Уан Пийс "Шинэ эхлэл" нэгдүгээр бүлэг: "Шинэ "эхлэл

569 22 2
                                    

Зохиолыг бичсэн: Дрейк 

Уан пийс шинэ эхлэл. Нэгдүгээр хэсэг:

Далайн дээрэмчдийн хувь заяаг шийдсэн вано улс дахь агуу их дайнаас хойш 10 жил өнгөрчээ. Хэдий дэлхийд бүх зүйл өөрчлөгдсөн ч эрдэнэсийн ардаас хөөх далайн дээрэмчид мөн тэднийг зогсоох тэнгисийн цэргийн эцэст төгсгөлгүй тэмцэл өрнөсөөр байгаа билээ. 10 жилийн өмнөх вано улсын их дайнд тэнгисийн цэргийнхэн, дэлхийн засгийн газар, хувьсгалын арми, шинэ ертөнцийн дөрвөн хаад, мөн шинэ эрэн үе гэгдэх адгийн үеийнхэн, тэнгисийн цэргийн хүчирхэг адмиралууд гээд орчлон дэлхийн бүхий л хүч тэнд цугларч дэлхийг доргитол, тэнгэрийг урагдтал аймшигтай дайн болсон юм. Тэр дайнаас хойш дэлхий ертөнц орвонгоороо эргэсэн билээ...
Шинэ ертөнцийн хаа нэгтээ тэнгисийн цэргийн нууц баазад тэнгисийн цэргийн хүчирхэг адмиралууд хуралдана. Тэдний хуралдаж буй шалтгаан бол ердөө нэг л далайн дээрэмчнээс улбаатай. Угаас дэлхийн засгийн газар болон, тэнгисийн цэргийнхний хувьд ганцхан тэр л далайн дээрэмчин шүдний өвчин нь болсоор хэдийн 10 жилийг өнгөрчээ. Хуралд хүчирхэг тэнгисийн цэргийн коммандлагчид хуралдана. Энэ үеэр хурлыг хөтлөн явуулж буй тэнгисийн цэрэг одоо хамгийн аюул тарьж буй далайн дөрвөн хаадын нэг. Рожер далайн дээрэмчдийн багаас хойш 24 жилийн дараа гарч ирсэн дэлхийн хамгийн хүчирхэг далайн дээрэмчийн баг "Далайн дээрэмчдийн хоёр дах хаан дэрсэн малгайт далайн дээрэмчид"-ийн тухай ярилцана. Тэнгисийн цэргийн хүчирхэг эрхмүүдийг харсан залуу усан цэрэг хоолойгоо засан ярих нь:
- Өнөөдөр бид дэлхийн хамгийн хүчирхэг далайн дээрэмчдийн баг "дэрсэн малгайт далайн дээрэмчид"-ийн тухай ярих болно. Тэд ойрын хэдэн жил дэлхийн засгийн газрыг хувсгалын армитай хамтран буулгаж авах оролдлого удаа дараа хийж тэднээс болж тэнгисийн цэрэг их хэмжээний хохирол авч, үнэндээ бид далайн дээрэмчидтай хүртэл хамтрах хэмжээний арга хэмжээ авахад хүрч Шичибукай тогтолцоог ахин сэргээхэд хүрсэн билээ. Дэрсэн малгайт далайн дээрэмчдийн баг бол Рафтелд хүрч чадсан хоёр дах далайн дээрэмчдийн баг бөгөөд тэд бол уан пийсийг эзэмшигчид. Тэд дэлхийн засгийн газрын нууцалж байсан бүх түүхийг мэднэ. Мөн тэд одоо дэлхийг ч сөнөөж чадах аймшигтай 3 зэвсгийн 2-ыг нь эзэмшдэг. Үгүй ээ бараг бүгдийг нь гэхэд ч болох юм. Түүний эхнийнх нь бол дэрсэн малгайт далайн дээрэмчдийн хөлөг болох Санни гөү. Дэрсэн малгайт далайн дээрэмчдийн багийн мужаан Керборг Франки дэлхийг устгаж чадах хөнөөлт гурван зэвсгийн нэг болох Плутоныг хөлөгтөө бүтээсэн. Үүний гайгаар дэрсэн малгайт багийнхан хоёр ч удаагийн Бастер каллыг ядах юмгүй зогсоож тэнгисийн цэрэг бидэнд хүнд цохилт өгч чадсан. Хоёр дах хүчтэй зэвсэг болох Посейдон. Энэ зэвсэг одоогоор дэрсэн малгайт багийн хамгаалалт дор байдаг хүн загаснуудын арлын гүнж, лусын дагина Ширахошид байдаг. 10 жилийн өмнөх хүнд дайнд Ширахоши өөрийн далайн амьтадыг удирддаг Посейдоны чадвараар дэрсэн малгайтад маш том тус хүргэсэн. Гурав дахь зэвсэг болох Уранус. Энэ зэвсгийн нөлөөгөөр тэнгисийн цэрэг далайн дээрэмчдийг тогтоон барихад улам л хэцүү болсон. Учир нь дэрсэн малгайтынхан энэ зэвсгийг ашиглаж redline нурааж дэлхийн цөмд домог гэж яригддаг all blue-ийг бий болгосон. Гранд лайн, шинэ ертөнц дэлхийн аль ч газар бүх зам нээлттэй болсон нь тэнгэсийн цэрэг бидэнд далайн дээрэмчдийг тогтоон барихад улам л төвөгтэй болсон. Харин одоо тэд дэлхийн засгийн газар болоод, тэнгисийн цэргийг нураах гэж оролдож байна. Тиймээс тэдний энэ үйлдлийг яаралтай таслан зогсоох хэрэгтэй!
