Уан пийс "Шинэ эхлэл" Зургаадугаар бүлэг: Биг Момын сэргэн мандалт:

152 5 1
                                    


Вано улсын дайны талаар болон тэнгисийн цэргийн баатар байсан Монке Д Гарпын талаар сонссон Роүз Д Жан их л догдлон нүдэндээ нулимс цийлэгнүүлэн Кобид хандаж:
- Коби-сан Гарп бол яагаад ч тэнгисийн цэргийн гутамшиг байхаар хүн биш. Хэдийгээр ирээдүйн далайн дээрэмчдийн хааныг алах ёстой байсан ч Саказүки-сан хэтэрхий харгис байна. Яаж ч бодсон өвөө нь юу гэж ач хүүгээ өөрийн гараар хөнөөх юм бэ?.
Гарпын тухай ярьсан Коби нулимсаа арчаад шилээ зүүх явцадаа:
- Тиймээ. Гарп-сан бол тэнгисийн цэрэгт бүх насаараа үнэнч зүтгэсэн. Харин түүнийнх нь хариуд тэнгисийн цэргийнхэн түүнийг эцсийн замд нь ингэж л үдсэн юм даа.
- Ингэхэд Коби-сан тэгээд тэр үед хар сахалт, хувьсгалын арми, улаан үст Шанкс яасан бэ?. Бас Саказүки-сан одоо хаана байгаа вэ?
- Тэр үеийн флотын адмирал Саказүки Гарп-сантай тулалдснаас болж дотор эрхтнүүд нь хүнд гэмтсэн. Тэрнээс болж бие нь эрс муудаж тэнгисийн цэргийн флотын адмиралын суудлаас өөрийн хүсэлтээр огцорсон. Үнэндээ адмирал Кизару, Фүжитора нарын болон бусад дэд адмиралууд үхэж, хүнд хохирол амссан нь Саказүкиг огцруулах хангалттай үндэслэл болсон. Гэхдээ огцрохоосоо өмнө Саказүки өөрөө суудлаа тавьж өгөөд хаашаа явахаа хэнд ч хэлэлгүй явсан. Ингээд л одоо хэн ч хуучин флотын адмиралынг хаана байгааг мэдэхгүй.
- Тэгвэл Гарп-саныг алсан хар сахалт яасан бэ? Бас улаан үст?
- Рафтел хүрэхийн өмнөх аралд улаан үст Шанкс болон одоогийн ёнко Естасс ахмад Кид, дэрсэн малгайт Лүффи гурав хоорондоо тааралдаж тулалдсан гэж дам яриагаар сонссон. Тэр аралд тэр гурваас өөр хэн ч байгаагүй. Тэгээд тулааны төгсгөлд Лүффи ялж, Кид ялагдаж харин Шанкс тэр үед ор сураггүй алга болсон. Түүний үхсэн амьд нь тодорхойгүй. Ахмадгүй хоцорсон улаан үст далайн дээрэмчдийн баг аажмаар тарж бутарсан.
Жанд Кобигийн яриа улам сонирхолтой санагдаж:
- Тэгвэл хар сахалт яасан бэ?. Ваногийн дайнд 4 ёнкон хоёр нь буюу Кайдо, Хар сахалт хоёр үхсэн гэсэн шүү дээ. Тэд яаж үхсэн юм бэ?
- Тэр тухайд бол...
Гэнэт гаднаас усан цэрэг орж ирэн Кобид хандаж:
- Адмирал Коби таньтай уулзахаар адмирал Икс Дрейк ирсэн байна.
Коби шууд өрөөнөөсөө яаран гарах гэтэл Жан:
- Та надад ярьж өг л дөө хар сахалтын тухай?
- Энэ талаар би чамд дараа нь ярьж өгөх болноо. Одоо ажлаа хий. Жан...
Маринефордын адмиралуудын хурлын өрөөнд. Тэнгисийн цэргийн таван адмиралын нэг Икс Дрейк Кобитэй уулзахаар хүлээж байлаа. Коби өрөөнд орж ирж их л баяртайгаар:
- Сайн уу? Дрейк ах аа. Уулзалгүй удсан байна шүү. Та надтай ямар хэргээр явав.
- Чамайг шинэ адмирал болсонд баяр хүргэхээр ирлээ.
Коби Дрейк хоёр хурлын танхимд суун ярилцана. Дрейк:
- Чи ч сүүлийн 10 жилийн хугацаанд их хөгжин дэвшиж. Гарп-саны орыг залгахаар хэмжээнд очжээ.
- Гарп-саныг одоо хэн ч дурсахаа больсон шүү дээ.
