСАН. ТА ӨӨРИЙГӨӨ ЭЭЖ ГЭЖ ХЭЛЭХ ЭРХГҮЙ. БИ ОДООНООС ТАНЫ ХҮҮ БИШ ДЭРСЭН МАЛГАЙТ ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН 6-Р ХӨЛГИЙН АХМАДЫН ХУВИАР ТАНЬТАЙ ТУЛАЛДАХ БОЛНО. МӨН ТАНЬ ШИГ ХҮНЭЭС БИ ДҮҮ НАРАА ХАМГААЛАХ БОЛНО.
Катакүри байдаг чангаараа Биг Мом руу чангаар орилно:
- БИ ТАНЫГ ХӨНӨӨХ БОЛНООО!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Биг Мом чангаар инээж Катакүрид хандаж:
- ЧАДДАГ ЮМ БОЛ ТЭГ Л ДЭЭ.
Энэ үеэр Биг Мом руу огцом хурдтайгаар хүчтэй дайралт ирэн Биг Момын нүүрийг цохилоо. Биг Мом хүчтэй шидэгдлээ. Тэрхүү цохисон хүн бол дэд адмирал Роүз Д Жан байлаа. Биг Момын хүүхдүүд бүгд цөм гайхаж:
- Тэрмуу тэнгисийн цэрэг Мама-г нистэл нь цохилоо гэж үү?
Жан Биг Мом руу ууртайгаар чангаар:
- Чи усан цэргийн дэд адмирал Роүз Д Жаныг басах хэрэггүй шүү!!!! Повер-7 салаанынхаа өшөөг би чамаас авах болно.
Биг Мом босч ирээд Жанд хандаж:
- Энэ цохилт надад Гарпыг санагдуулж байна. Жаалаа чи ч муугүй хүчтэй юм аа. Гэхдээ иймэрхүү дайралт намайг байрнаас минь хөдөлгөнүү гэвээс надад бэртэл учруулж чадахгүй.
Жан Катакүригийн дэргэд очоод Катакүрид хандан:
- Дэрсэн малгайтын коммандлагч Катакүри. Чи бид хоёр хэдий нэг нь далайн дээрэмчин нөгөөх нь тэнгисийн цэрэг хэдий ч нэг Биг Момыг буулгах гэсэн нэг зорилготой бололтой. Түр хугацаанд хамтрах уу?
- Асуух юу байна? Би Мама-г ганцаарнаа дийлэхгүй.
Энэ үеэр хар хүлэг баатар ёнко Камүй босож Биг Момд хандаж:
- Биг Мом би таньд туслах уу?
Гэхэд Биг Мом инээгээд:
- Би Катакүри, тэр тэнгисийн цэрэг хоёртой ганцаарнаа тулалдах болно. Та нарын хэн нь ч энэ тулаанд оролцох хэрэггүй.
Энэ үеэр Катакүри дүү нартаа хандаж:
- Дүү нар минь би та нарын хувьд төгс ах хэдийн биш болсон. Гэхдээ ядаж та нарыг Мама-ын дарамтнаас би чөлөөлөх болно.
Катакүри ийн хэлснийнхээ дараа нүдэнд нь нулимс цийлэгнэж чангаар:
- УУЧЛААРАЙ БИ САЙН АХ БАЙЖ ЧАДСАНГҮЙ!!!!
Гэж хэлээд чөтгөрийг жимсний хүчээ сэргээж эргэн тойрноо мочи чихэр болгоод энд тэндгүй хакигаар бүрсэн мочи гар гарган чангаар:
- МОЧИ НУДАРГНЫ ШУУРГА!!!!!!
Үй олон хакигаар бүрэгдсэн Мочи гарууд Биг Мом руу чиглэн Биг Момыг хүчтэй цохилоо. Биг Мом дайралтаас бэртэл аван амнаасаа цус алдан түлхэгдэн уналаа. Катакүри чангаар:
- МАМА ЭНЭ БҮХ ХУГАЦААНД БИ Ч ГЭСЭН ЗҮГЭЭР СУУГААГҮЙ ШҮҮ! БИ Ч ГЭСЭН ӨМНӨХӨӨСӨӨ ХҮЧТЭЙ БОЛСОН!!!!
8-Р БҮЛЭГ ТӨГСӨВ.

Уан пийс "Шинэ эхлэл" зохиол Season 1Where stories live. Discover now