Тэнгисийн цэрэг илтгэлээ тавьж байх үед амандаа тамхи зуусан, утаа уугаалсан нэгэн эрхэм үг нэмэрлэнэ:
- Хөөе одоо бид дэрсэн малгайт далайн дээрэмчдийн багийн гишүүдийн тухай сонсмоор байна. Гэж хэлэх эрхэм бол Тэнгисийн цэргийн 5 адмиралуудын нэг Смокер байлаа.
10 жилийн өмнөх хүчтэй дайны дараагаар тэнгисийн цэргийн системд өөрчлөлт орж 3 адмиралын тогтолцоог 5 болгож өөрчилсөн билээ. Энэ нь мэдээж далайн дээрэмчид улам хүчирхэг болж байгаатай салшгүй холбоотой. Илтгэгч тэнгэсийн цэрэг Смокерийн үгэнд орж илтгэлээ цааш үргэжлүүлэв.
- За бид одоо дэрсэн малгайт далайн дээрэмчдийн шагналын талаар багаас их рүү танилцуулая.Дэрсэн малгайт флотынхон нийт 6 хөлөгтэй, хөлөг тус бүртээ хүчирхэг 6 коммандлагчтай байдаг мөн багийн үндсэн 10 гишүүнтэй байдаг. Эхлээд багийн үндсэн гишүүдийн шагналыг танилцуулая. Эхнийнх нь бол дэрсэн малгайт далайн дээрэмчдийн эмч хөөсөн чихрэнд дурлагч хочтой цаа буга Тони тони Чоппэр. Түүний шагнал 430 сая берри. Тэр хэдий амьтан ч гэсэн хүн хүн жимс идсэнээс хойш хүн шиг ярьж сэтгэх болсон. Түүний эмчилгээний чадвар дэндүү сайн. Багийнхаа гишүүдийн үхэлд хүрэх хэмжээний хэд хэдэн шарх, гэмтлийг эмчилснээс гадна тэрээр хуучин ёнко байсан Биг Момтай хүртэл тулалдаж байсан чадварлаг нэгэн. Дараагийн танилцуулах хүн бол сүнсний хаан хочит Брүүк. Дэрсэн малгайт дээрэмчдийн хөгжимчин тэрээр хуучин ёнко нар болох Кайдо, Биг мом, Хар сахалт далайн дээрэмчдийн хүчирхэг коммандлагчдийг өмнөө сөхрүүлж чадсан. Түүний шагнал 880 сая берри. Харин дараагийн хүн бол дэрсэн малгайт багийн чиглүүлэгч хулгайч муур Нами. Тэрээр дэлхийн газрын зургийг бүхэлд нь зурж чадсан цорын ганц хүн. Ямар ч чөтгөрийн жимсгүй, мөн хаки ашигладагүй ч тэрээр 10 жилийн өмнө Биг Момын хүчирхэг зэвсэг Зейсийг өөрийн болгож цаг хугацаа өнгөрөх тусам улам хүчирхэг болж байгаа. Түүний шагнал 710 сая берри. Харин дараагийн хүн бол дэрсэн малгайт хөлгийн мужаан Киборг Франки. Дэлхийн бүтэн тойрсон Санни гөү хөлгийг бүтээгч, мөн Санни гөүд Плутоныг бүтээсэн. Түүний шагнал 1 тэр бум 200 сая. Хамгийн аюулт зэвсэг Плутоныг хүсвэл Франки хэдийг ч бүтээж чадах эрсдэлтэй учир түүнийг дэлхийн түүхээс арчиж хаяах ёстой. Тэр бол дэндүү аюултай мужаан. Харин үүний дараа танилцуулах хүн бол дэрсэн малгайт далайн дээрэмчдийн үндсэн бүрэлдхүүнд сүүлд орсон хүн загас Жинбей. Тэрээр дэрсэн малгайт багт тоо томшгүй тус хүргэсэн бөгөөд хуучин тэнгисийн цэрэгт шичибукай байсан тэрээр дэрсэн малгайт болон, танк далайн дээрэмчидтэй хамтран Том ээжийн ордонг сүйрүүлсэн хүмүүсийн нэг билээ. Түүний хүч ёнког ч бэртээх чадвартай. Түүний шагнал 1 тэр бум 88 сая берри. Харин дараагийн гишүүн бол дэрсэн малгайт багийн архелогич чөтгөрийн хүүхэд Робин. Түүний шагнал 2 тэрбум берри. Тэрээр одоогоор дэлхий дээр понэгрифийн бичгийн уншиж чадах цорын ганц хүн. Дэрсэн малгайтын далайн дээрэмчид