- Гэхдээ түүний ямар гайхалтай хүн байсныг чи бид хоёроос эхлүүлээд мэдэх хүмүүс цөөнгүй. Зүгээр л мэдсэн ч чимээгүй мэт л өнгөрдөг болсон.
Коби Гарпын тухай хэсэг бодон санаашраад яриагаа цэгцлээд:
- Та бол надад зүгээр л мэнд хүргэх гэж ирэх хүн биш Дрейк ах аа.
- Тийм ээ чамд нэг мэдээ дуулгахгүй бол болохгүй. Гэхдээ эхлээд шинэхэн адмиралд мэнд хүргэх хэрэгтэй шүү дээ... Гол яриандаа оръё. Импел Доунаас Биг Мом оргосон!!!
Коби ихэд гайхширч чанга дуугаар:
- ЮУ!!! Тэр Импел Доуны 6-р давхарт ганцаархнаа хоригддог түүнд туслах хэн ч байхгүй шүү дээ.
- Магадгүй Импел доунд хэн нэгэн нууцаар нэвтэрч Биг Момыг сулласан байх.
- Байж боломгүй юм. 12 жилийн өмнө Лүффи-сан... Биш ээ. Дэрсэн малгайт тэр газраас оргосноос хойш бид Импел доуны харуул хяналтыг маш өндөр түвшинд сайжруулсан. Тийшээ хэн ч нэвтрэх боломжгүй шүү дээ.
- Тийм болохоор л шижигтэй байна. Биг Момыг оргоход тусалсан тэр этгээд жирийн нэг этгээд биш байх.
- Гэхдээ шоронгийн дарга Мазеллан-сан яасан бэ?. Мазеллан-сан хэдийн ёнког ялахаар хэмжээнд хүчтэй биш ч гэсэн түүний чөтгөрийн жимс хэтэрхий аюултай. Ёнко байсан ч Мазеллан-санг тийм ч амархан ялж чадахгүй.
Мазелланы тухай асуухад Дрейкийн царай барааж сул дуугаар:
- Мазеллан алуулсан!!!
- ЮУ!!!!!! Байж боломгүй юм. Биг Мом түүнийг хөнөөсөн үү?
- Үгүй ээ. Биг Мом суллагдахаас өмнө тэр үхсэн байсан.
- Мазеллан-санг хэн алдаг байна аа. Новш гэж!!!
Коби цухалдан ширээ цохино. Энэ үеэр Дрейк:
- Түүнийг далайн чулуугаар хийсэн бууны сумаар хөнөөсөн байсан. Тэр буу жирийн нэг буу биш маш хүчтэй буу шиг байсан. Вано улсад хийгддэг далайн чулуугаар хийгдсэн сумаар Мазелланг хөнөөсөн бололтой.
- Арай Кайдогийн багийн үлдэгдлүүд түүнд тусалсан уу?
- 10 жилийн өмнөх Ваногийн дайнд Кайдогийн ихэнх коммандлагчид үхсэн. Ердөө Күйн, Жакк хоёр л амьд үлдсэн. Кайдогийн коммандлагчдаас Импел Доунаас хүн оргуулж чадах ганц л далайн дээрэмчин бий. Тэр бол Кинг! Гэхдээ Кинг 10 жилийн өмнө хар хөлт Санжид ялагдаж улмаар сул дорой болсон Кингийг адмирал Рюүкүгүй өөрийн гараар зүйлд дуусгасан. Тэглээ ч Күйн Биг Момтой адил Импел доунд хоригдож байсан.
- Байсан гэнээ?
- Тиймээ Биг Момыг оргодог үеэр түүнийг дагалдаж хэд хэдэн гэмт хэрэгтнүүд оргосон. Тэдний дунд Күйн Биг Момыг дагаж оргосон бололтой.
- Ийм ч юм болох гэж дээ !!!
Икс Дрейк их л ууртайгаар сандлаасаа босож Кобиг заамдаж аваад:
- КОБИ!!! Биг Мом бол хэтэрхий аюултай нэгэн. Би 13 жилийн өмнө хуурамчаар тэнгисийн цэргээс гарч маш нууц онцгой хүчний салаанд нэгдэж 3 жил далайн дээрэмчдийн амьдралаар амьдарсан. Тэр үед би өөрөө хүсээгүй ч аргаггүйн эрхэнд Кайдогийн багт орсон. Ёнко нар бол биднээс хэтийдсэн хүчтэй! Биг Мом суллагдлаа л бол өөрийн армийг амархан бий болгож чадна. Тэнгисийн цэргүүд бид одоо ч дөрвөн хаадыг зогсоож чадахгүй байна. Гэтэл далай 10 жилийн өмнөх шиг дөрөв биш таван хаантай болох нь. НАДАД ХЭЛЭЭЧ!! ТЭР ҮЕД БИГ МОМЫГ АЛЖ БОЛОХ БАЙСАН. ГЭТЭЛ ЧИ ЯАГААД ТҮҮНИЙГ ХОРООХЫГ БОЛИУЛСАН ЮМ!!!
Коби Дрейкийг цааш түлхэн чангаар:
- БИ БОЛ ТЭНГИСИЙН ЦЭРЭГ ДРЕЙК АХАА. БИД ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙГ БАРЬЖ ШОРОНД ХИЙЖ ШИЙТГЭДЭГ БОЛОХООС АЛУУРЧИД БИШ. ЯМАР Ч АЮУЛТАЙ ХҮН БАЙЛАА Ч БИД ХЭНИЙГ Ч АЛЖ БОЛОХГҮЙ!!!
- ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН АМЬДРАЛААР АМЬДАРЧ ҮЗЭЭГҮЙ ЧИ ЮУ МЭДЭХ ЮМ. БИД ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ХААНЫГ БОЛОН ЕСТАСС КИД, КАМҮЙ, АТИТАГ ОДОО Ч ДИЙЛЭХ АРГАА МЭДЭХГҮЙ БАЙНА. ГЭТЭЛ ТЭД БИДЭН РҮҮ БАЙН БАЙН ДАЙРЧ БИДНИЙ ХҮЧ СУЛАРЧ БАЙНА ГЭТЭЛ ЭНЭ УДАА БИГ МОМ?
- Одоо энд бухимдаад юу ч өөрчлөгдөхгүй. Бусад адмиралууд үүний тухай мэдсэн үү?
- Флотын адмирал болон адмирал Тандер хоёр мэдсэн. Харин адмирал Рюүкүгүй, Смокер хоёр энэ тухай огт мэдээгүй байгаа.
- Бид ч том асуудалд орлоо доо.
- Биг Мом тэнгисийн цэргүүдэд баригдсан ч түүний хүүхдүүд далайд хүчирхэг далайн дээрэмчид хэвээрээ л байсан. Гэвч 5 жилийн өмнө Катакүригээс болж тэд салж бутарсан. Биг Мом оргонсныг мэдээд тэд эргэж нэгдэх нь гарцаагүй.
- Бид Биг Момыг оргосон тухай мэдээллийг хэнд ч мэдэгдэж болохгүй...

Энэ үеэр дэрсэн малгайтын Уранус зэвсгээр бий болгосон, бүх далайн дээрэмчдийг шинэ ертөнцөд хүргэх ALL BLUE дээр Биг Мом хэдийн ирчихсэн байлаа. . Биг Мом Импел Доунаас оргоод аль хэдийн 14 хоножээ. Энэ хугацаанд Биг Мом грандлайнаас шинэ ертөнц рүү очих гэж яваа жижиг далайн дээрэмчдийн хэд хэдэн багийг буулган авч өөрийн эгнээндээ элсүүлж мөн замдаа тааралдсан арал тосгодуудыг эзлэн түрэмгийлж өөрийн хүчийг тодорхой хэмжээнд зузаатгав. Биг Момтой цуг Импел Доунаас оргосон шинэ ертөнцийн алдартай далайн дээрэмчин бол Күйн. Күйн 10 жилийн өмнө хуучин ёнко Кайдогийн 100 араатан далайн дээрэмчдийн багийн сүйрлийн гувран бурханы нэг байсан юм. 10 жилийн өмнөх дайнд Кинг Күйн хоёр дэрсэн малгайт багийн хар хөлт Санжитай хүнд тулаан хийж ялагдаж хүлээсэн юм. Энэ үеэр тэнгисийн цэргийнхэн ирж Кинг тэнгисийн цэргийнхний өөдөөс эсрэгүүцэл үзүүлж адмирал Рюүкүгүйд алуулсан бол Күйн бууж өгч тэнгисийн цэрэгт баригдан Импел Доунд Биг Момын хамт хоригдсон юм. Биг Мом All BLUE-г гатлан шинэ ертөнцөд хүрч байх явцаддаа далай тэнгисийг харан чангаар:
- Мамамиа намайг байхгүй хугацаанд грандлайнд их юм өөрчлөгджээ. Далай тэнгис улам уудам болж. Эрх чөлөөг мэдрэх сайхан байна. Хурдан арал руугаа явж амтат бялуугаа идмээр байна.