Рафтелд хүрч уан пийсийг өөрийн болгоход хамгийн том тус болсон хүн. Тиймээс тэнгисийн цэрэг түүний толгойд 2 тэрбум берри амалсан. Харин дараагийн танилцуулах хүн бол дэрсэн малгайт далайн дээрэмчдийн мэргэн бууч Бурхан Усопп. Тэрээр дэрсэн малгайт багийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг бөгөөд шинэ ертөнцийн далайн дээрэмчид бурхан Усоппоос дагжин чичирдэг. Дэрсэн малгайтынхан хуучин ёнко нарыг буулгаж авах үед Усоппын нөлөө маш их байсан. Тэр бол хуучин ёнко байсан Улаан үст Шанксын хамтрагч мэргэн бууч Ясоппын хүү билээ. Тэр одоо ааваасаа ч илүү нэр хүндтэй, их шагнал амлуулж, мөн илүү аюултай далайн дээрэмчин болсон. Түүний шагнал 2 тэр бум 115 сая берри. Харин дараагийн танилцуулах хүмүүс маань бол...
Энэ үеэр шинэ ертөнцийн хаа нэгтээ. Өмнөд далайгаас далайн дээрэмчдийн гараагаа эхлээд удаагүй байгаа Хэрээнүүд далайн дээрэмчдийн баг нэгэн арлыг оллоо.
- Ахмадаа тэнд нэг арал харагдаж байна.
- Ёстой сайн байна. Тэр лавдаг Рафтел мөн байх урагшаа залуусаа.
Багийн гишүүдээ зоригжуулах тэрхүү далайн дээрэмчин бол 288 саяын шагнал амлагдсан Шувуу шувуу жимс идсэн (модел: Хэрээ) Тирион байв. Тэд рафтел гэж бодож байсан арлыг зүг явж байхад хаанаас юм хүчтэй сэлэмний зүсэлт орж ирэн хэрээ далайн дээрэмчдийн багийн хөлгийг нүд ирмэхийн дор сүйрүүлж орхив. Дайралтаас арай хэмээн амьд мэнд мултарсан хэрээ далайн дээрэмчдийн баг арал дээр буухад тэнд хоёр хүн зогсож байв. Тирион уурлаж:
- Хэн бидний хөлгийг сүйрүүлэв. Та хоёр уу? Муусайн амьтан одоохон шангыг чинь хүртээгээд өгье л дөө гэж хэлэн Хэрээ шувууны хувиралд орон дайрах гэтэл Тирионын багийнх нь нэг гишүүн ихэд сандран.
-Ахмадаа та тэр хоёртой тулалдаад хэрэггүй ээ. Бид бүгдээрээ алуулна. Гэхэд Тирион:
- Юу? Чи юугаа яриад байгаа юм тэд зүгээр л энгийн л хүмүүс байна шдээ.
- Үгүй ээ тэд бол далайн дээрэмчдийн хааны туслахууд байна. Зүүн гар талд зогсож байгаа хүн бол дэрсэн малгайт далайн дээрэмчдийн багийн тогооч 2 тэрбум 845 саяын шагналтай Хар хөлт САНЖИ!!! Харин баруун талд зогсож буй ногоон үстэй залуу бол дэрсэн малгайт багийн дэд ахмад далайн дээрэмчдийн ангууч хочит 3 тэрбум 550 саяын шагналт РОРОНА ЗОРО!!!
- Юу? Арай үгүй байлгүй дээ. Тэд нартай энд таарах гэж.
- Ахмадаа бид зугтсан нь дээр. Тэд нэг нэгээрээ ёнкотой дүйцэхүйц хэмжээний хүчтэй. Харин хамтарсан тохиолдолд ямар ч ёнког буулгаж авч чадах аймшигтай хүчирхэг хүмүүс. Гэхэд Санжи Хэрээнүүд далайн дээрэмчид руу харан тамхиа сороод:
- Та нар буруу газраа ирж дээ. Та нарын аялал энд хүрээд дуусах бололтой. Гэхэд Зоро үг нэмэрлэн:
- Харамсалтай л байна. Энэ газарт маш олон хүмүүсийн сүнс байдаг . Та нарын сүнсийг чинь ч бас энд тамаглаж орхие гэж хэлэн илдээ сугалтал Зоро Санжи хоёрын голоос нэгэн далайн дээрэмчин хөхөрч инээсээр гарч ирнэ:
- Хөөе Зоро Санжи та хоёр байнга л шинэ далайн дээрэмчдийг айлгах юм аа. Гэхэд Хэрээ далай дээрэмчдийн багийнхан гүн цочролд орно. Тэрхүү инээсээр гарч ирэх хэн ч харсан сүрдэм далайн дээрэмчин бол 6 тэрбум 880 саяын шагнал толгойдоо амлуулсан. Далайн дээрэмчдийн хаан дэрсэн малгайт Монке Д Лүффи байлаа!!!!!!!


Нэгдүгээр бүлэг төгсөв.


Уан пийс "Шинэ эхлэл" зохиол Season 1Where stories live. Discover now