Энэ үеэр Күйн Биг Момд тал зассан аятайгаар:
- Биг Мом та намайг сулласанд би их талархаж байгаа шүү
Гэж хэлэн санаа зовсон байдалтай инээмсэглэхэд Биг Мом хариуд нь ууртайгаар:
- 10 жилийн өмнө чи хоригдлуудын уурхайд намайг барьж далайн чулуугаар хийсэн гаваар биеийг минь хүлж Кайдод барьж өгсөн байхаа.
Күйн ихэд сандарч:
- ҮГҮЙ ЭЭ ТЭР ЧИНЬ ӨНГӨРСӨНД БОЛСОН ЯВДАЛ. Кайдо-сан үхээд удаж байна. Надад одоо зүтгэх ахмад байхгүй. Гэхдээ та Кайдо-саны сайн найз учраас би таньд үнэнчээр зүтгэх болноо.
- За яахав би чамайг Кайдогийн гар хөлийн үзүүр байсан болохоор чинь суллаж өөрийнхөө дор авсан. Надад үнэнч зүтгэхгүй бол чи сайн аа үзэхгүй шүү.
- Тэр мэдээж Биг Мом. Гэхдээ би таньд нэг зүйл хэлэхгүй бол болохгүй байхаа.
- Юу юм?
- Таны бүтэн бялуу улс мөхсөн.
Биг Мом ихэд уурлан чангаар:
- ЮУ!!!!!!!
Биг Момыг уурлахад тэнгэр харанхуйлж цаг агаар муудна. Биг Момын дагагчид бүгд түүнээс айж сандарлдана. Энэ үеэр Күйн учрыг нь тайлбарлах гэж хичээнэ:
- Та тайвшир л даа. Та Импел Доунд хоригдоод 10 жил болсон энэ хугацаанд дэлхий ертөнц өөрчлөгдсөн. Би замд далайн дээрэмчидтай тулалдаж байхдаа нилээдгүй мэдээлэл цуглууллаа.
- Тэгээд юу юм. Яг одоо дэлхий ертөнц ямар байдалтай байгааг надад хэлээдэх.
Сандарсан Күйн халааснаасаа цааш гарган тэрийгээ сайтар уншаад:
- Та мэдэж байгаачлан дэрсэн малгайт Лүффи далайн дээрэмдчийн хаан болсон. Харин бусад шинэ ертөнцийн хаадын тухайд гэвэл адгийн үеийнхэн дундаас хамгийн харгис гэгддэг Естасс Кид өмнөд далайг захирдаг болсон. Харин хуучин Кайдо саны захирдаг газар нутгийг одоо Вано улсын хамгаалагч хар хүлэг баатар Камүй захирдаг болсон. Харин таны бүтэн бялуун арлыг юу ч үгүй болтол нь сүйрүүлж таны мэдэлд байсан арлуудыг бүгдийг нь өөрийн болгосон ёнко бол зэрлэг араатан хочит Атита.
- Атита гэсэн үү?
- Тийм ээ. Та түүнийг таньдаг юм уу?.
Биг Мом инээгээд:
- Танихаар барахав. Хамгийн түрүүнд түүнтэй очиж уулздаг хэрэг. Кид, Дэрсэн малгайт... Эцэст нь адгийн үеийнхэн ийм том зүйлд суух гэж хэлээд Күйнд хандан:
- Надад харин одоо тэнгисийн цэргийн тухай хэлээдэх.
Күйн үргэжлүүлэн өнөөх цаашаа барин Биг Момд:
- Би тэнгисийн цэргийн талаар нарийн сайн олж мэдээгүй ч ямартай ч тэнгисийн цэрэг 3 биш 5 адмиралын тогтолцоотой болсон. Тэдгээр 5 адмиралыг нэрлэвээс тэнгисийн цэргийн хүчирхэг салаа жи-5-ын ахмад адмирал Смокер, ногоон бух хочит адмирал Рюүкүгүй, аянгын бурхан хочит адмирал Тандэр, шударга ёсны хамгаалагч хочит Коби, эцэст нь...
Күйн ихэд ууртайгаар дуугаа хэсэг хураав. Биг Мом гайхаж:
- Яасан бэ? Яагаад хэлэхгүй байгаа юм.
Гэхэд Күйн чангаар:
- Тэнгисийн цэргийн араатан хочит адмирал Икс Дрейк!!!
- Дрейк гэснүү?. Тэр чинь хуучин танай коммандлагчдын нэг биш билүү? Чам шиг динозавр болдог нусгай.
- Тийм ээ. Гэхдээ тэр биднээс урвасан!!! 10 жилийн өмнө тэнгисийн цэргүүд Ванод ирэхэд тусалсан гол хүн бол Дрейк!! Тэр тэнгисийн цэргийн маш нууц "илд" бүлгэмийн ахмад байсан. Бид хожуу хойно түүнийг нь мэдсэн ч нэгэнт оройтсон байсан. Арай ч түүнийг тэнгисийн цэргийн адмирал болчихно гэж санасангүй. Муу новш!
Биг Мом Икс Дрейкийн тухай сонсоод ихэд ууртайгаар:
- ДРЕЙЙЙЙЙККК!!!! Тэр муу нусгай байгаагүй бол би тэнгисийн цэрэгт баригдахгүй байх байсан. Хэрэв тэнгисийн цэрэгийнхэнтэй тулалдах цаг ирвэл хамгийн түрүүнд тэрмуу Дрейкийг эхэлж алах болно.
- Тиймээ би ч түүнийг алах болно. Түүний гайгаар миний хамтрагч Кинг адмирал Рюүкүгүйд алуулсан.
- Ингэхэд миний хүүхдүүд хаана юу хийж амьдарч байна.
- Тэр тухайд гэвэл 10 жилийн өмнөх Ваногийн дайны дараагаар 4 ёнко суудлын нэгт нь далайн дээрэмчдийн хаан болсон дэрсэн малгайт сууж, үлдсэн гурван суудалд суухын төлөө шинэ ертөнцийн хүчирхэг далайн дээрэмчид хоорондоо олон жил тулалдсан. Тэр цаг үеийг бага хаадын үе гэж хүмүүс ярьдаг байж. Тэгээд одоогоос 5 жилийн өмнө бага хаадын үе дуусгавар болж одоогийн Естасс Кид, Камүй, Атита нар ёнко суудалд суусан. Тэр үед таны хоёр дах хүү Катакүригээр толгойлуулсан далайн дээрэмчдийн баг ёнко суудалд суух гэж маш хүнд тулаанууд хийсэн ч амжилт олоогүй. Улмаар Катакүри дүү нартайгаа муудалцан дэрсэн малгайтын багт нэгдэж, таны хүүхдүүд тал тал тийшээ бутарч тарсан.
Катакүриг дэрсэн малгайтын багт орсонг сонсоод ихэд уурласан Биг Мом чанга дуугаар хашхиран:
- ЮУ!!!!!!! ТӨГС ХОЧИТ МИНИЙ ХҮҮ ДЭРСЭН МАЛГАЙТЫН БАГТ НЭГДЛЭЭ ГЭЖ ҮҮ?
Күйн Биг Момыг уурлахад ихэд айж сандран:
- Та тайвшир л даа. Тэр таныг суллагдсанг мэдвэл дэрсэн малгайтаас урвах нь гарцаагүй.
Биг Мом улам чангаар хашхиран:
- КАТАКҮРИ ТЭРМУУ ОДОО МИНИЙ ХҮҮ БИШ БОЛСОН. БИ ТҮҮНИЙГ ӨӨРИЙН ГАРААР ХӨНӨӨНӨ!!!
Энэ үеэр Күйн Биг Момоос маш их айн дотроо бодно:
- Юу вэ? Төрсөн хүүгээ өөрийн гараар хорооно гэнэ үү? Би ямар аймшигтай эмгэнтэй тулалдаж байсан юм бэ?.
Биг Мом уурласан чигтээ Күйнд хандаж:
- Хөөе Күйн гахай минь чи миний хүүхдүүдийг хаана байгааг мэдэх үү?.
- Би... Би.. нөгөө олсон. Тэд шинэ ертөнцийн манант арал гэдэг арал дээр байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Тэр арал битүү мананд хучигдсан байдаг учир тэгж нэрлэсэн гэсэн.
Биг Мом инээмсэглээд чангаар хашхиран:
ХҮҮХДҮҮД МИНЬ ЭЭЖ НЬ ТА НАР ДЭЭРЭЭ ОЧИЖ БАЙНА МАМАИА ИХААХАХА!!!!...

Энэ үеэр маринефордод. Адмирал Кобигийн өрөөнд. Коби болон түүний сайн найз дэд адмирал Хэлмеппо хоёр ярилцана. Хэлпеппо ихэд л санаа зовнисон аястайгаар Кобид хандаж:
- Чи тэр хүүг тэр үед л зүйлд дуусгах байсан юм Коби!
- Хэлмеппо. Чи намайг тийм зүйл хийж чадах хүн биш гэдгийг хамгийн сайн мэднэ. 10 жилийн өмнө би ч тэнгисийн цэргийн хувьд дэндүү залуу байсан.
- Тэгвэл чи яагаад энэ бүх үнэнг нуусан юм бэ? Зүгээр л Саказүки-санд хэлсэн бол бүх зүйл сайнаар дуусах байсан.
- Би тэгээд 6хан настай хүүг тэнгисийн цэргүүдэд барьж өгч алуулах байсан хэрэг үү?
Хэлмэппо уурлаж чангаар:
- ЧИ ӨӨРТӨӨ ЛАЙ УДАЖ БАЙНА КОБИ! ЧИ ЯГ Л ГАРП-САНЫ ҮЙДЛИЙГ ДАВТАЖ БАЙНА. ЭНЭНЭЭС БОЛЖ ЧАМАЙГ АЮУЛД УНАХВИЙ ГЭХЭЭС Л БИ АЙЖ БАЙНА.
- Чи надад итгэ. Жан бол сайн тэнгисийн цэрэг. Тэр богино хугацаанд дэд адмирал болж чадсан!
Хэлмэппо ихэд санаашран:
- Тиймээ тэр чадсан. 16хан настай хэрнээ тэнгисийн цэргийн дэд адмирал. Энэ нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр аюултай нэгэн болохын дохио.
- Тэр бол тэнгисийн цэрэг Хэлмэппо.
Кобигийн үгийг сонссон Хэлмэппо санаа алдан Коби руу нухацтай хараад:
- Тэр хэзээ нэгэн цагт өөрийгөө Роүз Д Жан биш харин Маршал Д Жан гэдгээ мэдвэл яах вэ? ТЭР ӨӨРИЙГӨӨ ГАРП-САНЫГ ХӨНӨӨСӨН ХАР САХАЛТ МАРШАЛ Д ТИЙЧИЙН ХҮҮ ГЭДГЭЭ МЭДВЭЛ ЯАХ ВЭ? КОБИ!!!!!
Коби ихэд уймран чангаар:
- ОДОО ХАНГАЛЛТАЙ ХЭЛМЭППО. БИ ОДОО ЭНЭ ТУХАЙ ЯРИМААРГҮЙ БАЙНА. АДМРАЛЫН ХУВИАР ЧАМАЙГ ӨРӨӨНӨӨС ГАРАХЫГ ТУШААЖ БАЙНА!!!!!!!!!!!!...

Шинэ ертөнц. Манант арал дээр Биг Мом газардлаа. Эргэн тойрон нам гүм. Биг Мом алхахад газар хөдөлнө.
- Энэ арал хэтэрхий зөөлөн юм аа.
Гэхэд Күйн:
- Газрын тэмдэглэл дээрээс уншихад манант арал байнга манантай байдгаас гадна чийглэг арал гэж нэрлэдэг юм байна лээ. Хөрс нь маш зөөлөн ер нь бол их хэврэгхэн арал гэсэн.
Биг Мом дагагчиддаа дагуулан цааш алхахад манан дундаас ягаан үстэй баруун нүдэндээ сорвитой урт сэлэм барьсан нэгэн хүн гарч ирэн:
- За далайн дээрэмчид минь та нар үхэл рүүгээ л ирждээ. Энэ бол бэрд далайн дээрэмчидын нутаг дэвсгэр.
Гэж хэлээд тэрхүү залуу алгаа цохин жигнэмэгэн цэрэг гаргана. Тиймээ тэр хүн бол хуучин Биг Мом далайн дээрэмчдийн 3-р коммандлагч Биг Момын 10дах хүү Чарлоте Кракер байлаа. Биг Мом хүүгээ харан ихэд баярлан чангаар:
- КРАКЕР ЭНЭ ЧИ ЮУ? ЧИ ЯГ ХЭВЭНДЭЭ БАЙНА ХҮҮ МИНЬ.
Манан дундаас Биг Момын царай тодорч эхлэхэд Кракер Биг Момын харан баярлан уйлаад:
- ЭЭЖЭЭ!!!!...
Биг Мом хүүхдүүдтэйгээ уулзлаа. Биг Момын хүүхдүүд дундаас 10 жилийн дайны үеэр том хүү Перосперо 5 дах хүү Опера, 25 дах хүү буюу 4-р коммандлагч Снак, 3дах охин Аманде, болон бусад хэд хэдэн хүүхдүүд нь амь үрэгдэж үлдсэн хэд нь далайн дээрэмчдийн замналаа үргэлжлүүлж байгаа билээ. Ээжийгээ харсан хүүхдүүд нь ихэд баярлана. Биг Мом хүүхдүүдийнхээ хийсэн амттан амтархан идээд:
- Намайг байхгүй хугацаанд юу болсонг яриач гэж хэллээ.
Биг Момын хэснийг сонсоод хүүхдүүд дундаас нь Биг Момын чихрийн 2-р коммандлагч асан, 14-р охин Чарлоте Смүүжи хэлэх нь:
- Таныг тэнгисийн цэрэгт баригдснаас хойш бид яах учраа олоогүй. Мөн Перосперо ах үхсэн учраас бидэнд Катакүри ахаас өөр түшиг тулгуур болох хүн байгаагүй. Тэгээд далайн дээрэмчдийн бага хаадын үед бид ёнко суудалд суухыг их оролдсон ч чадаагүй. Улмаар бидний хайртай Брүлээ эгч өвчний улмаас нар барсан. Тэр мөчөөс хойш Катакүри ах өөрчлөгдөж бидэндтэй муудалцаж салсан. Хожим дэрсэн малгайтын багт орсныг сонсоод бид ахыг бүгд үзэн ядаж байгаа.
- Катакүри муу золиг. Дүү нараа хаяад тэрмуу дэрсэн малгайтын багт орно гэнээ!
- Бидний хоёр том ахын нэг нь үхэж нөгөөх нь биднээс урвасан болохоор бид Дайфүкү ахаар толгойлуулж далайн дээрэмчдийн багаа Бирд далайн дээрэмчид гэж өөрчилсөн. Гэвч бидэнд та байхгүй болохоор аль ч ёнкон өмнө бид хүчин мөхөсдөж байна.
Биг Мом уурандаа алгаа чанга атгаад амандаа хэсэг бувтнаснаа хүүхдүүд рүүгээ хараад чангаар:
- ХҮҮХДҮҮД МИНЬ ТОМ ЭЭЖ НЬ ИРЛЭЭ. ОДОО БИД БУЦААД ШИНЭ ЕРТӨНЦИЙН ХААД БОЛОХ БОЛНО.
Биг Момын хэлсэн үгэнд урам зориг орсон хүүхдүүд нь чангаар хашхирлдана:
- ТИЙМЭЭ МАМА, МУУСАЙН ЁНКО НАРЫГ БҮГДИЙГ НЬ АРЧИЦГААЯ...
Биг Мом цааш яриагаа үргэжлүүлэн:
- Ёнко суудалд зүгээр ч нэг далайн дээрэмчид суудаггүй. Одоогийн ёнко нар муугүй хүчтэй байх гэж бодож байна. Харин надад нэг ч зэвсэг байхгүй.
Биг Момын ийн хэлэхэд 4-р хүү Овен:
- Таны алдарт зэвсэг Зевсийг дэрсэн малгайтын хулгайч муур Нами өөрийн болгосон, Прометэсийг ваногийн галт үнэг Кинэмон устгасан. Харин таны илд Напелоныг дэрсэн малгайт багийн далайн дээрэмчдийн ангууч Ророна Зоро устгасан. Гэсэн ч санаа зоволтгүй. Бид таныг хэзээ нэгэн цагт бидэн дээр ирж магадгүй гэж бодон нууцаар Вано улсын хамгийн сайн төмрөөр илд хийлгэсэн.
Гэж хэлээд Биг Момын хүүхдүүд чихрэн бариултай аварга илдийг Биг Момд ойртуулан өглөө. Биг Мом илдийг ажиглан:
- Их сайхан илд байна. Гэвч энэ илдэнд сүнс шингээх хэрэгтэй.
Гэхэд хариуд нь Дайфүкү:
- Та энэ удаа хэний сүнсийг шингээх бодолтой байна мама? Хуучин Напелон илд таны багийн хамтрагч Жонынх байсан шүү дээ.
- Энэ илдэнд маш хүчтэй хүний сүнсийг шингээж улам хүчирхэг болгох хэрэгтэй. Тэрнээс өмнө Зевс, Прометэс шиг зэвсгийг ахин бүтээх болно.
- Та тэднийг дахиад бүтээж чадна гэж үү?.
- Үгүй ээ тэднийг би дахиж бүтээж чадахгүй. Тэд бол Карамел ээжийн бүтээл. Энэ удаа илүү хүчирхэг зэвсэг бүтээх болно.
Смүүжи Биг Момд хандаж:
- Мама гэхдээ таньд хүчирхэг хүний сүнс хэрэгтэй шүү дээ. Хэний сүнсийг авна гэж бодож байна?
Яг энэ үеэр Биг Мом сүнс сүнс чөтгөрийн жимсний хүчээ ашиглаж тэнгэр харанхуйлна. Биг Момын хүүхдүүд бүгд сандарлдана. Биг Мом Смүүжи рүү дөхөж очоод:
- Чи ээждээ хайртай юу Смүүжи!!
Айж сандарсан Смүүжи сул хоолойгоор:
- Мэдээж таньд хайртай мама.
Биг Мом зэвүүнээр инээмсэглэн:
- Тэгвэл ээжийнхээ зэвсэг болждээ. ҮЛДЭХ ҮҮ? АМЬДРАХ УУ?
Смүүжи ихэд айн сандарч чангаар хашхиран:
- МАМА БИТГИЙ Л ДЭЭ. БИ ТАНЫ ОХИН ШҮҮ ДЭЭ. АМЬ ӨРШӨӨ!!!
Смүүжийг амь гуйх үед биенээс нь сүнс нь аажмаар гадагшлан Биг Момын гарт орлоо. Биг Мом өөрийн 14-р охин, чихрийн 2-р коммандлагч асан Чарлоте Смүүжиг өөрийн гараар хөнөөлөө. Биг Момын хүүхдүүд бүгд айдаст автана энэ үеэр Күйн ихэд айн сандарч:
- Өөрийнхөө хүүхдийг алдаг ээж байх уу?. Тэр бол жинхэнэ мангас. Би ямар аймшигтай мангасын багт орчихвоо. Кайдо-сама хэдий аймар ч түүн шиг биш юмсан. Новш гэж зугтдаг ч юм уу?
Өөрийг нь хараад айн сандарч буй Күйнийг анзаарсан Биг Мом Күйн рүү харан:
- Күйн чи Кайдогийн хэддүгээр коммандлагч билээ?
Күйн айсандаа шүлсээ залгин аажуухнаар:
- 2-р коммандлагч. Мама.
- 10 жилийн өмнө чи надтай тулалдаж овжин заль ашиглан намайг Кайдод барьж өгсөнг бодвол чи ч муугүй хүчтэй гахай. Чи надад үнэнчээр зүтгэхээ тангараглаж чадах уу?
Күйн нус нулимсандаа баригдан:
- АМЛАЖ БАЙНА. ТАНЬД НАСАН ТУРШДАА ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭНЭ.
Биг Мом Күйний айж сандарсанг харан инээж:
- ТЭГВЭЛ ҮЛДЭХ ҮҮ? АМЬДРАХ УУ?
Күйн айсан чигтээ Биг Момын өөдөөс сөгдөж:
- Гуйя. Биг Мом. Намайг битгий хороогооч. Би амьдармаар байна. АМЬ ӨРШӨӨ!!!
Энэ үеэр Күйний сүнс өөрөөс нь гадагшлаж Биг Момын гарт орлоо. Ийнхүү Хуучин зуун араатан далайн дээрэмчиддын гай гамшгийн Күйн үхлээ. Гартаа Смүүжи болон Күйний сүнсийг барьсан Биг Мом Күйний сүнсийг газарт шингээж, Смүүжигийн сүнсийг агаарт замхруулахад, агаараас хүчтэй салхи бөөгнөрч цэнхэр сар гарч ирлээ.
- Сайн уу? Мама
Гэж тэр сар хэлэхэд газар хүчтэй доргиж гэнэтхэн доороос том бөөрөнхий хэлбэртэй хөл гартай аварга чулуу гарч ирэн:
- Сайн уу? Мама
Гэж хэллээ. Биг Мом чангаар инээгээд Смүүжигийн сүнс шингэсэн саранд:
- Салхины хүчийг өөртөө шингээсэн чамайг би Виндэрс гэж нэрлэлээ.
Күйний сүнсээр бүтсэн аварга чулуун биет рүү хараад:
- Газрын хүч шингэсэн чамайг харин Рокерс гэж нэрлэлээ. ХҮҮХДҮҮД МИНЬ СҮР ХҮЧЭЭ ХАРУУЛ!!!!
Гэхэд Виндэрс хүчтэй салхин шуурга үүсгэж, Рокерс газар доороос уул хад зэргийг гаргаж арал бүхэлдээ доргино. Биг Мом чангаар:
- Одоо энэ илдэнд л сүнс шингээх үлдлээ. ТЭГЭЭД ДАРААГИЙН БАЙ БОЛ ЁНКО ТА НАР ШҮҮ МАМАМИА ИХХАИАХИХИАХ!!!!!!!


6-Р БҮЛЭГ ТӨГСӨВ.

Уан пийс "Шинэ эхлэл" зохиол Season 1Where stories live. Discover now